МИНИЙ АЛАГ НҮДЭН

МИНИЙ АЛАГ НҮДЭН

Захын цагаан одыг салхитай тоглуулж

                        Чамайг би хайсан

Задгай цагаан үүлсийг сартай шивнүүлж

                         Чамайг би хайсан

Онгон зэлүүд талын өвсийг зайчилж

                        Чамайгаа сартай хамт хайсан

Олон жилийг нартай нь эцээж

                        Салхитай хамт хайсан

Цэцгэн дундаас сорчилж

                        Эрвээхэйтэй хамт хайсан

Цийлэн огторгуйг самнаж

                        Үүлтэй хамт хайсан

Арга билгээс тодорсон

                        Миний Алаг нүдэн

Авшигийн тэнгэрээс Бурхан чамайг

                        Равнайлж надад соёрхсон

Аз жаргалд минь гэрэлтсэн

                        Хайрын Дар Эх чамайг

Алтан Гэрэлт Судар шүү

                        Баринтаглаж ав гэж өгсөөн.

2017.2.15

 


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БАЙСАН БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БАЙСАН
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(1 өдрийн өмнө)
ХҮНИЙГ ГҮНЗГИЙ СУДАЛСАН ШИНЖЛЭХ УХААН БУДДИЗМААС ӨӨР АЛГА ХҮНИЙГ ГҮНЗГИЙ СУДАЛСАН ШИНЖЛЭХ УХААН БУДДИЗМААС ӨӨР АЛГА
Хүний нийт геномын олдоогүй байгаа гуравны хоёр нь энергийн мэдээлэл
(4 сарын өмнө)
DER BUDDHISMUS IST EINZIGE WISSENSCHAFT, DIE DEN MENSCHEN  VOLLSTÄNDIG STUDIERTE   DER BUDDHISMUS IST EINZIGE WISSENSCHAFT, DIE DEN MENSCHEN VOLLSTÄNDIG STUDIERTE
(Vom Interview von Prof. Doktor –Ing.habil. Gurragchaa LCHAGVAA für "Daily News" eine von drei g
(4 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа. МОНГОЛЧУУД - ХООЛЗҮЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ НИРВААН. МЯНГАНЫ ШАСТИР - БОТЬ Ⅵ ДАРМА. ҮНЭН ЁС - БОТЬ Ⅴ

Хуанли