БЯСАЛГАЛЫН ГАЙХАМШИГ тооны хэлээр


БЯСАЛГАЛЫН ГАЙХАМШИГ тооны хэлээр

  • Авшиг бол сая жилд ганц тохиох боломж юм (Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай, ХБНГУ, Гамбург, 1995.8.25-27).
  • Авшиг хүртэх нь орчлонгийн хамгийн үнэт бэлэг мөн (Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай, Флорида, 2001.6.11).
  • Авшиг хүртмэгц Бурхан болно (Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай  Агшин зуур билиг нээгдэхийн түлхүүр, боть 3 х 135).
  • Авшиг хүртсэнээр 5, 6, 7, түүнээс ч олон үеийн хамаатнууд чинь чөлөөлөгдөнө. Аръяабалын бясалгалаар зөвхөн та өөрөө чөлөөлөгдөөд зогсохгүй найз нөхөд, хамаатан садан, хойч үе тань бас чөлөөлөгдөнө. Тэд энэ дэлхийгээс явсан бай, яваагүй ч бай хамаагүй чөлөөлөгдөнө. Тэднээс чинь хэн нэг нь тамд байсан ч чөлөөлөгдөнө. Их хүчийг үгээр илэрхийлэх аргагүй. 7-9 үеэ аврах боломжтой. Бас огт мэдэхгүй өнгөрсөн элэнц дээдсээ, мөн хэзээ төрөх нь тодорхойгүй хойч үе тань цусан холбоогоор дамжаад чөлөөлөгдөнө (Supreme Master Ching  Hai The Suffering of This World Comes from Our Ignorance, Singapore, 1995, video 467).
  • Өдөр дутам хоёр цаг хагас бясалгах нь олон сая жилийн төлөө хийж байгаа их үйлс гэсэн үг юм. Бясалгалд зориулж байгаа 1 минут бүр нь нэг насны амьдралтай тэнцэнэ. Бясалгалын үед таны нэвтрэн орсон тэрхүү мөнхийн ертөнцөд цаг хугацаа зогсдог. Энэ бол зөвхөн хоёр цаг хагас биш. Бясалгалын цаг бол танд гарах зуу зуун галав эриний хувьсал юм. Бясалгалд зориулж буй 2,5 цаг бол мянга мянган жилийн үр дүнтэй. Бясалгалд зориулж байгаа цаг бол агшиж шахагдсан таны хувьслын олон зуун юм. Тийм болохоор энэ нь хэмжээ биш. Энэ нь бидний мэддэг хугацаа биш, тоо ч биш. Бясалгалын цаг нь бүр тэс өөр хугацаа, өөр орон зай юм. Бясалгалын хоёр цаг хагас зарцуулж байгаа бясалгал танд олон мянган жил хэрэг болно. Энд нэг өдөр бясалгах нь диваажинд 100 өдөр бясалгасантай тэнцэнэ.  (Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай Бясалгалын үр шим, Яангдон төв, БНСУ, 1998.5.9).
  • 1 цаг бясалгахад 100 000 сүнслиг оноо, мөн хугацаанд самадид орсон бол 500 000 оноо хураана (Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай SM ажиллагсадтай хийсэн ярилцлага, 2010.07.07, Франц). 

  •  Гималайн нуруунд их олон бясалгагч сууж байна. Тэд нэг хоёрхон жилээр бясалгахгүй, хэдэн арван жил, зуун жил, мянган жилээр бясалгадаг. Тэдний заримынх нь нас асанги галавтай чацуу. Тэд бидний оршиж байгаа дэлхийн бөмбөрцөг буй болохоос эхлээд одоо болтол амьдарч байгаа юм. Тэд хэдийгээр хэдэн мянга, сая жилийн настай боловч хорин тав буюу гучаад настай юм шиг залуухан харагдана. Тэд маш нууц номын ёс болох Аръяабалын номын цогцыг хамгаалж байна (Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай Моломын үүсвэр, 4-р боть).
  • “Хоосон чанарын тухай сонсох нь их хувь, ойлгох нь агуу хувь, ухаарах нь онцгой хувь ерөөл, харин онох нь эгнэшгүй хувь ерөөл. Энэ нь төгс чөлөөлөлт болой. Хоосон чанарыг бие, хэл, сэтгэлээр мэдэрч онох үед юмс Бурханы тааллаар бүрэн төгс хэрэгжиж эхэлнэ. Бүхий л юмс үзэгдэл хоосон чанартай. Мөн үг өөрөө хоосон чанартай. Хоосон чанарыг оносноор 4 цаглашгүй их хүч илт хуран цугларч таны цаглашгүй мөн чанар илэрнэ. Эдгээр 4 нь: асрахуй, нигүүсэхүй, баясахуй, үл хайхрахуй болой. Энэ 4 их хүч сэргэхэд билиг танхай болно (Их Багшийн айлдвар).
    • Хоосон чанарын номыг анхааран сонсох нь 10 галвын турш өглөг, шагшаавад (ёс зүй), хүлцэнгүй, хичээнгүй, самади барамидыг дадуулан бүтээснээс ч илүү их буяны чуулганыг хураана. Гэтэл 10 галвын турш хоосон чанарын номыг бусдад номлосон буян үүнээс ч их, харин энэ нь хоосон чанарыг 1 секунд бясалгасан лугаа харьцуулахад өчүүхэн бага (Зопа Ринбүүчий ламтны айлдвар“Амьдралаа дээдийн номд урвуулахуй”, 2006, тал 276).
    • 1 дэх газрын бодисадва 100 хувилж, 100 өөр бясалгал үйлдэж, 100 өөр өөр номыг хамаг амьтнаа тавих, 100 орноо зорчих увдистай. Тэд мөн нэг биеийг 100 хувилгах тоогоор Бурханд мөргөж өргөл тахил үйлддэг. Гэтэл 9 дэх газрын бодисадва нар 1 000 000 х 3 000 х 1 000 /1 сая гурван мянган их мянган/ ертөнцийн хумхийн тоосны сацуу эрдмийг, 10 дахь газрын бодисадва нар бодийн хутгийг олохоосоо өмнө гэхэд л сэтгэшгүй тооны бурханы орны сэтгэшгүй тооны хамаг амьтнаа өдий тооны номыг айлдаж, төдий тооны өөр өөр бясалгалыг үйлдэх тэргүүтэн 12 эрдмийг үзүүлэх увдистай байдаг (Зопа Ринбүүчий ламтны айлдвар “Амьдралаа дээдийн номд урвуулахуй”, 2006, тал  94-95).
    • Зөвхөн нэг алгаа хамтатган “хамаг амьтны тусын тулд би бодийн хутгийг олох болтугай” хэмээн залбирч бодь сэтгэл үүсгэснээр хураасан буян Номхон дөлгөөн далайн элсний ширхэг лүгээ адил тоот олон ертөнцийг 7 зүйл үнэт эрдэнэс, алт, мөнгө, очир эрдэнэ тэргүүтнээр дүүргээд хамаг бурхадад өглөг болгон үйлдсэнтэй ч ханьцашгүй их байдаг (Зопа Ринбүүчий ламтны айлдвар“Амьдралаа дээдийн номд урвуулахуй”, 2006, тал 157).
    • Буянд даган баясахын ач тус:

- Өөрийн урьдын цаглашгүй олон төрөлд хураан үйлдсэн их буяныг даган баясахад тэр буян 2 дахин өснө (тэнд, тал 197).

- Тоолшгүй олны дотроос зөвхөн нэгэн төрөлтний буянд даган баяслаа гэхэд хэрвээ тэр өөрөөс тань доогуур сэтгэл оюунтай төрөлтөн бол та түүнээс 2 дахин их буян хураана.

- Харин ижил төвшний сэтгэл оюунтай бол адил хэмжээний буян, харин дээгүүр сэтгэл оюунтай бол хураасан буяных нь талын хэмжээтэй буяныг хураана  (тэнд, тал 204).

- Бодисадвагийн нэгэн өдрийн буянд даган баясвал тухайн бодисадвагийн тэр 1 өдрийн буяны хагасын хэмжээний буян хураана. Жирийн үед эгэл төрөлтөн энэ хэмжээний буян хураахад 13 000 жил шаардагдах юм (тэнд, тал 206).

- Харин Бурханы буянд даган баясвал тэрхүү буяны 1/10 (аравны нэг буюу 10%)-тэй тэнцэх буян хураана (тэнд, тал 206).

  • Мил Богд: “Надад бясалгалаас өөр Багшдаа барих бэлэг үгүй. Бясалгалаас өөр шашныг бадруулж, амьтныг тэтгэх хувь зохиол үгүй. Бясалгалаас өөр эцэг эхийнхээ сүнсийг ачлах арга үгүй. Бясалгалаас өөр юуг ч мэдэх байсан мэдэхгүй, бүтээх байлаа ч бүтээхгүй, санах байлаа ч санахыг хүсэхгүй” (Мял Богдын гэгээрсэн түүх, П.Бадралын орчуулга, 1 дэх хэвлэл, тал 159).

Дээд төрөлтнүүд, оюун санааны бясалгал, байгалийн болон бусад төрлийн адислал 

Хэдийчинээ ёс суртахуунтай бол та төдийчинээ сахиусан тэнгэрүүдтэй байна. Энэ бол бодит зүйл. Жишээ нь, нийт адислалыг 100% гэвэл:

Сахиусан тэнгэрүүд таныг 5%, бурханлиг төрөлтнүүд 5% тус тус адислана.

Та буруу юм хийдэггүй бол, ногоо хоол зооглодог бол бүх цаг хугацаанд улам их адислал хүртэнэ.

Бясалгал хийдэггүй хүн 5% адислагдана.

Бясалгадаг бол 15% (Учир нь тэдгээр хүмүүс ухамсрын өндөр төвшинд байдаг. Төвшин дээшлэх тусам адислалын хувь өндөр байна).

Хэрэв та гэрэл бясалгадаг бол, жишээ нь “Ум” юмуу “Ум Мани Падме Хум”, эсвэл Випашна, Хатха болон Ража Йог мэтийн амьсгалын бясалгал хийдэг бол 5%-ийн оюун санааны адислалын оноо нэмж олно.

Гуань Инь бясалгагч өдөр бүр 30-40% нэмүү бясалган веган хоолтой бол дунджаар: Өдөрт 3 удаагийн веган хоолтой бол нэмж 10%, түүнээс оноо олно. Өдөрт 2 удаагийн веган хоолтой бол 20% оноо олно.  Өдөрт 1 удаагийн веган хоолтой бол 40%-иас дээш оюун санааны оноо олно.

Агаар хоолтон бясалгагч бол оюун санааны 30-70% оноо олно.

Дээд төвшний Их Багш, гэгээнтнүүд таныг 500% адислана.

Тав дахь төвшнөөс дээших Их Багш шавиа оюун санааны 4000 % -ийн оноогоор адислана.

Дээд Их Багш нар, тухайлбал Есүс болон Буддагийн зиндааны Их Багш нар цаг үргэлж, өдөр бүр оюун санааны 4000 % оноогоор адислана. Тэдний ойр байгаа бол, тэдэнтэй нэг гараг дээр байгаа бол, мэдээж хичнээн ойр байх тусам илүү адислагдана.

Веган /ногоо хоол/ бус хоолтой, бясалгадаггүй нэгэн 3 % адислагдана. Учир нь тэднээс мал, амьтны холбогдолтой үйл үр, муу төлөөс, бусад иймэрхүү зүйлүүд суутгагдан тооцогдох учиртай юм. Тэгээд үлдэх нь ердөө 3 %.

Дэлхий дээр байгаа 9-р төвшний Их Баш шавиа ойролцоогоор 30 000 % адислана. Энэ нь алс хол оршин суудаг шавьд хамаарах ба Их Багшийн ойр байгаа бол илүү адислагдана.

Жирийн гэгээнтэн, тухайлбал цагаан хоолтой, Гуань Инь-ээс бусад аль нэг бясалгал хийдэг энэтхэг лам таныг өөрийн буянаар 30% адислана. Энэ адислал аяндаа хийгдэнэ.

Мод тэвэрвэл 1 мод таныг 15%, мөн жижиг ургамал ч бас адислана.

Сарны адислал 40%.

Харагдаж буй одны адислал 40%. Үл харагдах холын одод арай бага адислана.

Далайн адислал маш их, нар, гол, ус, салхи, агаар ойролцоогоор 10-15% адислана.

Ил задгай орчинд бясалгавал орон сууц мэтэд бясалгаснаас 59% илүү адислагдана. Барилгын

хана зузаарах тусам адислал буурна.

Цэцэрлэгт зугаалвал, тэнд амарч суунгаа бясалгавал хаа нэгтээ, өрөө тасалгаанд ч юмуу сууж бясалгаснаас илүү адис хүртэнэ.

Үс бас адисладаг: урт үс 5%. Урт гэзэгнээс ахиад 5% нэмүү оюун санааны оноо хүртэнэ.

 

 

 

 

 

 

 



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(3 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(4 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(2 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа. МОНГОЛЧУУД - ХООЛЗҮЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ