ОХИН МИНЬ СОНС

ОХИН МИНЬ СОНС

Оргил бүхэн чинийх,

  дүүл охин минь дүүл

Очих ертөнц гэр чинь

хоргодох газарт бүү тухал.

Далай чамд уусна,

чи далайг уусгана

Даяар Оршихуй нэгэн бөлгөө,

                        тэр гэвээс чи буюу

Аргамжааны хүлэг өглөө гэхэд үгүй

                        аргамжаас чөлөөлөгджээ.

Ай хөөрхий,

Авснаас чөлөөлөгдөхийг

мэддэгч болоосой хүн!

Авс чирсээр, төрөл хураасаар,

                        амьдрал гэж эндүүрсээр ...

Ай халаг!

Үхэл үүрч, төрөл сундалж, зовлон дүүрч

жаргал горилсоор ...

Ай халаг!

Айдас хүүдсээ үлдээлгүй гээж

                        амьддаа мөнхрөгч юутай мэргэн!

Хотол цэнгэл хаа бол

хоолойн цараа тэнд

Хол ойр хамаагүй,

эрх чөлөө тэнд

Орчлон чи өөрөө шүү,

алдах юм үгүй

Ойж буух сэтгэлээ

                        дарсан болохоор амгалан!

Эндүүрсээр дуусдаг хорвоогийн

                        ээдрээг тайл даа, охин минь!

Оргил бүхэн чинийх,

  дүүл охин минь дүүл

Очих ертөнц гэр чинь,

хоргодох газарт бүү тухал

Далай чамд уусна,

                        чи далайг уусгана

Даяар Оршихуй нэгэн бөлгөө,

                        тэр гэвээс чи буюу ...

2017. 3. 6 Улаанбаатар хот

 


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


ӨНДӨР ТӨРИЙН ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЬЕ. ӨНДӨР ТӨРИЙН ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЬЕ.
Буцах нарны хооронд зүгээр л оршиж Бүртийх мөргүй амьдарсан дээдсийн минь эх орон
(5 өдрийн өмнө)
СЕРГЕЙ КАРАГАНОВЫН ЯРИЛЦЛАГА СЕРГЕЙ КАРАГАНОВЫН ЯРИЛЦЛАГА
Норвегийн улс төрч, профессор Глеен Дийсений профессор Сергей Карагановтой хийсэн ярилцлагаас
(9 өдрийн өмнө)
ДЖЕФФРИ САКСЫН ЕВРОПАРЛАМЕНТЭД ХЭЛСЭН ҮГ ДЖЕФФРИ САКСЫН ЕВРОПАРЛАМЕНТЭД ХЭЛСЭН ҮГ
Америкийн эдийн засагч, Колумбын ба Харвардын их сургуулийн профессор
(9 өдрийн өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН ЗАРИМ АСУУДАЛ БОТЬ II БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН ЗАРИМ АСУУДАЛ БОТЬ I ЗЭН ЯРУУ НАЙРАГ КАРМА - УЧИР ШАЛТГААН, ҮЙЛ ҮРИЙН НОМ Ⅳ БОТЬ ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР БИЛГҮҮНИЙ ОХЬ - БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДАВХЦАЛ НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ

Хуанли