33 ТЭРБУМ ТОНН ЖИНТЭЙ ГАРАГ ХООРОНДЫН 3I/ATLAS
33 ТЭРБУМ ТОНН ЖИНТЭЙ ГАРАГ ХООРОНДЫН 3I/ATLAS БИЕТ ХОЁР САЛААД НӨГӨӨ ХАГАС НЬ ҮЗЭГДЭХГҮЙ БОЛОВ.
Мичио Каку Онолын физикч, Утасны онолыг үндэслэгчдийн нэг 2026.1.19
33 тэрбум тонн жинтэй гараг хоорондын биет 3I/ATLAS хоёр салж, нөгөө хагас нь сансрын хүчит дурангууд харсаар байтал үзэгдэхгүй болов. Дэлхийн хамгийн сайн радарын системд баригдалгүй ор мөргүй алга боллоо. Үлдсэн хагас нь одоо бидэнд дохио илгээж байна. Цааш юу болж буйг харахад зүгээр л тархи задармаар. Миний бие 40 жил квант механик, гравитац /таталцал/, орон зай, цаг хугацааг судалсан. Энэхүү аварга том биет дэлбэрэлгүй, даралтаас хамааралгүй, яг л зорилго чиглэлтэй бүтээгдсэн мэт цэвэрхэн, яг таг, төгс хуваагдаж, тэнцүү хэмжээтэй хоёр хэсэг үүсгэсэн бөгөөд хог хаягдал, хэлтэрхий ч үлдээсэнгүй. Сансар огторгуйд байгалийн ямар ч объект хийж чадахгүй геометрийн төгс хуваагдал. 3I/ATLAS эхлээд аажуухан хөдөлж байснаа гэнэт хурд авч хоосон орон зайгаар улам хурдлахдаа бидний мэдэх хөдөлгөөний тэгшитгэлд захирагдсангүй. Ингэхдээ их хурдны ямар ч шинж тэмдэг илэрсэнгүй, хий ялгарсангүй, нарны салхинд хариу үйлдэл үзүүлсэнгүй, энерги хаанаас гарч буйг тайлбарлах зүйл огт байсангүй. Сүүлт од болон астероидууд нарнаас холдоход урьдчилан таамаглахуйц байдал ажилладаг. Тэд таталцлын нөлөөгөөр удааширдаг. Гэвч Гурван нүдэт атлас яг эсрэг байв. Биет нь огцом хурдассан. Дараа нь бүр хачин юм болов. Объектыг ажиглаж байсан төвүүд хуваагдахаас нь ердөө 36цагийн өмнө биетийн цөмөөс давтамжтай ялгарч буй энергийн импульсийн дохиог илрүүлжээ. Эдгээр нь 11 минут дутамд наносекундын нарийвчлалтай давтагдаж буй төгс импульс байв. Ийм нарийвчлал нь байгальд санамсаргүй байдлаар үүсдэггүй. Байгаль цаг хугацааг төгс барьдаггүй. Орчлон ертөнцийн хамгийн тогтвортой объектуудын нэг болох жижиг одууд ч бага зэргийн хазайлттай байдаг. Харин энэ дохио нь хоосон зайгаар цуурайтсан машины зүрхний цохилт гэмээр төгс байсан. Энэ байгалийн үзэгдэл үү, эсвэл хэн нэгний зохион бүтээсэн зүйл үү? Тэр бүүхэл объект хэлбэрээ өөрчиллөө. Объект бараг бөмбөрцөг биетээс урт цилиндр хэлбэртэй болчхов. Хоёр цаг. Энэ бол хэдэн мянган футын диаметртэй объект хэлбэрээ бүрэн өөрчлөхөд шаардагдсан нийт хугацаа. Объект дэлбэрсэнгүй, харин хэлбэрээ өөрчлөөд хувирчихсан. Энэ бол байгалийн үзэгдэл биш, харин удирдлага хяналттай үйл явц байв. Дараа нь лугших дохио бүрэн зогсож бүрэн нам гүм болов. Ямар ч цацаргалт, энергийн гаралт байсангүй. Объект унтарч, өөр үе шат руу орж буй мэт байв. Хэдхэн минутын дотор сунасан хэлбэр тогтворжив. Өгөгдлийн урсгал намжив. Бүх зүйл үндсээрээ өөрчлөгдөхийн өмнөх чив чимээгүй гэдгийг бид тэр үед мэдээгүй байсан.
Ийнхүү 13 цагийн дотор Атлас хэний ч санаанд ороогүй энэ бүх зүйлийг хийж орхив. Атлас хоёр хэсэгт хуваагдаж, хэлбэрээ өөрчлөн сунаж, тэгээд анир чимээгүй болчхов. Хуваагдахдаа инженерийн зургийн дагуу юм шиг оёдлоороо гэлтэй төгс салсан. Хэмжээ нь тэнцүү хоёр биет болж хөдөлгөөнөө хянасаар бие биеэсээ аажмаар холдов. Бид тэдгээрийг А ба Б объект гэв. Эхэндээ хоёр хэсэг маань адилхан тогтвортой, нэг тойрог замын дагуу ажиглах боломжтой хөдөлж байв. Гэнэт Б объект мэдэгдэж буй хөдөлгөөний бүх хуулийг зөрчсөн үйлдэл хийв. Чиглэлээ шууд өөрчлөхдөө муруй бус чиглэлээр удаан биш хөдөлж эхлэв. Тэгснээ траектортойгоо перпендикуляр огцом эргэж, хурдаа авсаар алга болов. Дэлхийн оптик, хэт улаан туяа, радио, таталцлын зэрэг бүх хяналтаас арчигдсан. НАСА-гийн алсын сансрын системүүд алдаж орхив. Дохио алдагдсан. Байг илрүүлж чадсангүй. Бодоод үз дээ. Нэг миль хэмжээтэй, хамгийн хурдан гэж бүртгэгдсэн байгалийн биетээс ч хурдан хөдөлж буй асар том объект ямар ч ул мөр, ямар ч цацаргалт, тархсан гэрэл, таталцлын хэлбэлзэл үлдээлгүй зүгээр л алга болчхов. Угаасаа юу ч байгаагүй юм шиг. Энэ бол байгалийн үзэгдэл биш, санаатай хийгдэж буй зүйл. Бид объект алга болсон гэмээргүй байна. Гэрлийн хугарал, таталцлыг удирдах юмуу өндөр хэмжээсээр аялах зэрэг боломжийг бодолцож үзвэл алга болоогүй, харин нуугдсан гэж болох юм. Бид боломжгүй зүйлийг авч үзэхээс өөр аргагүйд хүрэв. Учир нь Б биет биднээс нуугдсэн тул одоо ч тэндээ байх ёстой. Цаашид болсон зүйл үнэн аймшигтай гэмээр байлаа. Хуваагдсанаас хойш ердөө 4 цагийн дараа үлдэж хоцорсон А объектоос хачин зүйл илэрч эхлэв. Эхлээд радио спектрт бүдэгхэн шивнэх чимээ, намуухан шуугиан бүртгэгдэв. Дохиог цэвэрлэсний дараа гарч ирсэн зүйл удирдлагын төвийн бүх хүнийг царцааж орхив. Энэ санамсаргүй тохиол бус, бүр бүтэжсэн холбоо байв. Дэс дараалалтай давтагдсан чимээ математик нарийвчлалтайгаар дээш доош өгсөж буурч, анхны тоонуудтай ижил харьцааг үүсгэж байв. Хүн төрөлхтөн нэгэн цагт яг энэ дарааллыг Вояжер хөлгийн алтан пянзанд бичиж сансарт илгээсэн. Гэхдээ энэ удаад бид үүнийг дахин илгээгээгүй шүү дээ. 31 минутын турш энэ дохио тасралтгүй, төгс, зориудаар, сансар огторгуйн тодорхой нэг цэг рүү чиглэсэн гэмээр үргэлжилсэн. Ажиглалтын цэг бүр ижил дамжуулалтыг тэмдэглэсэн. Ингээд бүр ч хачин юм болов. Дохио нь сансар огторгуй руу гадагш цацагдсангүй. Дотогшоогоо дамжуулагдахдаа Б объект алга болсон яг тэр координатууд руу чиглэсэн байв. Энэ нь дуудлагын дохио шиг байв. Үлдсэн тал нь нөгөөгөө дуудаж, заавар илгээж юм уу сэрээж тушаал өгч байгаа мэт байв. Дараа нь эцсийн импульсээр бүх дамжуулалт зогсов. Дахин бүрэн нам гүм болов. Гэвч хэдхэн минутын дараа сансрын таталцлын мэдрэгчүүд жижиг боловч алдаа мадаггүй бүдэг таталцлын долгионыг илрүүлэв. Алга болсон зүйл зүгээр л нуугдсан байж. Объект хөдөлж, одоо бидний зүг чиглэв. Таталцлын заалт тогтворжих үед нэг дүгнэлт тодорхой болсон нь гурван нүдэт атласын нөгөө тал нь алга болоогүй байв. Эхэндээ тойрог зам нь энгийн л байлаа. Нарны аймгийн системийн гадуур дамжин өнгөрөх алслагдсан нислэг. Гэвч цаг өнгөрөх тусам тооцоолол өөрчлөгдсөөр байв. Хурд нь экспоненциаль зэргээр нэмэгдлээ. Чиглэлийн залруулга нь санамсаргүй биш хэт нарийвчлалтай байв Векторын өөрчлөлт бүр нь тойрог замын механиктай төгс зохицож байсан бөгөөд объект идэвхтэй маневр хийж буй мэт байв. Дараа нь объект удааширсан. Цагт сая сая милийн хурдтай хөдөлж буй аварга биет Бархасбадь гаригийн гаднах тойрог замд орохдоо санаатайгаар удааширсан. Орчлон ертөнцөд ийм үйлдэл хийж чадах зүйл нэгээхэн ч байхгүй. Гурван нүдэт атлас хийж чадлаа. Б объект хөдөлгөөнгүй байх үед кодлогдсон дамжуулалтыг сүүлд бид хүлээж авсан. Цаашид хөдөлгөөн илрээгүй. Зургаан цагийн турш Б объект Бархасбадь гарагийн тойрог замын ойролцоо бүрэн хөдөлгөөнгүй хэвээр байсан бөгөөд гэрэл ч, цацраг ч ажиглагдаагүй. Хөдөлгөөнгүй байдал нь байгалийн энгийн бус, яг л нарны аймаг амьсгалахаа больсон мэт түгшүүртэй байв. Дараа нь олон улсын кодлогдсон цагаар яг 3:00 гэхэд бүх зүйл эрс өөрчлөгдсөн. Дэлхийн бүх томоохон радио дуран хүчирхэг цахилгаан соронзон тэсрэлт илрүүлсэн. Энэ нь Атласын байрлалтай төгс синхрончлогдсон байв. Хэдэн цагийн турш чимээгүй байсан объект гэнэт амилсан бөгөөд олон давтамжтайгаар нарийн импульс ялгаруулж байв. Импульс дээд агаар мандалд хүрэх яг тэр үед газар дээр системийн доголдол гарсан. Б объект нөгөө хэсэг рүүгээ зүгээр ч нэг мессеж илгээгээгүй юм шиг санагдсан. Объект Б нь дэлхий дээр байгаа зүйл, эс бөгөөс түүнтэй ойролцоо байгаа зүйлийг идэвхжүүлж байсан. НАСА бүх өгөгдлийг нэн даруй нууцалсан. Энэ зуур А объект гэрэлтэж эхлэв. Гүн, тогтвортой дотоод гэрэл ихрээс нь илгээсэн дохионуудтай хамт объект А-гийн гадаргуугаар төгс хэмнэлээр лугшин гэрэлтэж байв. Нэг юмны хоёр тал нэг нь нөгөөдөө заавар илгээж, тэр нь хүлээн авч, ингээд хамтдаа сэрж эхлэв болтой. Сүүлийн 12 цагийн хугацаанд хоёулаа эмх замбараагүй биш, харин чиглэл зорилготой хөдөлж эхлэв. Ангараг гарагийн цаанах байрлалд гэрэлтэгч А объект удаан, зориудаар эргэлдэж эхлэв. Бархасбадь гарагийн ойролцоо байгаа Б объект нь энэхүү хөдөлгөөнийг гайхалтай тусгаж байв. Эргэлтийн бүх градус, өнцгийн өөрчлөлт бүр нь ижил, А, Б биет хоорондоо нь синхрончлогдож, нэгэн зорилгод нэгдэж байна уу гэмээр. Одон орон судлаачид хоёулангийх нь эргэлтийн тэнхлэгүүд нийлж буй түгшүүртэй давхцал ажигласан. Энэ давхцал нь гүн сансарт биш, харин дэлхийн тойрог замын дагууд ажиглагдсан. Нэгэн судлаач хоёр биет нийтлэг соронзон орон үүсгэж байна гэж мэдэгджээ. Энэ нь тэдгээрийг сансарт холбодог цахилгаан соронзон бүтэц юм. Өөр нэг мэдээнд энергийн байдал нь хурдасгасан бөөмийн туршилтынхтай төстэй бөгөөд гарагийн түвшинд хүртэл өргөжсөн байна гэжээ. Атласын хоёр хэсэг зүгээр нэг зэрэгцээд зогсохгүй, тэдгээр нь хоорондоо уялдаа холбоотой корегент системийг үүсгэж байх ажээ. Тэдгээрийн зэрэгцэх яг тэр мөчид бүр ч хачин зүйл тохиолдсон. Дэлхийн соронзон орон хэлбэлзэл мэдэрч, луужингийн заалт хэлбэлзэж, GPS-ийн нарийвчлал буурч байв. Нислэгүүд хүртэл чиглэлээ өөрчилсөн. Гарагийн маань эмзэг тэнцвэр ганцхан хоромд л ганхах мэт санагдав. Энэ нь дэлхийн энергийн талбайн захад асар том бөгөөд алслагдсан зүйл бий болсон мэт байв. Тэд эгнээндээ зэрэгцэж байх зуур А, Б тал эцэстээ талбайгаараа нэгдвэл юу бол гэсэн аймшигтай асуулт лаборатори бүрд цуурайтаж байна. Хэрхэхийг хэн ч мэдэхгүй. Орчуулсан профессор Гүррагчаагийн Лхагваа
3I/ATLAS хэмээх өмнөх нийтлэлийг энд дарж үзнэ үү.