БИЛГҮҮНИЙ ОХЬ - БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДАВХЦАЛ




ХҮМҮҮНИЙ НУУЦАД НЭВТРЭХҮЙ
- Хүмүүний нууц бол сэтгэл.
Сэтгэлээ ажиж явбал нууц өөрт бийг мэдэх болно. Зэнгийн Их Багш Хүй Нөн
- Амьдрахуйн нууц бол бүтээхүйн нууц .
Хүн бие, хэл, сэтгэлийн үйлийн энергийн хэлбэлзлээр хором бүр өөрийгөө,
амьдралынхаа чанарыг, дараах амьдралаа бүтээж байдаг.
Хүмүүн бээр хувь заяа, төөрөг тавилангаа өөрсдөө шаглан урлаж, махран бүтээж
байгаа. Гагцхүү ухамсартай бүтээхгүй бол өөрийгөө хорлосон хэрэг болно.
- Амьдрахуй нь бүтээхүй, хэлбэлзэхүй мөн. Зөв хэлбэлзвэл өөрийгөө ч, амьдралаа
ч зөв бүтээж, буруу хэлбэлзвэл буруу бүтээнэ.
Өөрийгөө зөв бүтээгсдийг диваажин, буруу бүтээгсдийг там угтана.
Газар дэлхийн гагц үнэн энэ болой. Диваажин хийгээд там нь эерэг ба сөрөг
энергийн орон, сэтгэлийн үйлд шууд утгаар харгалзсан физик орон мөн.
- Бүтээхүйн нууц нь хэлбэлзэхүйн нууц мөн.
Оршихуйн ухамсартай зохирох нь бүтээлийн нууц мөн. Амьдрахуй бол Бүтээхүй,
Бүтээхүй бол Хэлбэлзэхүй мөн.
- Хүмүүний өөдлөхүйн нууц бол ухамсрын квант оршихуйтай зохирч зөв хэлбэлзэх явдал.
Зөв хэлбэлзэхүй нь зөв үйлдэхүй мөн. Орчлон ертөнц, ерөөс бүх юм хэлбэлзэл,
долгисол. Оршихуйн нууц нь ухамсар, хэлбэлзэл бөгөөд түүнд зохирсон өндөр
хэлбэлзэл үүсгэх үйл нь хүмүүний утга учиртай хамгийн сайн бүтээл мөн.
Өөдлөхүйн нууц мөн.
- Эхэлж шалтгааныг нь бүтээх хэрэгтэй.
Ингэхгүйгээр хүн ажил, амьдрал, бүх үйлд ханцуй шамлан ордгоос бүтэлгүйтдэг.
Хүсч буй юмныхаа шалтгааныг эхэлж бүтээх учиртай. Шалтгаан нь Зөв хэлбэлзэл
- бие, хэл, сэтгэлийн зөв үйл (Зөв үзэл - үзэл үгүй үзэхүй, зөв сэтгэхүй, Зөв бодол
буюу эрмэлзэлгүй эрмэлзлээр амьдрах, Зөв үг яриа - зөв үгс - чимээгүйд суралцах, Зөв
үйл - зөв ёс суртахуун, ухамсар сэхээ, Зөв аж төрөл - зөв амьдрах, байгаа бүхэндээ
сэтгэл ханах, Зөв чармайлт - зөв эрмэлзэл буюу хүчлэл үгүй чармайлт, Зөв дурсахуй
- одоо цагтаа оршиж үйлдэх, Зөв анхаарал - зөв төвлөрөхүй, зөв бясалгал). Эдгээр
нь зөв хэлбэлзлийн утга юм.
Бурхан Будда: “Эдгээр 8 зөв үйлээр хүмүүний зовлон тасарна” хэмээжээ.
Бурхан Буддагийн сургаал А.Эйнштейнийхтэй ижил байна: “Бүх зүйл энерги бөгөөд
хамаг учир үүнд л байгаа юм. Хүссэн зүйлийнхээ хэлбэлзэлд таарч зохирвол тэрхүү
зүйлээ олж авах нь дамжиггүй. Өөрөөр байж таарахгүй. Энэ бол философ биш,
физик”.
Энэ бол дэлхий дээр диваажинг цогцлоох арга юм. Ухамсрын квант оршихуйтай
нэгэн хэмнэлд хэлбэлзэж чадвал хүмүүн бид диваажингийн төрөлтөн шиг аз
жаргалтан болно. Тэнд бүх юм ухамсраар бүтэж байдаг.
- Үйлийн нууц нь үйл үгүй буюу түүнтэй дүйхүйц үйл юм.
Тийм хэлбэрийн үйлүүдэд хүмүүний хэлбэлзэл тэгтэй тэнцэнэ. Энэ бол хэлбэлзлийг
тэглэх буддын арга үгүй арга – Дундаж зам – Үл хэлбэлзэхүй. Ингээд гагц хоосон
чанар үлдэнэ. Үйл үгүй, үйлдэгч үгүй, үйлийн үр үгүй. Үйлийг, үйлийн үрийг ингэж
тэглэнэ
- Хоосон чанар нь ухамсрын квант оршихуйн билиг билгүүн хийгээд үнэмлэхүй хүчний
илэрхийлэл мөн.
“Хоосноос илүү хүчтэй нь үгүй, түүнээс илүү бүтээгч гэж үгүй”. Лууз Богд
Хоосныг эрхшээгч хүмүүн бээр төгс дээд хийгээд агуу ажгуу.
Бодол үгүй нь хоосон чанар, Төгс дээд ном бөгөөд Гурван цагийн хамаг бурхад
тэндээс төрсөн гэж Зэн буддизмд үздэг. Ертөнцийн хамаг юмсыг хараад бодол эс
үүсгэн, аливаа хүмүүнийг харах үед бусдын зөв буруу, буян нүгэл, гэм хорыг
харахгүй сэтгэл хоосон мэт байх нь Бодол үгүй төлөв болой. Бодол үгүй нь Эс
хайхрахуйтай ижил утгатай бөгөөд цаглашгүй дөрвөн хүчний нэг юм. Харин ямар
ч зүйл бодохгүй, бодлыг бүрмөсөн тасална гэвэл маш том эндүүрэл. Тиймээс бодол
үгүйг номын ёсон болгогтун хэмээн зарлигласан буй. Энэ нь Дундаж зам мөр буюу
Эс хайхрахуй, Үл хэлбэлзэхүй болой.
Нобелийн шагналт Э.Шредингер: Амьд матери нь физикээс давсан шинэ маягийн
хуульд захирагдана” хэмээсэн нь Квант механикийн тулгуур хууль Хоосон чанар.
Нар, сар, од эрхэст урсах эрчим бидэнд ч бий. Бясалгаж ухамсраа сэрээ. Будда
Ухамсар бол гэгээрсэн оюун ухаан. Гэгээрэл бол ухамсаргүйгээс буюу оюун
ухаанаас ухамсарт шилжих үйл явц мөн. Гэгээрсэн оюун ухаан гэдэг нь унтаж
буйгаа ухаарч, мөнхийн нойроос сэрж, өөрийгөө таньж ухаарахыг хэлнэ.
Ухамсар бол гэгээрсэн сэтгэл. Гэгээрсэн сэтгэл гэдэг нь өөрийн мөн чанар лугаа
учрах болой. Хүмүүний мөн чанар нь гэрэл, аялгуу, хайр, асрал, нигүүлсэл, амар
амгалан, баяр баясгалан, талархал болохыг ухаарч, тэдгээр үнэт зүйлүүдтэйгээ
учрах юм. Ухамсар зэрэг мөнхийн зүйлдээ түшиглэх нь хүмүүний хөгжил мөн.
E = m c 2 – Эйнштейний Энергийн хууль – Хүний хөгжлийн хууль
E = (m= 0) c 2 – Бурхан Буддагийн Энергийн хууль = Гэгээрлийн хууль
E = С 2 - Сүнсний томъёо = Ухамсрын томъёо = Буддагийн гэрэл = Бурханы томъёо
Хүн ингэж Бурхан болж бүтнэ. Энэ бол эгэлгүй дээд мөн чанар маань юм. Хүн мөн
чанараараа замнавал цаглашгүй болно.
Хүн бээр хүчтэй, сүнснийхээ мөн чанараар мөнх. Амьдралд нууц байхгүй. Нууц
хүмүүнд өөрт нь бий. Хүмүүний нууц бол сэтгэл юм. . Уг цэвэр сэтгэл бол ухамсар
мөн. Буддын хийгээд байгалийн шинжлэх ухааны хуулиуд бол хүн өөртөө нэвтрэх,
өөрийгөө олох, хөгжүүлэх зам мөр мөн.
Буддын ба Байгалийн ухааны интеграцийн хүрээнд бий болж буй хүн хийгээд
амьтан, төрөлтнүүдэд үйлчлэх байгалийн ба биологийн шинжлэх ухааны 47 шинэ
мөрдлөг хүмүүн таныг бурхан болгон тунхаглаж байна. Эдгээр хуулиуд таныг
мөнх, бас агуу хэмээж байна. Бурхан буюу Гэрэлийн мөн чанар бүхий ухамсрын
агуу хүмүүн танд баяр хүргэхийг мөхөс хүн бээр тэсгэлгүй хүсч байна.
"Өөрөө өөртөө гэрэл бол. Бусдын төлөө ассан гэрэл бол". Будда
0 мөрдлөг: Хүний тухай Тэг теорем - квант онол
1. Хүн нь үүсэл, устал үгүй гэрлийн мөн чанар мөн.
2. Хүн = энергийн биет (2/3) + биологийн биет (1/3) = Сансрын бичил загвар,
энергийн, термодинамикийн ба биологийн систем мөн.
3. Үхэл зөвхөн хүний биологийн талд хамаарна.
4. Бодгаль хүний хөгжил нь ухамсрын хөгжил мөн бөгөөд Эйнштейний Энергийн
хууль (E = m c 2 )-ийн биелэл мөн.
0-0 мөрдлөг: Хамаг амьтны тухай Тэг – Тэг теорем ба Хувьслын хууль
1. Хамаг амьтан, үүний дотор хүн нь мөнхийн үнэний хэлбэрүүд мөн.
Шинээр бүтээгдэж бий болохгүй, устаж үгүй болохгүй, гагц хувирч өөрчлөгдөнө.
2. Удамшил ба хувьсал, хувирлын хэлбэр нь төрөлтнүүдийн өөрсдийн бүтээсэн
үйлийн энергийн мэдээллийн утгаар тодорхойлогдоно.
3. Удамшлын 2/3 нь төрөлтний тээж буй энергийн мэдээллийн утгаар, 1/3 нь эцэг
эхийн генийн мэдээллээр тодорхойлогдоно.
ГАРЧИГ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.
ХҮН, ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ШИНЭ
ҮЗЭЛ БАРИМТЛАЛ
Буддизм ба шинжлэх ухаан. Хүн ба Юмс
Дарвины бичнээс энергийн онол хүртэлх хүмүүний хувьсал
Өнөөгийн хүний тодорхойлолт
Бодгаль хүний тунхаглал
Хүн төвтэй шинжлэх ухааны мухардал
Оюун ухааны мухардлаас гарах гарц
Таван махбодийн онол
Сүнс ба Ухамсар
Бие махбодь буюу физик бие
Буддын, байгалийн ба биологийн шинжлэх
ухааны интеграц
Буддын ба байгалийн шинжлэх ухааны
давхцал
(1) Энерги хадгалагдах хууль
(2) Анхдагчийн тухай хууль
(3) Бодгаль хүний тухай теорем
(4) Хамаг амьтны тухай теорем ба
Хувьслын хууль
(5) Хувьслын хууль
Бүх юмсын мөн чанар - Хоосон чанар
(6) Будда, Гейзенберг, Планк, Шредингер, Эйнштейний Хоосон чанарын хууль
(7) Таван махбодь буюу тулгуур эгэл бөөмсийн онол
(4) Бодгаль хүний тухай теорем
(5) Хамаг амьтны тухай теорем ба
Хувьслын хууль
(8) Бүх юмсын тухай хууль
(9) Олон янз байдлын тухай хууль
(10) Хувьсал ба Удамшлын 1-р хууль
(11) Хувьсал ба Удамшлын 2-р хууль
(12) Хувьслын 3-р хууль ба Дараа
төрлийн тухай хууль
(4) Хамаг амьтны тухай теорем ба
Хувьслын хууль
(13) Зовлонгийн тодорхойлолт
(14) Үйлийн үрийн хууль
Зовлонгоос ангижрахуйн тухай Буддын
Зөв үйлийн хууль буюу Зөв хэлбэлзэхүй
(15) Үйлийн үрийн тодорхойлолт
Хүмүүний үйлийн сүйтгэгч, доройтуулагч хүч
Үйлийн өөд татагч хүч
(16) Бүх юмсын харилцан хамаарал буюу шүтэн барилдлагын хууль
(17) Үйлийг тэглэх буддын хууль
Дундаж зам - Үл хэлбэлзэхүй
Бодгаль хүн
(18) Хүний ангилал
Бодгаль хүмүүний хөгжил
Бие махбодь, оюун ухаанд энтропийг бууруулах, тэглэх боломж
Хүн ба биологийн төрөл зүйлд үйлчлэх
буддын ба байгалийн шинжлэх ухааны тулгуур хуулиуд
Ухамсар
Төрөл - үгүй төрлийн хувьсал - эрх чөлөө
Ухамсрын томъёо - Бурханы физик
Ухамсрын томъёо
Буддагийн Хувилгаан чанарын онол ба Гейзенбергийн Тодорхойгүйн зарчим
Бясалгалын үнэ цэн
Зэн буддизм. Шашин ба Шинжлэх
ухааны ноён оргил
Сэтгэшгүйг сэтгэх буюу бодол - үгүй төлөв
Өгүүлшгүйг өгүүлэх - дуу үгүй төлөв
Үйлээс хэтийдсэнийг үйлдэх – үйл үгүй үйл - зүгээр оршихуй
Сахилаас чинад сахилыг эзэмших – сахилаас хэтийдэх - сахил үгүй сахил
Бясалгалаас буюу аргаас хэтийдэх
Өөрөө өөртөө гэрэл бол

ХОЁРДУГААР БҮЛЭГ.
КАРМА.
Карма
Үйлээрээ өөрийгөө бүтээх
Буян нүгэл
Сансрын хүлээс буюу цаг хугацааны тойрог
Ариун сургаал
Амьдрахуй
Амьдралын зам мөр, жам ёс
Амьдралын үндсэн хууль
Оршихуй буюу орчлон хорвоо
Диваажин
Хүмүүний амьдралын зам
Амьдралын үнэний хэмжүүр
Хүмүүний үйлийн хоёр тал
Бурхан
Чөтгөр
(19) Учир шалтгаан буюу Хувиршгүй үнэний хууль
(20) Шалтгаан - Үйл үрийн хууль (Кармын хууль)
(21) Учир шалтгааны хууль
(22) Үйлийн үрийн хууль
Арван цагаан буян
Арван хар нүгэл
Амьдрахуйн нууц - үйлээрээ өөрийгөө бүтээхүй
(23) Үйлийн үрийн хуулийн үйлчлэх хүрээ
Үйл
Үйл завсарлах
Хүмүүний үйл
Дундаж зам
(24) Үйл амилах хууль
Үйлийн адислагдсан зам
Үйлийн үр дагавар
Нүгэлт үр дагавартай хутгалдахгүй,
үйлийн үр хураахгүй үйл
(25) Үйлийг буцаах хууль
Хариу нэхэлтэй үйл
Аваа өгөө гэж юу вэ?
Даган баясахуй
Шалтгааныг эхэлж бүтээ
Бууж өгөх
Барамид
НОМЗҮЙ 303-р нүүр




