ТӨГС ГЭГЭЭРСЭН ИХ БАГШ СУМА ЧИН ХАЙ (Хөрөг нийтлэл)


ТӨГС ГЭГЭЭРСЭН ИХ БАГШ СУМА ЧИН ХАЙ

(Хөрөг нийтлэл)

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн сургааль номлол сүүлийн 30-аад жилд дэлхий дахинаа түгэн дэлгэрч, сургаалийг дагагч дэлхийн янз бүрийн шашин шүтлэгтэй олон сая хүмүүн бээр ухамсрын өндөр төвшинд хүрэх бодит замналыг дагаж, улмаар ногоо болон цагаан хоолтой энэрэнгүй үзлийг баримталж, цэвэр ёс суртахууныг өөриймшүүлж байгаа билээ.

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай өөрийгээ болон үйл ажлынхаа чиглэлийг тодорхойлж хэлэхдээ:

“Би Буддын болон Католик шашинтны аль нь ч биш. Би Үнэнд харьяалагдаж, Үнэнийг л номлодог. Та үүнийг Буддын шашин, Католик шашин, Бумбын шашин гэх юмуу аль хүссэнээрээ л нэрлэ. Би бүгдийг нь дуртайяа хүлээн авна”.

 

“Бид цөм Үнэн Ёсыг мэднэ. Ердөө л мартчихсан юм. Тэгээд нэгэн цагт бидэнд амьдралын маань зорилго юу юм бэ, яагаад Үнэнийг эрж олох ёстой юм, яагаад бясалгал хийх хэрэгтэй юм, яагаад Эзэн Бурхан болоод Будда, Орчлон Ертөнцийн Хамгийн Дээд Хүч гэж боддог хэн нэгэнд итгэх ёстой юм гэдгийг сануулах гэж хэн нэгэн хүн заавал ирэх ёстой болдог юм” (Үлгэр дэвтэр хэмээх Оршил ном).

“Сургааль маань та энэ дэлхий дээр юу л хийх ёстой байна, түүнийгээ хий, хамаг зүрх сэтгэлийнхээ угаас хий. Хариуцлагатай байж, үүнийхээ зэрэгцээ өдөр бүр бясалгал хий гэдэгт оршино. Та өөртөө болон дэлхий ертөнцөд үйлчлэхийн тулд улам их эрдэм мэдлэг, улам их билгүүн ухаан, улам их амар амарлингуйг олж авах болно. Таны дотор өөрийн тань сайн сайхан чанар оршин буйг бүү март. Бие цогцост тань Оройн Дээд Их Бурхан оршин буйг бүү март. Зүрх сэтгэлд тань Будда оршин буйг бүү март” (Үлгэр дэвтэр хэмээх Оршил ном).

 

“Дотоод амар амарлингуйгаа олж авснаар бид бусад бүх зүйлийг олж авна. Сэтгэлийн бүрэн ханамж, тэнгэрлэг диваажин болоод газар дэлхийн хүсэл бүхэн биелэх нь бидний мөнхийн нийцэл зохирол, мөнхийн билгүүн ухаан, хамгийг чадагч хүчний дотоод ухаарахуй болох Оройн Дээд Их Бурханы орноос ирдэг юм. Энэ бүхнээ эс олвоос бид хичнээн их мөнгө хөрөнгө, эрх мэдэлтэй, нийгэмд хичнээн өндөр байр суурьтай байлаа ч гэсэн хэзээ ч сэтгэл хангалуун болж чадахгүй” хэмээжээ (Үлгэр дэвтэр хэмээх Оршил ном).

 

Их Багш Чин Хайн сургааль номлолын агуулга болсон “Агшин зуур билиг нээгдэх” хэмээн томъёологддог оюун санааны дээд бясалгал нь хүмүүнийг дотоод хүчтэй нь барилдуулж, мөн чанарыг нь таниулж, улмаар дээд ухамсрын бүх түвшинд хүргэх явдал юм.

 

Их Багш бээр хүмүүний дотоодын гэрэл, аялгуунд түшиглэсэн энэхүү дээд бясалгалын мөн чанарыг тайлж айлдахдаа: “Гэрэл, аялгуу бол бидний мөн чанар юм. Бясалгалаар та өөр руугаа орно гэсэн үг. Таныг өөрөөс тань илүү юу сайхан болгож чадах билээ. Загас усандаа байхаас илүү загасыг юу сайхан болгох вэ. Та өөрөө гэрэл юм. Бүх орчлонг бүтээж буй тэрхүү чичиргээ нь та өөрөө юм. Орчлонгийн дарга, удирдлага нь та өөрөө юм” гээд “Бясалгал бол биеийг тань хооллох хамгийн сайн хоол, дээд тан, тархийг тань хөгжүүлэх хамгийн хүчтэй энерги, оюун ухааныг тань тэлэх хамгийн сайн ном юм” хэмээжээ.  

ТӨГС ГЭГЭЭРСЭН ИХ БАГШ СУМА ЧИН ХАЙ Хөрөг нийтлэлийг бүрэн эхээр нь унших бол энд дарна уу.  

 

 



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(10 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(11 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(10 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа.