ДЭЛХИЙ БА 3I/AТЛАСЫН ДУНДУУР СҮҮЛГҮЙ ХАРАНХУЙ ОБЪЕКТ ГАРЧ ИРЭВ.
Дэлхий ба 3I/Aтласын дундуур сүүлгүй харанхуй объект гарч ирэв.
Эх сурвалж: Тёмный Объект Без Хвоста Только Что Появился Между Землёй И 3I/ATLAS
Митио Каку Онолын физикч, Утасны онолыг үндэслэгчдийн нэг
2026.1.22-нд гариг ертөнцийн физикийн хуулиуд зүгээр нэг зөрчигдсөнгүй, бүр хэрэггүй боллоо. Одоогоор Бархасбадь гарагийн тойрог зам дээр байгаа НАСА-гийн Юнона сансрын төхөөрөмжийн дамжуулсан бүлэг мэдээ Калифорний тийрэлтэт хөдөлгүүрийн лабораторийнхныг сандаргав. Юнона төхөөрөмжид байрлуулсан соронзон хэмжигч нуралтыг илрүүлсэн. Би хэлбэлзлийн тухай яриагүй, нарны шуурганы тухай ярьж байна. Би Бархасбадь гаригийн соронзон орны идэвхи гэнэт 40 хувиар буурсан сүйрлийн тухай ярьж байна. Төсөөлөөд үз дээ, Бархасбадь бол гаригуудын хаан юм. Түүний соронзон орон нь нарны аймгийн хамгийн том бүтэц юм. Хэрэв та үүнийг Дэлхийгээс энгийн нүдээр харж чаддагсан бол арван тавны дүүрэн сарнаас ч том харагдах болно. Энэ бол гайхалтай, аймшигтай хүч чадалтай дуулга юм. Гэтэл өнөөдөр энэ хүчирхэг соронзон талбайн бараг тал хувь нь алга болсон байна. Бодоод үз дээ. Бархасбадь гарагийн соронзон орны 40%-ийг саармагжуулахад шаардагдах энерги нь тэрбум тэрбум цөмийн цэнэгт хошууг нэгэн зэрэг дэлбэлэхтэй тэнцэхүйц юм. Энэ бол байгалийн хуулиар зүгээр нэг тайлбарлачих аргагүй энергийн хэмжээ юм.
Бид үүнийг Суперновагийн үлдэгдэлд ч хараагүй. Бид ийм зүйлийг нейтрон оддын мөргөлдөөний үед ч харж байсангүй. Өгөгдлүүд үнэхээр аймшигтай. Бууралт нь жигд биш байна. Энэ нь дэлхийн хэмжээний нуралт биш, чиглэл зорилготой хийгдсэн байсан. Соронзон орон сансарт зүгээр тархаагүй. Энэ нь татагдаад түлхэгдсэн байсан. Энэхүү соронзон эргүүлгийн төвд 3I/Атлас байрладаг. Бидний хэдийнээс ажиглаж байсан биет. Бид түүнийг эхэндээ сүүлт од гэж бодож байсан. Одоогоор хийн аварга том одны сүүдэрт нуугдаж термодинамикийн хуулиар байж боломгүйг хийсээр байгаа. Би анх сансрын телеметрийн тайланг хараад мэдрэгчийн алдаа, тохируулгын алдаа байх гэж бодсон. Багаж эвдэрсэн үү, орчлон ертөнцөд ямар нэг юм болсон ч юмсан уу. Гэвч И ЭС ЭЙ Джус нуралтыг баталсан. Хаббл сансрын дурангаас авсан туйлын туяаны хэт ягаан туяаны зураг мөн нуралтыг баталсан. Намайг ярьж байх хооронд од хоорондын зочид сансрын хөршүүдийн маань хамгийн том гарагийн хамгаалалтын бамбайг шавхаж дөнгөж байгаа бөгөөд астрофизикчдийг унтуулахгүй байгаа зүйл бол тэд үүнийг яаж хийж чадав, цаашид энэ их энергээр тэд юу хийх гэж байгаа бол гэсэн асуулт юм. Учир нь 3I/Атлас бол зүгээр ч нэг эрчим хүч шингээгч биш, энэ биет цэнэглэж байна. Бид сансарт болж буй хачин үйл явдлуудын гэрч болж байна. Энэ бол байгалийн үзэгдэл биш. Энэ бол ургац хураалт юм. 3I/Атласыг анх 14 сарын өмнө Атлас Хавае судалгааны систем нээсэн. Тухайн үед бид үүнийг нарны аймгийн гаднаас ирсэн гипербол сүүлт од гэж таамаглаж, нарны хажуугаар өнгөрнө гэж найдаж байсан. Бусад сүүлт од шиг бага зэрэг усны уур ялгаруулж нисэн одно биз бодсон. Сүүлт одод таталцлын хуульд захирагддаг юм л даа. Гэвч 3I/Атлас хэдэн долоо хоногийн өмнөөс таталцлын хуульд захирагдахаа больсон. Өнөөдрөөс цахилгаан соронзон орны хуулийг дагахаа болиод байна. Энэ үйл явдал өнөө өглөө олон улсын зохицуулалсан цагаар 6:12 цагт эхэлсэн. НАСА-гийн Жуно сансрын хөлөг Бархасбадь гарагийн үүлний бүрхүүлээс 4200 километрийн өндөрт 68 дахь удаагаа нисч байв. Радио болон плазмын долгионыг хэмждэг төхөөрөмж нь аварга том гаригийн цахилгаан соронзон чимээг сонсоод дараа нь чимээ тасарсан байна. Энэ чимээ өөрөө намжсан юм биш, чимээг өглөөний 6:14 цагт зориуд тасалжээ. Уг нь ийм юм Бархасбадь гарагийн соронзон орон дотор хийгдэх боломжгүй юм. Соронзон урсгалын нягтрал 120 секундээс бага хугацаанд 14 гауссаас 8.4 гаусс болж буурчээ. Энэ юу гэсэн үг вэ? Бархасбадь /Юпитер/ гарагийн соронзон орон нь металл устөрөгчийн далай дахь гүний динамо генератороор үүсгэгддэг. Энэ бол гарагийн өөрийн үйл явц юм. Үүнийг өөрчлөхөд сая сая жил шаардагдана. Хоёр минутын дотор ийм хэмжээгээр буурсан нь тухайн орон зүгээр л хэлбэлзэхээ больсон хэрэг биш. Энэ нь тухайн орныг зүгээр тасалчихсан гэсэн үг. Гурван өөр бие даасан шинжлэх ухааны хэмжилт ижил үр дүнд хүрсэн (нэг нь Бархасбадь гарагийн тойрог замд, нэг нь Дэлхийн тойрог замд, нэг нь гадаргуу дээр хэмжсэн). Цөм ижил дүгнэлт хийснээс үзвэл соронзон орон зүгээр л байгалийн жамаар нураагүй, харин унтарсан байв. Дараа нь хоёр дахь гаж асуудал гарч ирэв. Сансрын холбооны гүний сүлжээ электрон урсгалын асар их өсөлтийг илрүүллээ. Гэхдээ электронууд Бархасбадь гараг биш гадагшаа урсаж байв. Бид Бархасбадь гарагийн ионосферийн биетийг 3I/Атластай шууд холбосон соронзон хоолой, соронзон хонгилыг илрүүлсэн. Соронзоны хүчээр хийгдсэн дэлхийн хэмжээний зузаан утас манай гарагаас объект хүртэл сунажээ гэж төсөөл дөө. Энэ утсаар сая сая мегаампер гүйдэл гүйж байна. Физикийн хувьд бид үүнийг хэрхэн харагддагийг мэддэг. Энэ нь Бархасбадь гарагийн цахилгаан хэлхээ шиг харагдана. Үүнийг батерей гэвэл 3I/Атлас энэ батерейтэй холбогдсон төхөөрөмж юм. Дараа нь ахиад хамгийн төвөгтэй бас нэг үүслээ. Термодинамикийн хуулиар бол та ийм их энергийг цахилгаан тэжээлд шилжүүлэхэд дулаан ялгаруулдаг. Асар их дулаан. Атлас цагаан өнгөөр гэрэлтэх ёстой байсан. Тэгээд тэр даруй ууршиж алга болох ёстой байв. Гэвч дуранд юу ч харагдсангүй. Объект хүйтэн, абсолют тэгтэй /- 273 0 С/ ойролцоо хэмтэй байв. Энэ нь дулаан дамжуулалтын бүх загвартай маань зөрчилдсөн үзэгдэл юм. Энэ нь хийн аварга биетийн соронзон энергийн 40%-ийг шингээгээд авчихсан мөртөө өчүүхэн ч төдий дулаан ялгаруулсангүй, тэг дулаан. Энэ нь ашигт ажиллагааны түвшин 100% гэсэн үг юм. Инженерийн ертөнцөд 100% ашигт ажиллагаа гэдэг бол үлгэр домог юм. Яагаад ч боломжгүй зүйл. Хөдөлгүүр бүр дулаанаа алддаг. Батерей бүр эсэргүүцэлтэй тулгардаг. Энтропи өөрийн гэсэн төлбөртэй. Гэхдээ 3I/Атлас энэ төлбөрийг төлдөггүй. Нарийвчлалыг авч үзье. Эргэлдэж буй гарагийн соронзон орны шугамд холбогдож, хэдэн мянган километрийн урттай холболтыг тогтвортой байлгаж, дулааны дэлбэрэлт үүсгэхгүйгээр энергийг сорж авах авна гэдэг санаанд багтамгүй үнэн гайхалтай инженерчлэл. Намайг ярьж байх энэхэн зуур 3I/Aтлас Бархасбадьтай холбогдсон байгаа. Энэ объектын дотор хуримтлагдаж буй энерги нь объектын өөрийнх нь холболтын энергиэс давж байгаа. Бүх хуулиар бол 3I/Атлас нэг цагийн өмнө дэлбэрэх ёстой байсан ч тэгсэнгүй. Цэнэгээ хадгалсаар байна. Энэ нь бидний ойлгох боломжгүй физик болон хувирч байна. Орчуулсан профессор Гүррагчаагийн Лхагваа
3I/Атлас-тай холбоотой өмнөх нийтлэлүүдийг тус бүр дээр нь дарж үзнэ үү.
33 тэрбум тонн жинтэй гараг хоорондын биет 3I/ATLAS хоёр салж, нөгөө хагас нь сансрын хүчит дурангууд харсаар байтал үзэгдэхгүй болов.
3I/АТЛАС хэмээх өөр ертөнцийн нисдэг биет 89 хиймэл дагуулыг 11 минутын дотор устгажээ.
3I Атлас массынхаа 99%-ийг өөрөө мэдээд гээчихлээ.