САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР


Гүррагчаагийн Лхагваа

Техникийн шинжлэх ухааны доктор (D. Sc.), профессор

 

Архангай аймгийн Цахир сумын нутагт зуу гаруй жил самади агуулан сууж буй хутагт

Чүлтэмжамц, Санжайжав, мөн газар дор 75 жил самади агуулж оршиж байхад нь өөрийнх

нь захиасын дагуу ил гаргасан ОХУ-ын Буриадад Итгэл хамба нарын гэгээрсэн мэргэд бол

бясалгалаар өөрийгөө, оюун ухаанаа хувиргаж өндөр дээд ухамсрын төвшинд хүрч

хөгжсөн хүмүүс юм. Бурхан Будда ном тавихынхаа өмнө бодь модны дор самади агуулаад

49 хоног хуруун чинээ ч хөдөлсөнгүй. Исус Христ цөлд 40 хоног самади агуулаад

хөдөлсөнгүй, юу ч идэж уусангүй. Зөнч Мухаммед бас ийм самади агуулж байжээ. Эрнст

Мулдашевийн тэмдэглэснээс үзвэл Төвдийн агуйнуудад наад тал нь 12500 жилийн өмнөх

Атлантынхан, түүнээс цааших Лемурчүүд ч самадид сууж байх магадлалтай ажээ.

Бясалгал бол хувь хүний дотоод дахь хувьсал, энэхүү хувьслаар үүдсэн хувьсгал юм.

Эйнштений Энергийн хууль (E = m c 2 ) бол гэгээрлийн хууль юм. Үүний m массыг гэрэл

болгон хувиргах (m = 0 = Э) гэгээрлийн технологийг Бурхан Будда нээж

олж мянга мянганаар олон хүнийг гэгээрэлд хөтөлсөн билээ.

Бурханы сургаалд бясалгалын хүчээр дияаны дөрөвдүгээр төвшинд хүрсэн хүн усны

хумхи, төмрийн хумхи зэргийг олж үздэг, төмрийн хумхи нь нарны барамнасаас наян түм

(800 000) дахин жижиг гэж заасан нь бий. Тэд энэ замаар замнасан хүмүүс юм.

Эйнштейний энергийн томъёо ( Э = m c 2 ) нь Буддагийн хоосон чанарын онолын

илэрхийлэл мөн. Энэхүү хуулиар энерги, масс хоёр эквивалент буюу нэг юмны хоёр тал

гэсэн үг. Масс нь тухайн бие махбодийг бүрдүүлж буй бодисын нийлбэр учир түүний

молекул, атом, тэр бүүхэл эгэл бөөмст бясалгалаар хүрч тэдгээрийг гэрэлд хувиргах нь

түвэгтэй биш. Энэ үндэслэлээр хүн бие махбодийнхоо бүх бодист хүрч, тэдгээрийг

гийгүүлэн гэрэлтүүлж, тэндээс бүх харанхуйг /жишээ нь өвчин эмгэг, үйлийн үр гм/

зайлуулж, хувирган өөрчилж болно гэсэн үг. Ингэж масс нь энергид, бас эсрэгээрээ энерги

масст хувирч болно. Нөгөө талаасаа бие махбодийг бүрдүүлэгч эгэл бөөмс болох таван

махбодь (шороо, ус, гал, хий, огторгуй)-ийг шорооноос дээшлүүлж гал, хийгээр

дамжуулан огторгуй махбодид хураангуйлах нь масс, энергийн хувирлын нөгөө тал юм.

Ийнхүү массыг энерги буюу гэрэлд хувиргаж, бие махбодийн бодисын солилцоо,

энтропийг тэглэх мөртөө амьд оршихыг самади агуулах гэх ба Буддын хувилгаан чанарын

онол, Гейзенбергийн Тодорхойгүйн зарчмын дагуу авч үзвэл самадид оршин буй

гэгээнтнүүдийн хувилгаан чадал оршин байх ажээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

             Үнэ төлбөргүй [ЭНД ДАРЖ БҮРЭН ЭХЭЭР НЬ PDF ХУВИЛБАРААР ҮЗНЭ ҮҮ]

 

 

 

 

 



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(3 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(4 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(2 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа. МОНГОЛЧУУД - ХООЛЗҮЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ