НАМТАР


 

Техникийн шинжлэх ухааны доктор, профессор, Монгол улсын зөвлөх инженер, яруу найрагч

ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА

 

Архангай аймгийн Цахир сумын нутаг Хойд Тэрхийн Дээд Сэрвэнд төрсөн. 1955-1965 онд Архангай аймгийн Цахир, Тариат сумын бага, дунд сургууль, 1970 онд Украин улсын Одесса хотын Ломоносовын нэрэмжит Технологийн дээд сургууль төгссөн. 1980 онд Герман улсын Дрезден хотын Техникийн их сургуульд техникийн ухааны доктор (Ph.D.), 1998 онд Монгол улсын Техникийн их сургуульд техникийн шинжлэх ухааны доктор (D. Sc.)-ын зэрэг хамгаалсан. 2007 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн профессор цол хүртсэн.

Монголын Инженерийн ухааны үндэсний академи, Монголын Зохиолчдын эвлэлийн гишүүн. Монгол улсын зөвлөх инженер.

Хүнсний үйлдвэр, эрдэм шинжилгээний байгууллага, яам зэрэг газарт инженер, мөн дипломат алба хашиж, 1990-1992 онд Монгол улсын Хүнсний үйлдвэрийн нэгтгэлийн ерөнхий захирал, 1992-2002 онд "Хүнсний үйлдвэр" компаний ерөнхий захирал, 2002 - 2011 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуульд профессороор ажилласан.

“Хүн ам, хүнс тэжээл”, “Хүнс тэжээл”,  “Мөнхрөхүй ухаан”, “Хүн төрөлхтний энергийн хууль”, "Хүн, хүний хөгжлийн шинэ үзэл баримтлал", "Дарвины бичнээс энергийн онол хүртэлх хүмүүний хувьсал", "Билгүүн ухааны толь", "Карма. Учир шалтгаан, үйл үрийн ном" боть I - IY, "Дарма. Үнэн ёс" боть Y, "Нирваан. Мянганы шастир" боть YI, "Шинжлэх ухааны шинэ эхэн", "Квант боловсрол Квант эмчилгээ", "Бурхан Будда. Шашин ба Шинжлэх ухааны ноён оргил", "Нууцын нууц ном",  "Монголчуудын хоолзүйн уламжлал ба шинэчлэл", "Чингис хааны нууц ба ухамсрын хүмүүс монголчууд", "Самади агуулсан хутагт багш нар" зэрэг шинжлэх ухааны ном, "Хайрын ханасан уусмал", "Хөтөлгөө морьтой эцэг", "Газрын амьсгал", "Цэцэг тоссон бүсгүй", "Мөнхийн цагаан уул" зэрэг яруу найргийн  ном, "Эх үрсийн дуулал", "Дүүриймаа" зэрэг уран сайхны нийтлэлийн ном хэвлүүлж, 100 орчим эрдэм судлалын хийгээд асуудал дэвшүүлсэн өгүүлэл нийтлүүлсэн.

 "Хүнсний шингэн уургийг биотехнологийн аргаар холбож хатуу биед шилжүүлэх биотехнологийн арга"-ыг  олж  Герман улсын патент, "Монголын уламжлалт хоолзүйн судалгаа хүн төрөлхтний эдүгээ ба ирээдүйд холбогдох нь" /1997/, "Карма. Учир шалтгаан, үйл үрийн ном" боть I-IY, "Дарма. Үнэн ёс" боть Y,  "Нирваан. Мянганы шастир"  боть YI, "Монголчуудын хоолзүйн уламжлал, шинэчлэл" бүтээлүүдээр  Монгол улсын зохиогчийн эрх, "Эсийн түвшинд хүрч үйлчлэх эрчим зохицуулалтын арга" /2000/, "Хүний эмчилгээний загварчлал" /2003/, мөн хамтын бүтээл болох "Чихрийн шижин өвчний эмчилгээний хоол" бүтээлүүдээр  Монгол улсын патентийн эрх эзэмшдэг.

Хүний үүсэл, удамшил, хөгжил, хувьслын тухай байгалийн ба биологийн шинжлэх ухааны 47 хууль, Хүний тухай шинэ цогц баримтлал, Хүний ангилалзүй, Хүний ерөнхий онол, Махбодийн энергийн хуулиуд болон Хүний хийгээд нийгмийн хөгжлийн тодорхойлолтуудыг томъёолж, Квант эмчилгээний цогц технологийг бий болгосны дотор Хүн өөрийгөө эмгүйгээр эмчлэх хийгээд ухамсраа бие даан хөгжүүлэх эмчилгээ - хөгжлийн квант технологи,  Хүний биед өндөр температур үүсэх үзэгдэл /эмчилгээний квант технологи/, Алсын зайн эмчилгээний квант технологи, Бие махбодийн дотоод энергийг эмчилгээний зориулалтаар шилжүүлэн хувиргах зүй тогтол, Хүнсний зохицуулагч үйлчлэлийн онол зэрэг шинжлэх ухааны нээлтүүд хийсэн.

"Хүн, хүний хөгжлийн шинэ үзэл баримтлал" бүтээл нь Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 2010 оны шагнал хүртсэн.

Хүний тухай шинжлэх ухааны шинэ онол бүтээсний учир монголын People сэтгүүлээс 2017 оны онцлох эрдэмтний өргөмжлөл, хүн өөрийгөө эмгүй эмчлэх квант технологийг нээж хэрэгжүүлсний учир мөн сэтгүүлийн 2023 оны тэргүүн өргөлмжлөл (Grand Priz) хүртсэн.

Шинжлэх ухааны доктор (D.Sc.) 1, доктор (Ph.D.) 5, магистрын 12  судалгааны ажлыг удирдаж хамгаалуулсан.

Дотоод, гадаадын эрдэм шинжилгээний хуралд 40 гаруй илтгэл хэлэлцүүлсэн.  

Алтан гадас одон, Ардын хувьсгалын ойн медалиудаар шагнагдсан. Хүнсний аж үйлдвэрийн болон Шинжлэх ухааны тэргүүний ажилтан. 

 


    Хүн, хүний хөгжлийн шинэ онол, бие махбодийн энергийн шинж чанарын зүй тогтол, хоолзүйн онолын шинэчлэлийн үндэс, анагаах ухааны салбарт эмчилгээний технологийн шинэ чиглэлүүдийг бий болгосны учир  Англи улсын Кембрижийн Намтар судлалын олон улсын төвөөс “20 дугаар зууны 2000 шилдэг сэхээтэн” медалиар шагнаж,  ”20 дугаар зууны 2000 шилдэг сэхээтэн” ном, мөн АНУ-ын Намтар судлалын институтээс эрхлэн гаргадаг “Дэлхийн шилдэг сэхээтэн” цувралд намтар нь хэвлэгдсэн.    

 


              

         

 

              Профессор Г.Лхагваагийн Шинжлэх ухааны болон яруу найргийн бүтээлүүд:

 


 


     
Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(3 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(4 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(2 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа. МОНГОЛЧУУД - ХООЛЗҮЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ

Хуанли