ХҮН “МОНГОЛЧУУД” НЭВТРҮҮЛЭГ


Зөөлөн нь хуримтлагдаж хатуу болно.

Хүчгүй нь хуримтлагдаж хүч болно.

Зөөлөн нь өөрөөсөө давууг ч дийлдэг.

Зөөлний хүч хязгааргүй.

Зэн сургаал


ХҮН “МОНГОЛЧУУД” НЭВТРҮҮЛЭГ


(сурвалжлагч Эрдэнэчулуун, профессор Г.Лхагваа нарын яриа)


А (Асуулт): Та техникийн шинжлэх ухааны хүн. Саяхан туурвисан ном

тань үйлийн үрийн тухай. Таны үзэл өөрчлөгдөж байгаа бол үүнд чухам

юу нөлөөлсөн бэ?

Х (Хариулт): Техникийн шинжлэх ухаан бол байгалийн шинжлэх ухааны

хуулиудад үндэслэдэг, өргөн хүрээнд хөрвөх чадвартай шинжлэх ухаан

юм. Энэ чадварыг нь ашиглаад Бурхан Багшийн агуу сургаал номлол,

үзэл баримтлалыг тайлбарлах гээд үзэхээр энэ хоёр номлол таараад

байгаа юм. Гол гол зүйл дээр таарч байна. Өнөөгийн шинжлэх ухааны

гол гол онолыг бий болгож байгаа хүмүүс бол өрнөдийн эрдэмтэд. Тэд

Бурхан Буддагийн онол номлолыг мэдэхгүй ч өөрсдийнхөөрөө тайлсан

шинжлэх ухаан нь Бурхан Буддагийнхтай таарч байгаа. Тийм болохоор

тэд ч бас Будда гэсэн үг.

А: Энэ хоёр шинжлэх ухааныг хэрхэн уялдуулж авч явах вэ? Үйлийн

үрийн хуулийг яаж хүн өөртөө оршоох ёстой вэ?

Х: Ухамсарлах, ажиглах арга. Бод гэж хэлээгүй байдаг юм. Бодох гэдэг

үгнээс, энэ хэлбэрийн үйлээс буддизм бүрмөсөн зай барьдаг. Бодлыг

үгүй хийх ёстой гэж үздэг. Ньютон хөдөлгөөний хуулийг томъёолсон. Энэ

хуулийн дагуу хүч үйлчилвэл заавал хариу үйлчлэл /эсэргүүцэл/ бий

болдог. Будда хүн дээр хөдөлгөөний хууль хэрхэн үйлчлэхийг авч үзсэн

байдаг. Ингээд ухамсарлах аргыг бий болгосон. Тухайлвал, урсгал дагаж

бүү хөв, тайзан дээр гарч гол дүр бүү бол, үзэгчийн суудлаас ажигла,

тэгэхдээ бодол үгүй, шүүмж үгүй зүгээр л ажигла гэсэн. Ингэснээр юунд ч

хариу урвалгүй орших ба хэн ч энэ үйлдэл, хөдөлгөөнөөс гэмтэхгүй байх

боломжтой юм.

А: Яагаад бодол үгүй, шүүмж үгүй, дүгнэлт үгүй ажиглалт байх ёстой вэ?

Х: Бодол, ерөөс бүх хэлбэрийн сэтгэлийн хөдөлгөөн нь асар их хүч юм.

Бодол хэлбэрээсээ хамаарч ямар ч төрлийн хүч агуулж болно. Уур, амар

амгалан аль аль нь хүч, гэхдээ эсрэг тэсрэг хүч тул гарах үр дүн нь огт

өөр. Бодлыг шинжлэх ухааны үүднээс баталсан Нобелийн шагналт

Планк, Гейзенберг нарын туршилт, дүгнэлт Буддагийнхтай яг таардаг.

Планк “бүх юм хүчний оролцоотой явагддаг. Үүний цаана бодол, оюун

ухаан байгаа юм” гэсэн. Гейзенберг “харж байгаа маань яг тухайн орчин

өөрөө биш. Бидний үзлээр бүх юм гажиж байдаг” гэсэн. Бодол бол үзэл

юм.

                       

                             [ЭНД ДАРЖ БҮРЭН ЭХЭЭР НЬ PDF ХУВИЛБАРААР ҮЗНЭ ҮҮ]



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


ЭХ ҮРСИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЬЕ. ЭХ ҮРСИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЬЕ.
Эхийн хайрыг зүйрлэвэл үрдээ хир халдаахгүй гэж нүд цавчилгүй энхрийлэх нь загасны тод мэлмий мэт.
(3 өдрийн өмнө)
БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН ЗАРИМ АСУУДАЛ II БОТЬ БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН ЗАРИМ АСУУДАЛ II БОТЬ
Будда бээр шашингүй шашныг үндэслэн хөгжүүлсэн нь Зэн буддизм буюу /квант механик - физик\ юм.
(4 өдрийн өмнө)
ШИНЖЛЭХ УХААНЫ ОНЬСОГО ТААЛЦАХ НЬ: ШИНЖЛЭХ УХААНЫ ОНЬСОГО ТААЛЦАХ НЬ:
Буддизм ба байгалийн шинжлэх ухааны интеграц. Хүн, энерги, гэрэл, хоосон чанар, квант, самади:
(1 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН ЗАРИМ АСУУДАЛ БОТЬ II БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН ЗАРИМ АСУУДАЛ БОТЬ I ЗЭН ЯРУУ НАЙРАГ КАРМА - УЧИР ШАЛТГААН, ҮЙЛ ҮРИЙН НОМ Ⅳ БОТЬ ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР БИЛГҮҮНИЙ ОХЬ - БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДАВХЦАЛ НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ