ЦӨВҮҮН ЦАГ


Г.Лхагваа техникийн шинжлэх ухааны доктор, профессор

 

ЦӨВҮҮН ЦАГ

 

√  Буддын чулуун судар – номын сан 2

√  Бурхан Багшийн “Ирээдүйг эш үзүүлсэн тодорхой зул” хөлгөн судраас 6

√  Утайшингийн орны хутагт Аръяабалын “Ирээдүйг эш үзүүлсэн судар”-аас 8

√  Хутагт их нигүүлсэхүйт Аръяабалын Цөвүүн цагийн аюулыг няцаахын

тулд зарлиглан соёрхсон их хөлгөн судраас 9

√  YIII Богд Жэвзүндамба гэгээний ирээдүйг үзүүүлсэн бошго зарлиг 13

√  Данзанравжаа хутагтын “Цаасан шувууны үлгэр” бошгоос 17

√  Нострадамусын зөгнөл 21

 

 

Цөвүүн цаг

Бурхан Багш бодь модны дор бясалган ахуй үес өөрийн шавь Анандад цөвүүн цаг буюу муу цагийг бошиглон айлдсан нь (“Ирээдүй эш үзүүлсэн тодорхой зул" хэмээх хөлгөн судраас):

Бурханы шашин доройтон буурах цаг

Буруу явдлыг сэтгэл дахин дурдах цаг

Тарнич хараал хийх цаг

Таван хорыг дотроо өвөрлөх цаг

Муу бурууг эдлэх цаг

Ном доройтон одох цаг

Нижгээд шувуу өднөөсөө цочих цаг

Хүмүүн муу үйлийг үйлдэх цаг, ийн хэмээжээ.

Энэхүү цөвүүн цаг үеийн онцлог нь хүмүүний сэтгэл муудах явдал бөгөөд сэтгэлийг засах нь гол ерөндөг болно.

Д.Данзанравжаа хутагтын ирээдүйг илт болгоосон айлдвар (Цаасан шувууны үлгэр)-т ийн хэлжээ.

Өвчин бага боловч үхэхийн шалтгаан, будаг бага ч өнгө урвуулахын шалтгаан, буян бага боловч туслахын шалтгаан, гал бага боловч түлэхийн шалтгаан, энэ насанд өөрийн сэтгэлийг нам дарж явтугай.

Жаргал зовлон хоёул өөрийн үйлээс болох тул сэтгэлийг шантралгүй буянтай үйлийг хадгалвал үхэвч санаа амар буй.

Үйл юу үйлдэвч шалтгааныг шинж.

Санаа бүгдийн товч мөнх бус мөн.

Ном бүгдийн товч нь сэтгэлийг номхотгох мөн.

Таван махбодь бүгд огторгуй махбодид хурна.

Таван хор бүгд мунхаг сэтгэлд хурна.

Сансар нирваан бүгд сэтгэлийн чанараас үл давна.

Үзэгдэл бүхэн шүтэн барилдлага. Үзэгдэл бүхэн хоосон болой.

Сэтгэлийг номхотгоход дараах сургаалыг эхэлж мэдүүштэйг мэргэд айлджээ.

Мөргөл үйлдэхэд омогшлын бузар арилж байдаг.

Өргөл үйлдсэнээр хармын бузар арилдаг.

Наманчлал үйлдсэнээр үйлийн бузар арилж байдаг.

Даган баяссанаар атаа хорслын бузар арилж байдаг.

Номыг эгээрч хүссэнээр мунхагийн бузар арилж байдаг.

Эдгээр нь юуны өмнө “Би” үзлийг дарах ерөндөг юм. Залбирч байгаа хүмүүн бээр өөрөөрөө бахархах боломжгүй.

Харвардын судлаачдын Массачусетсийн Ерөнхий эмнэлэгт (MGH) хийсэн судалгаагаар бясалгалын тусламжтай хүний тархины саарал эд 8 долоо хоногийн дотор сэргэдгийг тогтоосон байна.

Тус эмнэлэгт явуулсан Бэнсон-Хенригийн хүрээлэнгийн судалгаанаас үзвэл сэтгэлийн амар амгаланд хүрэх техник буюу бясалгал, иог, мөргөл залбирлыг хэрэгжүүлсэн хүмүүсийн тухайд тэдний эрүүл мэндийн үйлчилгээ авах давтамж нь 43 хувиар буурсан байна.

ОХУ-ын эрдэмтэн Михаил Лазорик 15 хүнийг хамруулан наманчлал залбирлын судалгаа хийжээ. Мөргөл 20 минут үргэлжилж, “Эцэг минь”, “Бурхан минь”, “Бишрэл минь” гэсэн тарни хэлжээ. Судалгааны эхэн ба төгсгөлд цусны шинжилгээ авсан байна. Цусны давтан шинжилгээгээр дархлааны системд сайн нөлөө үзүүлж байсан ба үрэвслийн процессийн идэвх буурсан байна.

Доктор Михаил Лазорик: “Үр дүн гайхалтай. Эхний эрэгтэй остеомиелит ⁄хөлний яс үхжсэн\ өвчтэй, айхтар ослоос ах нь үхэж азаар амьд гарсан нэгэн, мөргөлийн дараа фагоцитоз /залгиур эс уусах\ -ын үзүүлэлт энэ 20 минутад 6 дахин багассан байв. Бас нэг эрэгтэйд энэ үзүүлэлт 3 дахин, эмэгтэйд 2 дахин буурсан байв. Үлдсэн өвчтнүүдэд тэдний сэтгэл хөөрлөөс болж арай бага өөрчлөлт гарлаа. Ямар ч тохиолд мөргөл цусыг цэвэрлэдэг нь тодорхой байна. Энд өөрийгөө ховсдсон юм байгаагүй, бас санаанаасаа зохиосон зүйл ч биш” гэжээ.

 

                                               [ЭНД ДАРЖ БҮРЭН ЭХЭЭР НЬ PDF ХУВИЛБАРААР ҮЗНЭ ҮҮ]

 



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(3 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(4 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(2 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа. МОНГОЛЧУУД - ХООЛЗҮЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ