ДҮҮЛЭН НИСЭХ ХАЙР

Лхагваагийн Басбиш

Дүүлэн нисэх хайр

 

Бялхам хайрын гайхамшгийг хүртэн мэдэрч, хуваалцахаар хүмүүн төрдөг

Зүрх, цус, нулимсаар бүтээсэн хайр

Тэнгэрлиг агаад гал цогтой

Бүхнийг хамгаалан хайрлах хязгааргүй хүчийг цацраах эр хүний хийморь

Энхрийлэн уяраах увдис бүхий тансаг үнэрт цэцэгсийн гоо үзэсгэлэн

 

Аргаар амьдрах амьдрал

Билгээр ундаалах ухаан

Алив бүхнийг хайраар дүүргэн

Алс тэртээд зорин жигүүрлэх

Жаргалд умбан, зоригоор дэвэн

Огторгуйн хязгааргүйд халин дүүлэх

Далайн аниргүйд амирлан дүүрэх

Цэнгэлд орших гэгээн хайр чухам энэ буюу...

 

Тоолж баршгүй цаг хугацаа

Хэмжиж үл мэдэх төрөл тутамд

Туулсан амьдралын дурсамжаар хэлбэржин

Зовлон, жаргал, ухаарлын үнэ цэнээр бүтээгдсэн

Эрдэнэ бүхий эрдэм төгөлдөр

Халгин цалгим хайр

Хотлыг ивээх наран лугаа оршсоор байсныг

Хавар сая дэлгэрэхэд

Хүмүүн бээр солонгорон

Хайраа цацраан түгээнэ

Юутай гайхамшиг...

 

Амьдрал өөрөө хайр

Хамаг бүхэн тэр чигтээ хайр буюу...

Хүн төрөлхтөнд бэлэглэсэн

Тэнгэрийн гэрэлт нүд.

 

 

Л.Басбиш 2022. 04. 30

 


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


АХМАДЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ. АХМАДЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.
Үе үеийн ахмадууд энэ эх орныг авч үлдсэнийг, авч явсныг, авч явааг мартах аргагүй.
(10 цагийн өмнө)
ЗЭН БА КВАНТ ФИЗИКИЙН ҮНДСЭН АСУУДАЛ: ХООСОН ЧАНАР БА УХАМСАР ЗЭН БА КВАНТ ФИЗИКИЙН ҮНДСЭН АСУУДАЛ: ХООСОН ЧАНАР БА УХАМСАР
Зэн буддизм бол сонголт үгүй ухамсар юм.
(12 өдрийн өмнө)
ДЭЛХИЙД ДУУЛДАХААР ҮГЭЭ ХЭЛСЭН МОНГОЛ ЭРДЭМТЭН ДЭЛХИЙД ДУУЛДАХААР ҮГЭЭ ХЭЛСЭН МОНГОЛ ЭРДЭМТЭН
“Зууны мэдээ” сонин 2020.10.19 № 201 Ярилцсан сэтгүүлч Д.Оюунсүрэн
(2 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


ЗЭН БА КВАНТ ФИЗИКИЙН ҮНДСЭН АСУУДАЛ: ХООСОН ЧАНАР БА УХАМСАР БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН ЗАРИМ АСУУДАЛ БОТЬ II БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН ЗАРИМ АСУУДАЛ БОТЬ I ЗЭН ЯРУУ НАЙРАГ КАРМА - УЧИР ШАЛТГААН, ҮЙЛ ҮРИЙН НОМ Ⅳ БОТЬ ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР БИЛГҮҮНИЙ ОХЬ - БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДАВХЦАЛ НУУЦЫН НУУЦ

Хуанли