Төгсөгчдөд илгээсэн илгээлт


 

Техникийн шинжлэх ухааны доктор, профессор Г.Лхагваагийн төгсөгчдийг үдэж хэлсэн үг

Эрдмийн түлхүүрийг лавхан атгасан инженер, мэргэжилтэн шавь нартаа үдэлтийн үг хэлэх завшаанд талархаж шүлгэн эрхи хэлхэн энэхүү эрхэм баярыг тань хуваалцъя.

Зун зуны энэ өдөр  

Тэнгэр дуутай цэлмэж

Зун зуны энэ өдөр

Салхи бүжигтэй дэгдэхэд

Хаа сайгүй багш нар

Баярын мишээлтэй хөөрцөглөн

Хамаг Монголын инженерүүд

Бүтэн өнгөөр дуулахад,

Зуны эхэн сар

Энгэр заам задгайлан

Зурган дуниар зэрэглээ

Талын энгээр хөшиглөхөд,

Зээр шиг сүрэглэх залууст

Гоёл бүхэн зохиж

Цэцгэн дундаас ялгарч

Ромб гардаж байхад,

Цэн цэн хөнгөн гунигтай

Оюутан насаа үдэж

Жин жин тэвэр баяртай

Залуус амьдралд хөл тавихад,

Мянга мянган шавийнхаа

Хийморьт үрчлээ тэнийж

Манай сургуулийн багш нар

Жингүйдэж байна аа.

Оюутан нас, оюутан ахуй ард хоцорлоо, залуус минь. Инженер, мэргэжилтнүүд их хурдны нуруунд босоо хийморьтой дүүхэлзэж байна. Хүлгийн жолоог таталгүй урагшилвал хүслийн өндөрлөгт хүрч, оргилд гарч чадна аа. Дэлхий дээр ам хөдөлж байхад мэргэжил маань насан турш хүрэлцэнэ. Ийм их зах зээлийг эзэгнэн хөдлөхөд зөвхөн өрсөлдөх чадварын чинь хэмжүүр болсон эрдэм боловсрол тус болно оо. Өөртөө амьдрал агуулж буй бүхэн агуу юм. Идээ унд, хоол хүнс ийм юм. Бидний үйлдвэрлэн бүтээж буй идээнд хөдөлмөрийн хамгийн нандин хэсэг, сэтгэлийн охь шим шингэж байдаг болохоор үнэлэмж үгүй юм. Эрхэм нандин энэ мэргэжлийн эзэд та бүхэн эх орондоо элбэгжүү амьдрал, эрүүл энхийн жаргалан бэлэглэх их хүслэн, урам зориг тээн амьдралд хөл тавьцгааж байна. Эх орны маань бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэл та нараар дутаж буй тэр орон зайг эзэгнэгтүн. Амжилт, аз жаргалын эзэд болцгоогтун.

Уудам чиг заяасан Монголын минь

тос даасан заяа

Улсын минь сэтгэлийг зассан

таван тансаг идээ

Дэлгэрхэн жаргалтай түмний минь

зуун мянганаар базааж

Дээдийн буянаа шингээсэн

таван тансаг идээ...

Орчлонгоор нэг идээгээ магтаж

тэнхээгээрээ хашгирмаар

Оддын нулимс – Солир

асгартал гуугалмаар

Инээдээ дуустал шавхаж

баяраа дааж ядтал

Энэ алтан хөрс шороонд

ханатал цацмаар…

Жангар, Гэсэр хүүрнэж

идээ цагаа базаасан

Захын гялаан цойлуулж

дуу хуур цалгиасан

Морьтон ардын амны хишиг

уулгалан дэлгэртүгэй!

Монгол хүнсчид – их үйлчид

буянаараа жаргатугай!

 

ШУТИС, 2009 он



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


БУДДИЗМ БА СЭТГЭЛИЙН ЕРТӨНЦ БУДДИЗМ БА СЭТГЭЛИЙН ЕРТӨНЦ
The International conference on"Traditional medicine for global Well-Being:Science,Policy&Practice"
(7 өдрийн өмнө)
БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦ.  ХҮН, ГЭРЭЛ, ЭНЕРГИ, УХАМСАР, ХООСОН ЧАНАР, КВАНТ, САМАДИ: БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦ. ХҮН, ГЭРЭЛ, ЭНЕРГИ, УХАМСАР, ХООСОН ЧАНАР, КВАНТ, САМАДИ:
Шинжлэх ухааны оньсого таалцах нь: Гэгээрлийн шинжлэх ухааны үндэс.
(9 өдрийн өмнө)
1. ЭР ЦЭРГИЙН ДУУЛЬ     2. ТАЛХ   3. БҮСЛЭЛТИЙН ТАЛХ 1. ЭР ЦЭРГИЙН ДУУЛЬ 2. ТАЛХ 3. БҮСЛЭЛТИЙН ТАЛХ
Гал атгаж цэрэг төрдөггүй Ган ширээж цэрэг болдоггүй Эх оронтой бүхэн Элгэн хайраараа цэрэг болдгийм
(14 өдрийн өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР БИЛГҮҮНИЙ ОХЬ - БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДАВХЦАЛ НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД