УВС НУУР


Увс нуурын мандалд

Уулс согтуу дайвна

Ууж дуулж насалсан

Уул нуур хоёр оо

Уран жиргээ наадуулсан

Уянга цэнхэр нуур аа

Увс нуурын мандалд

Од буун наадна

Онгон зүүдээ хуваалцсан

Од нуур хоёр оо

Салхи зогсож шохоорхох

Сар үйсэн нуур аа

Увс нуурын мандалд

Усны шувуу найрлана

Уйдаад салчих аргагүй

Ус шувуу хоёр оо

Нуур амилааж үелзэх

Нутгийн шувууны амьсгал аа

 

1993.5.9

(Энэ шүлгэнд дүү Гүррагчаагийн Дамба ая хийсэн)

 


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ. ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.
Бүх эмэгтэйчүүддээ Мартын 8-ны баярын мэндийг өргөн дэвшүүлье. Сайхан баярлаарай.
(11 өдрийн өмнө)
ГАЛ МОРИН ЖИЛИЙН САР ШИНИЙН МЭНД ХҮРГЭЕ! ГАЛ МОРИН ЖИЛИЙН САР ШИНИЙН МЭНД ХҮРГЭЕ!
Төр түвшин Түмэн олноороо амгалан сайхан шинэлээрэй.
(1 сарын өмнө)
ДЭЛХИЙ БА 3I/AТЛАСЫН ДУНДУУР СҮҮЛГҮЙ ХАРАНХУЙ ОБЪЕКТ ГАРЧ ИРЭВ. ДЭЛХИЙ БА 3I/AТЛАСЫН ДУНДУУР СҮҮЛГҮЙ ХАРАНХУЙ ОБЪЕКТ ГАРЧ ИРЭВ.
2026.1.22-нд гараг ертөнцийн физикийн хуулиуд зүгээр нэг зөрчигдсөнгүй, бүр хэрэггүй боллоо.
(1 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


КАРМА - УЧИР ШАЛТГААН, ҮЙЛ ҮРИЙН НОМ Ⅳ БОТЬ ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР БИЛГҮҮНИЙ ОХЬ - БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДАВХЦАЛ НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР КВАНТ ЭМЧИЛГЭЭ БЯСАЛГАЛ

Хуанли