ТАЛХ

Эхийнхээ шарилд сөхөрч уй тайлах бүсгүй

Энэ нутгийн заншлаар цэцэг өргөсөнгүй

Энгийн л нэг хөшөө гавъяа түүх бичсэнгүй

Эргэн тойронд нам гүм хэдэн хүн мэгшинэ

Эхдээ бүсгүй цэцэг бус талх өргөжээ

Эвийлэх зөөлөн сэтгэлтний харь элэг эмтэрчээ

Эх орны дайн хал амсуулсан зүрхэнд

Энэ хэрчим талх сум шиг харван иржээ...

Галзуурсан ярга, хар дайн

Гал түймэр, далайн шуурга

Хүний хэлэнд шургалсан

Хамгийн аймшигт үг

Түгшүүр зүдгүүр алинтай ч

Талх хүч тэнцэнэ

Талхгүйдэж хүн үхлийн хаалга татсан

Тамиргүйдэж амьдаараа тасын хоол болсон

Хон хэрээ толгой дээр нь сууж байхад

Хойчийн өдрийн талхны тухай бодож байсан...

Инээд хөөр, зол жаргал

Энх тайван, баяр цэнгэл

Хүний хэл өөрөө дурласан

Хамгийн нандин үг

Тансагхан ариухан бүхэнтэй

Талх хүч тэнцэнэ

Үр нүдлэх тарианд талбайд

Өнийн жаргал үүр шиг гийсэн

Талх давстай зочноо угтаж

Далай цалгиам дуугаа түрсэн...

Талх даанч өгөөмөр

Дайсан нөхөр гэж ялгахгүй

Хар санаа шүглэсэн газар ч

Цагаан сэтгэл амлаж байдаг

Хайр ивээл хургасан газар ч

Цайлган эх шиг өрөвчхөн байдаг

Талхыг өөрийн овог нэр шигээ

Том үсгээр хүндэлж бичдэг

Хазахдаа хайрлаж, үнэнийг мэдэрч

Хатчихвал өр нь өмрөн шаналдаг

Амьдрал туулсан өтгөс

Зовлон даадаг нулимсаа

Атгахан талхны элтэрхийд

Зовхио юүлэн өгч байна

"Талх мандтугай"

Ингэж хэлэх зүрхтэй

Ингэж тунхаглах эрхтэй

Эмгэд өвгөд

Эх орны дайныг

Энд өвдөглөж сууна

*                  *                   *

Яруу найраг талх шиг энгүүн

Яг ижил ариухан тансаг

Ааг амт нь жигдхэн бүрэлдсэн

Амьдралын хамгийн нандин олз

Яруу найраг, талх хоёр

Яг адилхан

Амьдралыг найраг дуулдаг л юм бол

Араанд уусах талхны шим хүч нь байг

Аз жаргалыг найраг дуулдаг л юм бол

Ач авралын ширхэг тариа сүлд нь байг

Тариа, домогт энэ нэр

Таалалт хорвоод бийд чинь гялайлаа

Тариа, энэ шидэт үр

Тансаг амьдралд ирсэнд чинь гялайлаа

Талх, энэ эрхэм үгтэй

Төрөлх хэл минь баярлалаа

Талх, энэ гайхам идээтэй

Таван ханат минь гялайлаа!

 

1983.11.4


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(11 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(12 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(10 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа.

Хуанли