ӨНДӨР ТӨРИЙН ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЬЕ.


ЭХ ОРОН

Элж одсон бүхний өмнө сөхөрье, эх орон минь

Эдгэрч аньсан үлий, ширгэсэн шалбааг

Эзэнтэй байсан бүхэн миний эх орон,

Элэнц маань дээлээ гандааж, удмаа үлдээж

Эр бор харцгаа мориноосоо аялсан миний эх орон,

Элээний өд, янгирын эвэр, элсний ширхэг

Эзэнтэй бүхэн эх орон минь,

Ирж буцсан сүнс, заларсан бүх бурхад

Эцгийн хөлсний дусал миний эх орон,

Уртын дууны шуранхай газраас тасарч

Унтаа үрс эхийн бүүвэйнд сөөм торнидог эх орон минь,

Уяанд морь шилгээж, шүлэг задгай цалгиж

Умрын салхи буурын зогдортой ноцолдох эх орон минь,

Эзэн Чингис бууж мордсон, захиж үлдээсэн

Эрлэг шохоорхож, чөтгөр гуйж хоргодох миний эх орон,

Эмээл дээр зүүрмэглэн үйлийн үрийг хазаарлаж

Эгээрсэн сүнс зүйргүй баясах эх орон минь,

Буцах нарны хооронд зүгээр л оршиж

Бүртийх мөргүй амьдарсан дээдсийн минь эх орон,

Бууж мордох заяанд сэтгэлээ цэнэж аргадсаар

Буурал насны халилаас унаж шингэх эх орон минь.

D.Sc. Гүррагчаагийн Лхагваа 2014.3.20

POWER POINT ХУВИЛБАРААР ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.

БУСАД УРАН ЗУРГИЙН ЦОМГИЙГ ҮЗЭХ БОЛ ЭНД ДАРНА УУ.



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


ӨНДӨР ТӨРИЙН ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЬЕ. ӨНДӨР ТӨРИЙН ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЬЕ.
Буцах нарны хооронд зүгээр л оршиж Бүртийх мөргүй амьдарсан дээдсийн минь эх орон минь
(20 цагийн өмнө)
СЕРГЕЙ КАРАГАНОВЫН ЯРИЛЦЛАГА СЕРГЕЙ КАРАГАНОВЫН ЯРИЛЦЛАГА
Норвегийн улс төрч, профессор Глеен Дийсений профессор Сергей Карагановтой хийсэн ярилцлагаас
(3 өдрийн өмнө)
ДЖЕФФРИ САКСЫН ЕВРОПАРЛАМЕНТЭД ХЭЛСЭН ҮГ ДЖЕФФРИ САКСЫН ЕВРОПАРЛАМЕНТЭД ХЭЛСЭН ҮГ
Америкийн эдийн засагч, Колумбын ба Харвардын их сургуулийн профессор
(3 өдрийн өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН ЗАРИМ АСУУДАЛ БОТЬ II БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН ЗАРИМ АСУУДАЛ БОТЬ I ЗЭН ЯРУУ НАЙРАГ КАРМА - УЧИР ШАЛТГААН, ҮЙЛ ҮРИЙН НОМ Ⅳ БОТЬ ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР БИЛГҮҮНИЙ ОХЬ - БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДАВХЦАЛ НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ