ЧАМАИГ ЗҮҮДЭЛСЭН ШӨНӨ

Жарган жарган хайлан хайлан

Чамайг би зүүдэлж хонолоо

Од цахилах цагаан зураа

Олойр татаад ирэв үү гэтэл

Оч үсрэх халуухан харц

Одны цаанаас мишээж байх юм

Шанага шанагаар самрах сүү шиг

Шаагин хөөцөлдөх инээд нэхэн

Сайхан чиний эрэлд хатаад

Сар нарыг зайчилж явах юм

Цэнхэр яргуйд биеэр хувилаад

Цэцгэн дунд нуугдлаа гэтэл

Амьсгаа дарах анирхан дундаас

Алчуурын чинь чичрээ даллаж байх юм

Инээд шиг асгарах бороон дусалд

Энхэрхэн чи бүтэн норчхоод

Аадар тоссон эрэвгэр сормуус

Аашаар над уруу ирмэж байх юм

Найман говийн зэрэглээ нэвтлэн

Надад эрхлэх бүсгүй чамд

Хан тэнгэрийг цуурайтуулан донслуулан

Хайрын шүлэг уншиж байх юм

Жарган жарган хайлан хайлан

Чамайг зүүдэлсэн тэр шөнө...

Найлан хайлах сэтгэл гээч

Намрын зэрэглээ шиг хөвсрөөд байх юм

1985 он


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


Ангийн хурлын илтгэл Ангийн хурлын илтгэл
Архангайн Тариат сумын дунд сургуулийг 1965 онд төгсөгчдийн ангийн хурал - 1992 он
(1 жилийн өмнө)
ӨӨРИЙГӨӨ ӨӨРЧЛӨХӨӨС ӨӨР ӨӨРЧЛӨХ ЮМ БИДЭНД БАЙХГҮЙ ӨӨРИЙГӨӨ ӨӨРЧЛӨХӨӨС ӨӨР ӨӨРЧЛӨХ ЮМ БИДЭНД БАЙХГҮЙ
Хүн бол Энергийн ба Термодинамикийн хуульд захирагдана. Хүн байх, хүн болохын үндэс нь эхлээд өөрийг
(1 жилийн өмнө)
ТӨГС ГЭГЭЭРСЭН ИХ БАГШ СУМА ЧИН ХАЙ  (Хөрөг нийтлэл) ТӨГС ГЭГЭЭРСЭН ИХ БАГШ СУМА ЧИН ХАЙ (Хөрөг нийтлэл)
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн хөрөг нийтлэл
(3 жилийн өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


ДАРВИНЫ БИЧНЭЭС ЭНЕРГИЙН ОНОЛ ХҮРТЭЛХ ХҮМҮҮНИЙ ХУВЬСАЛ Экологийн боловсрол: Байгальд ээлтэй хүүхэд БАЙГАЛЬ ОРЧНЫ ТУХАЙ ШИНЭ БА ШИНЭЧИЛСЭН ХУУЛИУДЫН ТАНИЛЦУУЛГА Байгаль орчны шинэ хуулиудаас Хайрын ханасан уусмал Хөтөлгөө морьтой эцэг Мөнхрөхүй ухаан Цэцэг тоссон бүсгүй

Хуанли