УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР


Талархал

Эл номыг ивээн тэтгэж хандив тусаа болзол нөхцөлгүй хайрласан өглөгийн эзэн, буяны садан Содномын Чинтуяа захиралтай Алмаз Пресс хэвлэлийн хамт олонд талархал дүүрэн сүүн сэтгэлээ өргөл болгоюу.

Ундаарга Гүррагчаагийн Лхагваа

 

 

 

“Эцэг эх, хань ижлээ хайрлаж явсуу гэж өөртөө захиж амьдарсан минь санаснаар болоогүй ч үүнийг би хүмүүст хичээнгүйлэн захиж байна” гэж тунхаглангаа ханьдаа амласанчилан “Ханийнхаа нэрийг дараагийн зуунуудад хүн төрөлхтний дунд мөнхөлнө” гэсэн хүч бөгөөс хором завсаргүй дотоодод оршсоор билээ.

Эл хүчний ачаар байгалийн болон биологийн шинжлэх ухаанд “Дүүриймаагийн мөнхрөхүйн онол, хуулиуд” хэмээх 140 онол, хууль, тодорхойлолт, томъёо шинээр бий болсны дотор хүний үүсэл, удамшил, хөгжил, хувьслын тухай байгалийн ба биологийн шинжлэх ухааны 47 хууль нээгдсэнээр хагасарсан хүн бүтэн болж, оюун ухаанд гацсан хүн ухамсрын хүн болж, дотоод боломж нь өвчнөө өөрөө эм тариагүйгээр анагааж эдгэрүүлэхээс эхлээд хүн дотооддоо асар өндөр температур үүсгэж хавдрыг эмчлэх, ухамсраа бие даан хөгжүүлэх гээд үнэхээр төрөл арилжсан шинэ хүн, төсөөлөх ч аргагүй байсан өндөр дээд технологийн боломжууд нээгдэж байна. Хүн төрөлхтний зүрхэнд цус хуруулсаар ирсэн хавдрын өвчнийг ч хүн өөрөө эм тариа хэрэглэлгүй ялан дийлэхээс өөр юуг гайхамшиг гэх вэ. Ургийн гажгийг эхийн хэвлийд байхад нь засч, мэдээллийг нь хувьсган сайжруулах боломж нээгдлээ. Ухамсрынхаа ачаар хүн өөрийгөө бүрэн удирдаж эрхшээх эрч хүчийг олж авахаас өөр юуг хүсэхсэн билээ дээ.

Хүнсний фунциональ чанарын онолыг олсноор хоол хүнс гээч зүйл бүхэлдээ эмчилгээний ид шидтэй хэрэгсэл болон хувирч, эсийн мембраныг түүгээр үтэр өөрчлөх эмчилгээний нэн шинэ технологи дэлхийн анагаах ухаанд дахин нэг шинэ нар мандуулах онол хууль, туршилт судалгаа бэлэн болоод байна.

Бидний шинэ шинжлэх ухаан олон зуу, мянган хүмүүний зовлонг нэмгэлж, аз жаргал бэлэглэж байгаа.

Энэ бүхэн нь миний хань хүн төрөлхтний тусыг бүтээж байгаа хэрэг юм.

Дүүриймаагийн Мөнхрөхүйн онол, хуулиуд

0 мөрдлөг: Хүний тухай Тэг теорем - квант онол

1. Хүн нь үүсэл, устал үгүй гэрлийн мөн чанар мөн.

2. Ухамсарт квант оршихуй, сансрын бичил загвар мөн.

3. Хөгжил нь ухамсар ба энэ нь Эйнштейний Энергийн хууль (E = m c2)-ийн биелэл мөн.

4. Энергийн, термодинамикийн ба биологийн систем мөн.

5. Үхэл зөвхөн хүний биологийн талд хамаарна.

0-0 мөрдлөг: Хамаг амьтны тухай Тэг – Тэг теорем ба Хувьслын хууль

1. Хамаг амьтан, үүний дотор хүн нь мөнхийн үнэний хэлбэрүүд мөн.

Шинээр бүтээгдэж бий болохгүй, устаж үгүй болохгүй, гагц хувирч өөрчлөгдөнө.

2. Удамшил ба хувьсал, хувирлын хэлбэр нь төрөлтнүүдийн өөрсдийн бүтээсэн үйлийн энергийн мэдээллийн утгаар тодорхойлогдоно.

3. Удамшлын 2/3 нь төрөлтний тээж буй энергийн мэдээллийн утгаар, 1/3 нь эцэг эхийн генийн мэдээллээр тодорхойлогдоно.

 

 

 

 

 

 

 

2024 оны 03-р сарын 23.

Бүрэн эхээр нь PDF хувилбараар ЭНД ДАРЖ татаж аван унших боломжтой.

 



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(4 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(5 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(3 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа.