БУРХАН БАГШИЙН СУРГААЛ, ОШО БОГДЫН ТАЙЛБАР


ТОЛЬ

“БУРХАН БАГШИЙН СУРГААЛ, ОШО БОГДЫН ТАЙЛБАР”

“ОШО БОГДЫН АЙЛДВАР”

 

АЖИГЛАХ

Бясалгал бол сэтгэлд хууртахгүй сонор хянуур байхын нэр /Ошо Очир огтлогч, х 92/. Будда: “Сэтгэлийн амсуурга бүхэн цахилгаан цахихтай адил. Тэр бүгдэд уягдалгүй зүгээр л ажигла. Юу хүртэгдэж байна, түүнийг дурд: “өвдөлт өвдөлт”, “гоо сайхан гоо сайхан”, “хайр хайр” гм. Дурдаад л гүйцээ. Дурдан санах ухамсраас бусад нь мөнх бус үзэгдэл /тэнд, х 93/. Дотоод огторгуйн ажиглагч бай /тэнд, х 94/. Чамайг арилахад хамаг амьтан ч арилдаг. Би чи-гийн ялгаа үгүй нэгэн бүхэл болдог /тэнд, х 95/. Амьсгал бүрээ ухамсарлаж, үйлдэл бүрээ гэрчил. Амьдралын хэмнэл бүрийг ажигла. Нэг ч үйлийг ухамсаргүйгээр эс үйлдэх нь саммасти /үнэн зөв дурдал, тэнд, х 14-15/.

АЗ ЖАРГАЛ

Ямар ч болзол үгүй зүгээр л таашаан баясахаас өөр аз жаргалд хүрэх зам үгүй. Жаргал бол гүн энгүүн байгаллиг төрөлх чанар болохоос хийж бүтээдэг зүйл биш. Жаргал бол чиний мөн чанар /АГ 13, Нирваан, х 151/.

Хэдий буруу замаар ангижирсан ч солиотон бол оюун бодлоос ангижирсан нэгэн. Тэр өнгөрснийг дурсаж, ирээдүйг санаашрахгүй, цаг хугацаанаас алдуурч цаггүй мөнхөд амьдардаг. Ямар ч амбиц, хүсэл шунал байхгүй, хаашаа ч чиглэхгүй, юунд ч яарахгүй. Солиот, егүзэр хоёрын төстэй тал энэ. Егүзэр солиотоос ч жаргалтай, эрүүлээс эрүүл, тэрээр эсрэг тэсрэгийн өв тэгш шүтэн барилдлага юм /АГ 13, Нирваан, х 154/.

АЙДАС

Бодол айдсаас ургадаг. Дотроо ялихгүй айдас, шалихгүй бодолд ээдрэх юм бол хоосон чанарт үйлдэж чадахгүй /Эртний сайхан аялгуу АГ 15, х 81-83/.

Хүн бүхэн тэнгэр заяатан мөртөө барлагийн барлаг мэт амьдардаг. Хүн бүр эрдэнийн сан өвөрлөж төрсөн мөртөө үгээгүй гуйранч шиг амьдардаг. Хий дэмий айдас зовнилоос ангижрах хирээр чи түүнийг ухамсарлах болно. Айдас төрөх үед түүнийг нууж хаах юмуу нухчин дарах хэрэггүй. Айдастайгаа нүүр тулж нүд цавчилгүй ажигла. Айдсын гүн хөндий рүү ширтээд л бай. Мэдээж хөлс чийхарч, яс хавталзам жихүүдэс төрж, үхэл шиг санагдахвий. Амьдрахын тулд чи үхлийг олон удаа мэдрэх ёстой. Аажмаар хараа тодорч ухамсар сэргэнэ. Тэр хирээр айдсын манан замхрах болно. Айдас нэгэнтээ замхрах юм бол үхэшгүй гэдгээ ойлгоно. Үхэл үнэндээ байхгүй. Үхэл бол хамгийн хуурмаг илбэ. Үхэшгүй гэдгээ ганц агшин ч атугай харж чадвал өөр бясалгал дадал шаардлагагүй. Тэр л амсуураар амьдарч, тэр л туршлагаараа үйлд. Өнө мөнх амьдралын үүд өмнө чинь нээгдэнэ.

Бид бие цогцдоо хэтэрхий уягдаж байдаг. Түүнээсээ болж үргэлжийн айдаст автаастай. Бие махбод үхэж мөхөх жамтай. Харин чи бол үхлээс хэтийдсэн оршихуй. Чи бол бие биш, биегүй мөн чанар. Чи бол үзэгдлээс ангид үзэгч, гэрчлэгч. Үхэл замхарч айдас арилахад Есүсийн хэлдгээр өгөөмөр баян Бурханы хаант улс тодорно. Бурханы орон дотор чинь бий /Эртний сайхан аялгуу АГ 15, х 84/.

 

 

“БУРХАН БАГШИЙН СУРГААЛ, ОШО БОГДЫН ТАЙЛБАР” ТОЛИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ УНШИХ БОЛ ЭНД ДАРНА УУ.

 



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(11 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(1 жилийн өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(10 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа.