Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа.


Бүтээлийг уншиж дуу оруулсан:

Профессор Г.Лхагваа,  МУСТА, жүжигчин О.Оюун 

МУСТА, МҮОНР-ийн нэвтрүүлэгч Б.Цэвэлмаа,

Аудио хэлбэрт оруулсан:

МҮОНР-ийн найруулагч Э.Мөнгөнхүү

 

АМЬДРАЛ ӨӨРИЙН ЗАМ МӨРТЭЙ, ЖАМ ХУУЛЬТАЙ.

 

Зам мөр нь: "Бурханлиг зөв ба Бусармаг буруу".

Жам хууль нь: "Тарьсан бүхнээ хураах, Хийсэн бүхэнтэйгээ учрах".

Бурхан багш сургажээ: "Ариун сургаалыг мэдэлгүй зуун жил амьдарснаас мэдээд хором амьдарсан нь үнэ цэнтэй".

 Ариун сургаал гэж юуг хэлнэ вэ? Ариун сургаал гэдэг нь өөрийн мөн чанар болох уг гарвал би-гээ хуурамч би-гээс ялгаж өөрийгөө зөв танихыг хэлж байна.

 Амьдралын үнэ цэн гэж юу вэ? Амьдрахуй нь хүмүүний өөрийгөө бүтээх үйл юм. Өөрийгөө зөв бүтээх нь хамгийн сайн бүтээл, хамгийн өндөр хариуцлага мөн гэж Бүтээлийн ба Хариуцлагын тухай Оршихуйн хуулиуд тунхаглаж байгаа билээ. Буруу бүтээл байж болох учраас чухамхүү зөвийг онцолжээ.

 Учир шалтгаан, үйл үрийн энэхүү ном нь шинжлэх ухаанаар тайлж буй орчин цагийн судар юм. Өөрийгөө хэрхэн зөв таних хийгээд зөв бүтээхүйн тухайд хүмүүний амьдралын бурханлаг ба шинжлэх ухаанч хосолмол зам мөрийг уг судар номлож байх ажээ.Өөрийгөө зөв таньж, зөв бүтээснээр хүний энэ насны амьдралын чанар төдийгүй хойд төрлийн амьдрал нэг мөр шийдэгдэхийн учир энэ нь гайхалтай хэрэг биш гэж үү.

Үүний тулд уг судар оршвой.

 

                                                           ЭНД ДАРЖ ТАТАЖ АВНА УУ

 

 

 



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(4 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(5 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(3 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа.