ТҮРҮҮ ҮЕИЙН МОНГОЛЧУУДЫН ШИНЖЛЭХ УХААНЧ МЭДЛЭГ


Түрүү үеийн Монголчуудаас хүний хөгжлийн шинжлэх ухаанч мэдлэгт оруулсан бодитой хувь нэмэр бол  ухамсар амтанд  уусч доройтохын учрыг олж улмаар бодит хоолноос ухамсартайгаар татгалзсан явдал юм.Ингэж чадсанаараа түрүү үеийн монголчууд оюун ухаан, эрүүл мэнд, тэсвэр тэвчээр, туулах чадварын аль ч үзүүлэлтээр одоогийн биднээс илт сайн байжээ.

Бид 13-р зууны өвөг дээдсээ ухамсар болон физик биеийн түвшинд 100% гэж үзэхүйц хүний дүрээр тодруулаад тэдний физик биеийн хөгжлийн зарим үзүүлэлттэй өөрсдийгээ харьцуулаад үзэж болох юм.

XIII зуунд Монголд айлчилсан Италийн П.Карпини,  Францийн В.Рубрук нарын удирдсан хоёр өөр тандаачдын тэмдэглэж үлдээснээр тэр үеийн монголчуудын хоолны хэмжээ болон хооллох дэг нь: “Арван хүнд гэхэд дөнгөж хоёр хүнд мөчиг тачиг хүрэхээр хоол өгнө” /Карпини/ гэснээс үзвэл монголчууд тухайн үедээ (XIII зуун) европчуудаас 4-5 дахин бага хооллож байжээ.

Монголчуудын өвлийн улирлын хоолыг: “өвөлд арвайг няцалж нухаад устай буцалгаж, идэхээр бус шууд залгихаар болгоод өглөөд нэг, хоёр аяга уугаад өдөржин юу ч идэхгүй явснаа орой нь жаахан мах идэж шөл ууна /Карпини/, “Бидэнд зөвхөн үдэш л хоол өгнө. Өглөө бол ямар нэгэн унд юмуу чимх амуу өгнө” /Рубрук/ гэснээс үзвэл өвөлд өглөө 1-2 аяга унд ууж, оройд ганц аяга махан хоол иддэг байжээ.

Дулааны улирлын хоол нь: “урин цагт ан авлаагүй бол зөвхөн цагаан идээгээр хооллоно /П.Карпини, В.Рубрук/, ”Монголчууд зунд гүүний сүү, айраг хэрэглэх учир өөр төрлийн хоолонд санаа тавихгүй” /Рубрук/ гэснээс үзвэл дулааны 9 сард цагаан идээгээр дагнан хооллож байжээ.

Ийм өчүүхэн бага хоолтой 13-р зууны Монголчуудын туулах чадвар ба тэсвэр тэвчээрийг үнэлэхдээ: “Монголчууд айхавтар тэвчээртэй бөгөөд ганц хоёр хоног юу ч идэж уугаагүй хирнээ өлсөж цангаж байгаа нь огт мэдэгдэхгүй” /Карпини/ гэжээ.  

 Эртний монголчуудын лавтай 800 гаруй жилийн өмнө бий болгосон онцгой сонин мэдлэг бол биеийн жингийн 3,2%-ийг эзэлж 400 гаруй бактерийн төрлийг агуулах гэдэсний микробын бүтэц өвлийн багахан махан хоолноос болж доройтдогийг таньж мэдсэний дүнд гэдэсний микробын бүтцийг 9 сар цагаан хоолоор хооллож сайжруулдаг арга ухаан ба ийнхүү бие махбодид хэрэгцээтэй тэжээлийн бодис, эрдэс, аминдэмийг гэдэснийхээ микробын тусламжтай хангадаг байжээ. Ходоод гэдэсний микробын үйл ажиллагааны хүрээнд бий болж буй дотоод уураг нь И.П.Разенкова, А.Д.Синещекова, H.N.Munro нарынхаар хоногт 82 орчим грамм болох ба энэ нь хүний хоногийн хэрэгцээг хангахад бүрэн хүрэлцэх төдийгүй E.Naset-ийн тооцсоноор дааврын нөхцөл нь адилгүй хүмүүст хоногт хоолны 1г уураг дутамд 1г дотоод уураг ялгардаг бөгөөд гадны болон дотоод уургийн харьцаа 1:1 байдаг /Васильевская Л.С., Охнянская Л.Г., 2002/ гэсэн судалгаатай түрүү үеийн монголчуудын хооллолт тохирч байгаа юм. 

Орчин үеийн судалгаагаар цагаан хоолтон тэсвэрээрээ махан хоолтноос 2 дахин, хүчээ сэргээх чадвараараа 5 дахин илүү гэсэн судалгаа ч түрүү үеийн цагаан хоолтон монголчуудын дээр дурдсан эрүүл мэнд, туулах чадварын  үзүүлэлттэй таарч байна.

Харамсалтай нь эртний монголчуудын шинжлэх ухаанч энэхүү мэдлэг, уламжлал  эдүгээ бүрэн алдагдаж дэлхийн онол, жишгийг дагаад удаж байна.

Дэлхийн жишиг хандлага гээч нь юу вэ?

Эрдэмтдийн тооцоогоор 70 насалсан хүний  идсэн хоол нь /Vetter R./:

  • -3 үхэр
  • - 10 гахай
  • - 2 тугал
  • - 2 хонь
  • - хэдэн зуун тахиа
  • - 2000 орчим загас
  • - 10 000 өндөг
  • - хэд хэдэн центнер хиам
  • - 100 гаруй бялуу
  • - 1000 кг бяслаг
  • - 100 шуудай төмс
  • - 80 шуудай гурил, саахар
  • - 5000 талх
  • - 900 кг цөцгийн тос

- 225 кг маргарин, олон зуун литр ургамлын тос болох ба нийт 100 000 удаа хооллохдоо 20 тонн нүүрс шатаахтай тэнцүү буюу 90 сая ккал илчлэгийг хоолоор авна гэсэн үг юм.

 

Дээр дурдсан 2 өөр хоолтой, 2 өөр хүмүүсийг харьцуулаад үзье.

 

Тэд /эртний монголчууд/ юу хожив?

Бид /өнөөгийн хүн төрөлхтөн/ юу алдав?

Хоол хүнс

  • Өвлийн улиралд хоногт  2 аяга цай буюу 500 мг /П.Карпини, В.Рубрук/
  • Өвлийн улиралд оройд ганц аяга махан хоол /П.Карпини, В.Рубрук/
  • дулаан улиралд  9 сар цагаан хоол зооглох
  • Хоногийн хоолны  илчлэг нь

            500-600 ккал /Г.Лхагваа, 2006/

Хоол хүнс

  •  Хоногт 1.5-2 л шингэн /Brueggemann J. 2003/
  •  өдөр бүр 3-аас дээш хооллох ба үндсэн хэсэг нь махан хоол
  •  Дэлхийн хүний 87% нь цагаан хоолны тухай ойлголтгүй
  • Хоногийн илчлэг  2100-2300 ккал /Brueggemann J. 2003/

 

 

үр дүн

үр дүн

  • туулах чадвар нь 3  морины хэмжээнд хүрч хөгжсөн цорын ганц ард түмэн байсан /Г.Лхагваа, 2006/
  • 1-2 хоног юу ч идэж уухгүй, унталгүй 400 км замыг мориор туулах чадвар /Г.Лхагваа, 1998/
  • орчин үеийнхээс 4 дахин хүнд нум сумыг 4 дахин хол тусгах хүч тамир /Я.Нямдорж, 2006/
  • 60 настайдаа цэргийн алба хааж улс дамнан довтолгох чадавх /Я.Нямдорж, 2006/
  • 25 км зайд мал, амьтныг ялгаж таних нүдний хараа гм эрүүл мэндийн үзүүлэлт /Я.Нямдорж, 2006/

  Өвчний 90% /Ар Аддар, 2003/, хорт хавдрын 40-60% (WHO, 1993) нь буруу хооллолттой холбоотой үүсч байна.

  Дэлхийн эмний үйлдвэрлэл 2008 онд  745 тэрбум ам.дол., өсөлт нь 6-7% болсон (The world health report 2008) нь хүн төрөлхтөн эрүүл мэндээр энэ хир доройтож, ердөө эм худалдан авагч болсныг харуулна.

 

 

Хязгаартай хоол буюу Оюун санааны хоолны дэлхийн дулааралд үзүүлэх нөлөө:

  • Хүнээс ялгарах СО2 5 дахин багасна (Г.Лхагваа, 2009).
  • Махбодиос ашиггүй хэлбэрээр гадаад орчинд сарних дулаан 5 дахин багасна (Г.Лхагваа, 2009).
  • Энэ нь дэлхийн дулааныг хоногт  наанадаж 3.6 триллион ккал илчээр нэмэгдүүлэх үйлдлийг зогсоосонтой тэнцэх буюу өдөр бүр 3600 т нүүрс хэмнэнэ гэсэн үг (Г.Лхагваа, 2009).

Дэлхийн дулааралд махан хоолны үзүүлэх нөлөө:

  • Махан хоолтны нүүрсхүчлийн хийн ялгаралт цагаан хоолтноос 5 дахин их (Alex Kirby, 2008)
  • сарнимал дулааны ялгаралт 5 дахин их (Г.Лхагваа, 2009)
  • Махаар зонхилон хооллоход түүний уургийн шингэх хугацаа сүүнийхээс 2 дахин, хүнсний ногооныхоос 5 дахин их, махбодийн энтропи төчнөөн их, ашигт үйлийн коэффициент төчнөөн бага (Г.Лхагваа, 2009).

Түрүүчийнх нь өөрийгээ ходоодоор бус ухамсраар удирдаж бүх талаар хөгжүүлсэн  ухаалиг хэрэглээ

Сүүлчийнх нь өөрийгээ эрүүл мэнд, хүч чадлын бүх үзүүлэлтээр хохироосон бүдүүлэг хэрэглээ

Дээрхээс 21-р зууны “соёлт” иргэний хүнсний хэрэглээ бичиг үсэггүй, бүдүүлэг 13-р зууны хүнийхтэй харьцуулахад  хэт балмад гэж дүгнэж болохоор байна.

Ийм нэг балмад хэрэглээг хангахын тулд дэлхийн хүмүүс жил бүр 56 тэрбум мал нядалж, АНУ дангаараа цаг бүр сая гаруй, жилд 9 тэрбум шувууны амь тасалж байна /The truth behind meat, Eath Save International, 2007/.

77 сая тонн ургамлын уургийг тэжээл болгож бордсон мал эргээд хүмүүст 58 сая тонн амьтны уураг болж хүрч байгаа юм /H.Steinfeld, P.Gerber, T.Wassanaar, 2006/. Энэ нь үйлдвэрийн аргаар бордож тэжээсэн орчин үеийн мал ахуйд ихээхэн хамааралтай юм.

Ийм үрэлгэн, болхи сэтгэлгээ өөрийг олоход хэцүү биз ээ.

Махны хэрэглээ улс орон бүрд хэт зөрүүтэй байгаагийн дотор нэг хүний жилийн хэрэглээ Энэтхэгт 5 кг, Монголд 99 кг, АНУ-д 123 кг болж байна (FAO, 2003).

Махыг Монголчуудаас 20 дахин, Америкчуудаас 25 дахин бага хэрэглээд хэвийн сайхан амьдарч байгаа гэгээлиг, бурханлиг Энэтхэгчүүдэд баяр хүргүүштэй.

Бид ингэтлээ хүсэж шунаж хэрэглээд байгаа хоол хүнснийхээ тухай юу мэдэх вэ?

Хоолны шингэлтийн ашигт үйлийн коэффициент ердөө 15% байдаг, үүнийг махбодийн “хэрэгцээ”-г хангахуйц шингэсэн хоол болгож 100 %-д хүргэнэ гэвэл хоногт даруй 3 кг хоол зооглох ёстойг судлаачид тогтоожээ /М.Я.Лямин, 2001/. Энэ тохиолдолд хоолны шингэлтээр нь тооцвол махбодийн ашигт үйлийн коэффициент дөнгөж 15% болно.

Хоол хүнсний шингэлтийн ашигтай хэсэг нь чанасан махных 30%, хиамных 15%, шарсан ба утсан махных ердөө 5% (А.Г.Сушанский 1994, Л.Ф.Щелкунов 2000).

Байгалийн энерги агуулагдах байдал: чанасан загас, мах, өндгөнд 5%, шарсан ба утсан мах, загас, хиамын зүйлд 0% (А.Г.Сушанский 1994, Л.Ф.Щелкунов 2000).

Хоол боловсруулахад зарцуулах эрчим хүч: хүнсний ногоотой харьцуулвал чанасан өндгөнд 8 дахин, чанасан загасанд 11 дахин, чанасан, шарсан, утсан мах, хиаманд 22-26 дахин  их эрчим хүч зарцуулна (А.Г.Сушанский 1994, Л.Ф.Щелкунов 2000).

Мах болон өндөгний хэрэглээг багасгаснаар бие махбодь хүчилших явцыг саармагжуулж, улмаар насыг 33% уртасгах боломжтой гэж судлаачид үзжээ /Л.Ф.Щелкунов, 2000/.

Зарим хоол хүнсний хүчиллэг урвал үзүүлэх байдал /Л.Ф.Щелкунов, 2000/

Хоол хүнсний төрөл

Сул

Дунд

Хүчтэй

Маш хүчтэй

Хэт хүчтэй

Өндөг

 

 

+

 

 

Өндөгний уураг

 

 

 

+

 

Үхрийн мах

 

+

 

 

 

Тугалын мах

 

 

+

 

 

Үхрийн элэг

 

 

 

+

 

Тахианы мах

 

 

+

 

 

Ангийн мах

 

 

 

 

+

Хонины мах

 

+

 

 

 

Гахайн утсан мах

 

+

 

 

 

Гахайн мах

 

+

 

 

 

Бүх төрлийн загас

 

 

 

 

+

Хавч /далайн/

 

 

 

 

+

Дээрх шалтгаанаар цагаан хоолтон зүрхний өвчнөөр өвчлөх нь махан хоолтноос 90-97% бага, хавдраар өвчлөх нь цөөн /Ар Аддар, 2003/, Ролл Расселийн  судалгаанд хамрагдсан махан хоолтой 25 үндэстнээс 19-д нь хавдрын өвчлөл байсан бол мах хэрэглэдэггүй буюу бага хэрэглэдэг 35 үндэстний дотор хавдрын өвчин өрнөлтэй нэг ч тохиолдол байгаагүй (Здоровый, богатый, мудрый, 1988)

гэсэн судалгааны дүгнэлтүүд гарсан байна.

Та өөрийгээ аваръя, эх дэлхийгээ аваръя гэвэл өөрийнхээ удирдлага болгосон буруу программыг өөрчил. Хуучин программыг бүгдийг нь DELETE хий1

Таны Шинэ Программ = Таныг Аврах Программ бол:

  1. Хоолоо 2-2.5 дахин багасга!
  2. Аль болох цагаан хоол зоогло!

Ингээд Та Чингис хааных шиг хүч чадлыг, оюун ухааныг олох болно!

ЯАГААД?

Шинжлэх ухааны шинэ нээлтүүдийг Танд сонордуулъя:

  1. Таны бие махбодийг бүрдүүлж буй 100 триллион эс “Мэдээлэл”-ээр программчлагддаг юм байна. Мэдээлэл бол  Энерги. Хоол  унд бол Мэдээлэл.
  2. Бодол санаа бол физик биеийн тань генератор.  Түүнийг ямагт эергүү бодлоор цэнэглэж ажиллуулж сур.
  3. Хоол  хүнсний химийн энергийг биологийн энерги болгох гэж идэж уусан бүхнийхээ төлөө 5-6 цаг дэмий зарж махбодио тарчлаан зовоох шаардлагагүй. Учир нь биологийн энерги бий болгоход шаардлагатай хэдхэн электрон, протоныг та сэтгэлээсээ ч сугалаад авчхаж дөнгөнө. Мөн агаараас, салхинаас, нарны энерги, усны урсгалаас ч авч чадна. Гэвч эдгээр нь эцсийн дүндээ таны бодлоор л зохицогдож байдаг юм.
  4. Хүн Та өөрийн 60 гаруй хувийг эзлэх Ухамсар бие буюу Энерги биеэ өөд тат. Ингэж л та хөгжинө, агуу болно. Хөгжлийн өөр арга гэж үгүй. Цагаан хоол нь ухамсар бие төдийгүй физик биеийн цахилгаан-соронзон талбайг цэвэрлэдэг юм.

Хэвлэл

 

  1. Alex Kirby Kick the habit, UNEP, 2008
  2. Anohin P.K

Philosophical thinking of problems of natural and derived intelligences

Cybernetics of  Beings, Publishing house Science, Moscow, 1985

  1. Ар Эддар Тракт о питании, Изд. Амрита-Русь, Москва, 2003
  2. Васильевская Л.С., Охнянская Л.Г.

            Физиологические проблемы питания, Вопросы питания 2, 2002

  1. Brueggemann J. ,Jung C., Kreck C., Kurzmann K.

Grundsatzstellungnahme Ernaehrung und Fluessigkeitsversorgung aelterer Menschen Abschlussbericht Projektgruppe P 39

Herausgeber:Medizinischer Dienst der Spitzenverbдnde der Krankenkassen e.V. 2003

  1. Здоровый, богатый, мудрый: Великолепные рецептуры ведической кухни, Сборник по материалам изд. БЕТ, -М., 1988
  2. П.Карпини Монголчуудын түүх, УБ, 1988
  3. Лхагваа Г., Оюундарь Н., Сэржмядаг С. Бясалгал ба цагаан хоол, УБ, 2006

Lkhagvaa G.

Understanding humans and theit diet as means for neutralizing global warming 

The International Conference on Global Warming, Ulaanbaatar, 2009

  1. Лямин М.Я.

            Микроводоросли дарят человеку здоровье  Пища, Вкус, Аромат №4, 2001

  1. Нямдорж Я. Нямдорж  Я. Чингэсийн монголын бие, сэтгэлзүйн гайхамшиг

Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулсан ШУТИС-ийн Эрдмийн их чуулганы эмхэтгэл, УБ, 2006

  1. Paul S. Mead, Laurence Slutsker, Vance Dietz, Linda F. McCaig, Joseph S. Bresee, Craig Shapiro, Patricia M. Griffin, and Robert V. Tauxe
    Centers for Disease Control and Prevention, Atlanta, Georgia, USA

            Food-Related Illness and Death in the United States, 1999

http://www.cdc.gov/ncidod/eid/vol5no5/mead.htm 

  1. Рубрук В. Дорнод этгээдэд зорчсон минь, УБ, 1988
  2. Steinfeld H., Gerber P., Wassanaar T., Castel V., Rosales M. and De Haan C. Livestock’s Long Shadow, Rome, FAO, 2006
  3. Сушанский A.Г. Энциклопедия здорового питания, Москва, Ниола, 1994
  4. The truth behind meat, Eath Save International, 2007
  5. The world health report 2008
  6. Шелкунов Л.Ф.

Питание и здоровье, Знаки зодаика Одесса, 2000

  1. Vetter R.

“Nahrung von Morgen”  Fachverlag Leipzig, 1975

 



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(11 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(12 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(10 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа.