ЭРДЭНЭ ЗАСГИЙН ШУРАНХАЙ

Дуу дуугаа авалцан

                             дэлхий хөлсөөж учрахад

Дундуур бүхэн дүүрч

                             оддын нулимс асгарсан

Дурдан цэнхэр алчуур чинь

                             солирын бороо тосч

Дуслыг шиврээн аяглаж

                             тэнгэр дурлачихсан байсан

Харц харцнаасаа асалцаж

                             дэлхий хөлрөөж учрахад

Хавар намрын гурван сар

                             зэрэглээндээ согтсон байсан

Хайртай дөрвөн буурал минь                           

                             шүлсэндээ цацаж

Ханарч зэллэх шувууд

                             өндөртөө тогтнож дурлачихсан байсан

Чамдаа би

                             сарны дарс залгилуулж

Чармай нүцгэн одны

                             өвөрт эрхлүүлж суусан

Тэнгэрийн сүүн заадсаар

                             хөтөлцөнхөн гүйж

Тэнгисийн нэрмэл усанд

                             сүүдрээ булхаж наадсан

Эрдэнэ засгийн шуранхай

                             саранд хадан цуурайлж

Энэ дэлхийг барьцаалан

                             би чамд дурлачихсан байсан

Эр борын түрлэг

                             дөрвөн далай цухалдуулж

Инжиндээ чи нар амлан

                             надад дурлачихсан байсан

Чи надад бэлгэнд ирсэн

                             цэгээн дууны хорвоо байсан

Би чиний бүүвэйнд хайлсан

                             бичил хүн ертөнц байсан

Чи надад шагналд ирсэн

                             цэцгийн яруу диваажин байсан

Би чиний баланд ханасан

                             бичил байгалийн  хаан байсан

                                      (2000.1.26   18.30 )


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


ШИНЖЛЭХ УХААНЫ ОНЬСОГО ТААЛЦАХ НЬ: ШИНЖЛЭХ УХААНЫ ОНЬСОГО ТААЛЦАХ НЬ:
Буддизм ба байгалийн шинжлэх ухааны интеграц. Хүн, энерги, гэрэл, хоосон чанар, квант, самади:
(1 сарын өмнө)
ШҮЛЭГ ЯРУУ НАЙРГИЙН ЦОМОРЛИГ 2: ШҮЛЭГ ЯРУУ НАЙРГИЙН ЦОМОРЛИГ 2:
Яруу найрагч, /D.Sc.\ Гүррагчаагийн Лхагваа
(1 сарын өмнө)
ШҮЛЭГ ЯРУУ НАЙРГИЙН ЦОМОРЛИГ 1: ШҮЛЭГ ЯРУУ НАЙРГИЙН ЦОМОРЛИГ 1:
Яруу найрагч, /D.Sc.\ Гүррагчаагийн Лхагваа
(1 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


ЗЭН ЯРУУ НАЙРАГ КАРМА - УЧИР ШАЛТГААН, ҮЙЛ ҮРИЙН НОМ Ⅳ БОТЬ ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР БИЛГҮҮНИЙ ОХЬ - БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДАВХЦАЛ НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР

Хуанли