Төгсөгчдөд илгээсэн илгээлт


 

Техникийн шинжлэх ухааны доктор, профессор Г.Лхагваагийн төгсөгчдөд илгээсэн илгээлт

Эрдэм мэдлэгийн түлхүүрийг лавхан атгасан инженер, мэргэжилтэн шавь нартаа үдэлтийн үг хэлэх завшааныг ашиглан шүлгэн эрхи хэлхэж энэхүү эрхэм баярын мэндчилгээг дэвшүүлье.

Зун зуны энэ өдөр  

Тэнгэр дуутай цэлмэж

Зун зуны энэ өдөр

Салхи бүжигтэй дэгдэхэд

Хаа сайгүй багш нар

Баярын мишээлтэй хөөрцөглөн

Хамаг Монголын инженерүүд

Бүтэн өнгөөр дуулахад

Зуны эхэн сар

Энгэр заам задгайлан

Зурган цэнхэр зэрэглээ

Талын энгээр хөшиглөхөд

Зээр шиг сүрэглэх залууст

Гоёл бүхэн зохиж

Цэцгэн дундаас ялгарч

Ромб гардаж байхад

Цэн цэн хөнгөн гунигтай

Оюутан насаа үдэж

Жин жин тэвэр баяртай

Залуус амьдралд хөл тавихад

Мянга мянган шавийнхаа

Хийморьт үрчлээ тэнийж

Манай сургуулийн багш нар

Жингүйдэж байнаа

Оюутан нас, оюутан цаг ард хоцорлоо, залуус минь. Инженер, мэргэжилтнүүд их хурдны нуруунд босоо хийморьтой дүүхэлзэж байна. Хүлгийн жолоог таталгүй урагшилвал хүний хүрдэг өндөрлөгт хүрч оргилд гарч чаднаа. Дэлхий дээр ам хөдөлж байгаа цагт мэргэжил маань насан туршид хүрэлцэнэ. Ийм их зах зээлийг эзэгнэн хөдлөхөд зөвхөн өөрийн чинь өрсөлдөх чадварын хэмжүүр болсон эрдэм боловсрол тус болноо. Өөртөө амьдрал агуулж буй бүхэн агуу байдаг. Идээ унд хоол хүнс ийм юм. Бидний үйлдвэрлэж буй хоол хүнсэнд хөдөлмөрийн хамгийн нандин хэсэг, сэтгэлийн охь шим шингэсэн байдаг болохоор үнэлж баршгүй юм. Эрхэм нандин энэ мэргэжлийн эзэд та бүхэн эх орондоо элбэгжүү амьдрал, эрүүл энхийн жаргалан бэлэглэх их хүслэн, урам зоригтойгоор амьдралд хөл тавьцгааж байна. Эх орны маань бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэл та нараар дутаж буй тэр орон зайг эзэгнэгтүн. Амжилт, аз жаргалын эзэд болцгоогтүн.

Уудам чиг заяасан Монголын минь

тос даасан заяа

Улсын минь сэтгэлийг зассан

таван тансаг идээ

Дэлгэрхэн жаргалтай түмний минь

зуун зуунаар базааж

Дээдийн буянаа шингээсэн

таван тансаг идээ...

Орчлонгоор нэг идээгээ магтаж

тэнхээгээрээ хашгирмаар

Оддын нулимс – Солир

асгартал гуугалмаар

Инээдээ дуустал шавхаж

баяраа дааж ядтал нь

Энэ алтан хөрс шороонд

ханатал цацмаар…

Жангар, Гэсэр дамжуулж

идээ цагаа базаасан

Захын гялаан цойлуулж

дуу хуур цалгиасан

Морьтон ардын амны хишиг

уулгалан дэлгэртүгэй!

Монгол хүнсчид – их үйлчид

буянаараа жаргатугай!

2009 он



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(3 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(4 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(2 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа. МОНГОЛЧУУД - ХООЛЗҮЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ