ТӨГС ГЭГЭЭРСЭН ИХ БАГШ ЧИН ХАЙН СУРГААЛИЙН ТОВЧ ТОЛЬ


ТӨГС ГЭГЭЭРСЭН ИХ БАГШ ЧИН ХАЙН СУРГААЛИЙН ТОВЧ ТОЛЬ

 

АВШИГ

Үзэх: Гэтлэгдэх

Хүний амьдралын зорилго нь Бурханыг танихад оршино. Бурханыг таних гэдэг нь бид аугаа их гэдгээ, бүхэл орчлонгийн хүчний хэсэг нь юм гэдгээ мэдэхийг хэлнэ. Хэдийгээр хэсэг нь гэж хэлж байгаа ч үнэндээ бол бүхэлд нь гэж хэлж байгаа хэрэг юм. Завсрын салангид жижиг холбоосууд Авшиг авах үед эргээд холбогдчихдог юм. Бид дотогшоогоо хандаж, дотоод уруугаа нэгдэж байвал нь залгагдан холбогдож, залгагдсан л бол бүх л орчлонтой нэгдмэл болно. Ингэж бид бүрэн бүтэн болно. Энэ нөхцөлд бид ойртсон хэн бүхнийг гараа хүргэлгүй, түүнд зориулж тусгайлан юу ч хийлгүйгээр адислах болно. Бид хэн нэгнийг сонирхох юмуу цусан холбоотой бол тэд аврагдах буюу бусад хэлбэрээр адислагдана (56).

 

Авшиг бол билгийн мэлмий нээх ажиллагаа юм. Таны анхдагч эерэг хүч гэсэн үг. Та өөрийнхээ эзэн нь болно (15).

Сэтгэлийн Авшиг хүртэх нь хамаг амьтныг гэтэлгэж байгаа хэрэг юм. Аяндаа хамаг амьтныг гэтэлгэнэ. Та нар хаа очно, тэр газар цэвэрших болно. Учир нь Авшигтан бээр Багшийнхаа хүчийг тархааж энэхүү ертөнцийг цэвэршүүлж байдаг (6, х 185).

Сэтгэлийн Авшиг хүртмэгц Бурхан болно. Авшигтнууд бүгд Бурхан. Гэвч өөртөө итгэлгүй учир Бурхан биш байна. Хожим туршлагажиж, олон барилдлага нийлмэгц Бурхан болсноо мэднэ. Агшин зуур билиг нээгдэх номын цогц нь мөн чанараа хоромхон үзээд Бурхан болох нь дамжиггүй (3, х 135).

Бурханы гэрлийг олж үзвэл Бурхантай нэгэн цогц болж Бурхан болно. Хэзээ Бурхан болохоо хүлээсний хэрэггүй, сэтгэлийн Авшиг хүртмэгц Бурхан болно. Бурханы аялгуу сонсвол их, бага ч гэсэн Бурхантай нэгэн цогц болох юм. Доод зэргийн аялгуу ч Бурханы аялгуу, доод зэргийн гэрэл ч Бурханы гэрэл болно (3, х 137). Сайн бясалгаж бүрэн гүйцэд дияанч хүчтэй болоод хамаг амьтныг гэтэлгэх үед Бурхан болсноо мэднэ. Гэвч хамаг амьтныг гэтэлгэхэд ном хаялцах эрдэм, билиг ухаан хэрэгтэй (3, х 138).

Авшиг хүртэнэ гэдэг нь шинэ эмх журмаар шинэ амьдрал эхэлж байгаа хэрэг юм. Энэ нь Багш таныг гэгээнтнүүдийн хүрээлэлд харъяалагдахыг зөвшөөрч хүлээн авсныг илэрхийлж байгаа юм. Тэр үеэс эхлэн та жирийн нэгэн байхаа больж өндөр дэсэд хүрсэн хэрэг. Үүнийг Багшийн авралд багтах гэдэг (2, х 122-123).

Авшиг хүртсэний дараа тамд хуримтлагдсан үйлийн үр байхгүй болох учраас та өөрөө хүсэхгүй бол дахин төрөл авах хэрэггүй болно. Хэрэв дахин төрөл авъя гэвэл үйлийн үр үүсгэх юм уу, эсвэл олон амьтнаас үйлийн үр зээлдэж болно. Авшиг нь аливаа амьтан урьд төрлийн бүх үйлийн үрийг устгаж, ирээдүйд эргэж төрөх боломжгүй болгодог юм (2, х 52). Бурханд хүрэх цорын ганц зам бол Авшиг юм (2008.9.10).

Авшиг хүртэнэ гэдэг бол агуу их сүнсээ танин ухаарах агшныг  илэрхийлж байгаа юм (2, х 102). Авшиг хүртэх нь зөвхөн эхлэл, гэхдээ маш мундаг эхлэл. Учир нь ихэнх хүн доод хүрднээсээ эхэлж бясалгасаар дээд хүрдэнд хүрдэг. Энэ нь 10 жил ч шаардаж мэднэ. Харин Аръяабалын бясалгалаар бид дээд хүрднээсээ эхэлдэг. Биднийг гэрэл харуулахын тулд Багш бүх хүчийг толгойн оройд татаж авчирдаг юм. Энэ бол Бурханы оронд хүрэх үйл бөгөөд шавь олон орд харшаар дайрч гарах болно. Энэ аргыг уламжлах үед бид юу ч ярьдаггүй, харин шавь нар хамгийн сайн гэгээрлийг олж авна. Гэхдээ өмнө маань нээж таних олон олон түвшин байдаг учраас цааш бясалгасаар байх болно. Бурханы дуу хоолойн дотоод хэлбэлзлийг чихнийхээ оролцоогүйгээр сонсоно. Бурханы төрлийг нүднийхээ оролцоогүйгээр харна (2, х 123-124).

Авшиг хүртэн Арьяабалын бясалгалд (Quan Yin Method) орох нь тийм тайлагдашгүй нууц ёс буюу шинэ шашинд орж буй хэрэг биш юм. Их Багш Чин Хай Авшигийг “Оюун санаагаараа уламжилдаг” юм. Бурханлаг Оршихуйг анхлан мэдрэх ахуй ойлголт чимээгүйгээр өгөгдөнө. Таны энэ “үүд”-ийг нээж өгөхийн тулд Их Багш Чин Хай заавал өөрийн биеэр байх шаардлагагүй. Номыг сэтгэлээр сэтгэлд уламжилна. Энэ сэтгэл бидний уг сэтгэл, үнэн сэтгэл юм. Дияан үг хэрэглэдэггүй гэдэг нь энэ (5, х 106).

Энэ Уламжлан өгөх үйл явц бол Бясалгалын аргын хамгийн чухал хэсэг нь юм. Багшийн Аврал үгүй бол бясалгалын арга техник нь өөрөө ашиг тус багатай.

Сэтгэлийн авшиг хүртэх үед та агшин зуур дотоодын Гэрэл үзэж, дотоодын Аялгуу сонсож болдог учраас заримдаа энэ үйл явцыг “гэнэтийн” буюу “агшин зуурын гэгээрэл” гэж нэрлэдэг юм.  

ТӨГС ГЭГЭЭРСЭН ИХ БАГШ ЧИН ХАЙН СУРГААЛИЙН ТОВЧ ТОЛИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ УНШИХ БОЛ ЭНД ДАРНА УУ.

  

 

 



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(10 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(11 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(10 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа.