ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ШИНЭ БОЛОМЖ


Г.Лхагваа

Техникийн шинжлэх ухааны доктор, профессор

1996 онд Москва хотноо болсон “21-р зууны босгон дээрх шинжлэх ухаан ба шинэ парадигмууд” олон улсын бага хуралд оролцсон дэлхийн эрдэмтэд “шинжлэх ухааны хөгжил нь бидний амин орон, Энерги мэдээллийн орон мөн” гээд, эдгээр феноменуудыг авч үзэхгүйгээр цааш хөгжих боломжгүй боллоо гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна /С.Даваахүү, 2006/.

Эрдэмтэн Мартин Хайдеггер “Хүн гээч чухам хэн болохыг манай үеийнхэн шиг ийм бага мэдэж байсан нь аль ч эрин үед байсангүй”, японы эрдэмтэн Хироши Мотояма “Шинжлэх ухааны эрэл хайгуул нь материйг үзэх үзэл, хүний ухаан, бие махбодь, мөн чанарын нь тухай ойлголт болон ертөнцийг үзэх үзлийг бүхэлд нь эргэж харахад хүргэх болно”, монголын эрдэмтэн Д.Бямбасүрэн “Өнөөгийн хүний чиг баримжаа нь адгуусан төрлийн мөн чанар давамгайлах нөлөөн дор бүрдэж, эдэлж хэрэглэх, өсч үржих хүсэл шуналд хөтлөгдөн зовлон зүдгүүр амсаж, төөрч будилж яваа, өөрийгээ дэлхий ертөнцтэй хамтад нь ойлгох гэж эрэн бэдэрч буй балчир залуу хүн юм” гэжээ. Бүгд л ертөнцийг, хүнийг өөрийг нь ойлгохыг хичээцгээж, харин шинжлэх ухааны мэдлэгт сэтгэл гонсгор байцгаана.

 Бидний судлаачид  хүмүүний 70 хүртэлх хувийг ухамсар буюу энерги бие эзэлнэ гээд, энэ чанараараа хүмүүн нь энергийн болон термодинамикзийн хуулиудад захирагдана гэж үзсэний дээр хүний хөгжлийг энергийн буюу ухамсрын хөгжил гэж тодорхойлж байгаа юм. Ийнхүү хүмүүн бээр энергийн үүсэлтэй, хүнийг бүрдүүлсэн энерги нь түүний үндсэн шинж чанар/билэг авъяас, оюуны чадавхи, зан чанар, сонирхол, бие бялдар, эрүүл мэнд гол бүх үзүүлэлтүүд/-ыг тодорхойлно. Нэг айлын 10 хүүхэд дээрх шинж чанаруудаар хоорондоо үл давтагдах,өөр өөр байдгийн учир энэ юм. Монгол эцэг эх хүүхэддээ: “Биеийг чинь төрүүлсэн, санааг чинь төрүүлээгүй”гэж хэлдэг нь хүмүүний гарал үүслийн тухайд энергийн  хуулийг гайхалтай томъёолсон хэрэг юм. Энэ нь термодинамикийн I хуулийн 1-р заалт болох “Энерги оргүй хоосноос бий болохгүй” гэсэн байгалийн шинжлэх ухааны хуультай нийцэх ба хүн та энергээс үүсэлтэй гэж шуудхан заасан заалт юм.

 Хүнийг физик бие гэж үзсэн өнөөгийн ойлголт нь түүнийг ердөө л 100 триллион эсийн хүрээнд авч үзэж байгаа хэрэг бөгөөд эс, генийн тухай ойлголт нь хүн гэдэг төсөөллийн чухам хэдэн хувийг эзлэхийг мэдсэнээр хүмүүний асуудалд бодитой  хандах боломж бүрдэх юм.

Профессор Х.Сүхбаатар “Гэр бүлийн математик загвар” бүтээлээрээ хүмүүний эцэг, эхээс өвлөж болох зүйлийн дээд хэмжээг 41% гэж тогтоосон нь том нээлт юм. Хүнийг 100% гэж үзвэл физик бие маань 41 хүртэл хувийг л эзэлнэ гэсэн үг юм. Энэ нь 30, 35% байж болно. Үлдсэн 60 гаруй хувь нь  “оюун санаа буюу ухамсар” юм. Тэгэхээр хүний хөгжлийг физик биеийн  болон ухамсрын гэсэн 2 үе шаттай авч үзэхээс аргагүйд хүрч байна. Одоогийн шинжлэх ухааны мэдлэг нь бүхэлдээ физик биед хамаарах ба харамсалтай нь энэ мэдлэг хүмүүний ердөө 41 хүртэл хувьд хамааралтай тул хүний тухай ойлголтыг төлөөлөх боломжгүй байна. Ийм байдлаар хүмүүн бээр нэг амьдрахын хуулинд буюу физик биеийн онолд захирагдаж, улмаар гени, эс үхэхэд бүх юм дуусаж буй энэ нэг олдох насыг толгойгоороо хөл, хөлөөрөө толгой хийгээд ч болов өөрийгээ зах зээлийн онолд захируулах гүжирмэг шийдэлд хүрч, үүнийгээ улайран хэрэгжүүлэх замаар өөрсдийн үндсэн хууль болох энергийн болон термодинамикийн хуулиудыг уландаа гишигсэн нь хүн бээр араатны түвшинд хүртэл ухамсрын доройтлыг үүдсэн байна.

Ухамсарыг шоо үзсэний гай хүмүүнд хэцүүхэн тусжээ. Эрхэм ариун чанар буюу ухамсар /Nobel Q = NQ/ дэлхийн хүний цөөнхид нь 90%, дийлэнх нь болох тааруу хүмүүст 3%, хүн төрөлхтний дундаж 10% байна / Ching Hai, 2008/. Гэтэл энэ үзүүлэлт үхэрт 40%, нохой, зэрлэг гахай, зарим шувуунд 30%, хун, буга, орангутан хэмээх хүн төст сармагчинд 20%, нугас 8%, бар 4%, арслан, бүргэдэд 3%  гэвэл хүмүүн биднийг ямар их гай зовлон дайраад байгаа нь ойлгогдоно.

Физик бие болох хүний 41 хүртэл хувь нь эс, удамшлын хуулиар зохицно гэвэл ухамсар нь энергийн болон термодинамикийн хуулинд захирагдана. Учир нь ухамсар бол энерги юм. Хүн бээр ухамсар бие буюу өөрийн 60 гаруй хувь болох энерги биеийг олж авснаар одоо л захирагдах хуультай болж байгаа хэрэг юм. Бидний судлаачдын олсноор хүмүүний бодол санаа нь физик биеийн генератор буюу энергийн үүсгүүр, хангамжийн систем нь юм. Харин ухамсар бол хүмүүний бүтээгч, хөдөлгөгч хүч нь бөгөөд “оргүй хоосноос бий болохгүй, устаж үгүй болохгүй /мөнх/” гэсэн термодинамикийн I хуулинд захирагдах хүмүүний цөм энергийн тухай ойлголт мөн. Энэхүү энергийг ухамсар буюу сүнс гэнэ.

Эр, эм бэлгийн эс нийлэхийг л хүн хэмээсэн одоогийн мэдлэг нь зөвхөн физик биеийг л хүн гэж ойлгож байгааг тодорхой зааж байна. Гэтэл дорно дахины уламжлалт шинжлэх ухааны мэдлэгт хүнийг эр эм бэлгийн эс, таван махбодь, сүнснээс бүтнэ гэснээс үзсэн ч физик биед хүн хэмээх ойлголтын 30 гаруй хувь л ногдож байгаа юм. Ийнхүү хүний тухай өнөөгийн шинжлэх ухааны ойлголтонд ор сох дутаж буй чухамхүү тэр нэн эрхэм зүйл болох сүнс /Ч.Батнайрамдал, 2005/ гээч энерги дорно дахины уламжлалт шинжлэх ухааны хүн хэмээх ухагдахуунд томхон байр эзэлдгийг анзаарвал хүн, нийгэм, философ, ерөөс хүн төвтэй шинжлэх ухааны өнөөгийн ойлголтууд ямар балчир дорой болох нь анзаарагдана. Яагаад гэвэл тэдгээр нь физик бие буюу хүмүүний 30-40 хувьд л  хамааралтай төдий юм. Хүний хөгжлийг ухамсрын хөгжил гэж төсөөлснөөрөө дорно дахины мэдлэг хэт хөгжилд хүрсэн ба энэ бол дорно дахины сэтгэгчдээс хүмүүний хөгжлийн шинжлэх ухаанд оруулсан үнэлж баршгүй хувь нэмэр юм. Хэрвээ хүмүүний хөгжлийг ухамсрын буюу энергийн хөгжил гэж төсөөлвөл энэхүү хөгжлийн хууль нь Эйнштейний Энергийн хууль байх бөгөөд матери эрчим болон хувирч оргүй хоосонд шилжих, эрчим эргээд материд шилжих хөгжлийн процесс байх юм.

Монголчуудаас хүний хөгжлийн шинжлэх ухаанч мэдлэгт оруулсан бодитой хувь нэмэр бол ухамсар амтанд уусч доройтохын учрыг олж улмаар хоолноос ухамсартайгаар татгалзсан явдал юм. Энэ чанараараа түрүү үеийн монголчууд эрүүл мэнд, тэсвэр тэвчээр, ид хавын аль ч үзүүлэлтээр илт тэнхлүүн байсан төдийгүй ухамсраа сэвтээлгүй авч үлдсэнээрээ хүн хэмээх ойлголтыг унаган чанараар нь хадгалж чадсан байжээ. Энэ бол “бичиг үсэггүй бүдүүлэг” /Саундерс Ж.,1992/ гэгдэгч тэрхүү ард түмний тухайд өнөөгийн шинжлэх ухааны үл ойлгох суу билгийн үзүүлэлт юм. Ухамсар буюу энерги, мөн сүнс ч гэж нэрлэх энэ эрхэм зүйлийн хөгжлийг хүмүүний хөгжил гэнэ.

Физик биеийн энэ нас дуусахад юу болох вэ? “Энерги устаж үгүй болохгүй, мөнх” гэсэн термодинамикийн I хуулийн 2-р заалт цаашид хүчинтэй үйлчлэх ба энерги бие маань “нэг хэлбэрээс нөгөө хэлбэрт шилжинэ” гэсэн уг хуулийн 3-р заалтаар зохицон хэлбэр сонгох үйлд хүчээр тулгагдана. Энэ тохиолдолд нэгэнт устаж үгүй болохгүй “энерги”-д хамаарах хүн маань физикийн хоосон /вакуум/, хатуу, шингэн, хий, плазмын аль нэг хэлбэрийн сонголтонд тулгагдах ба энэ сонголт өөр юунаас ч бус зөвхөн тухайн хүний үйл үрийн хамаарлыг тодорхойлогч бие, хэл, сэтгэлийн үйлийн цахилгаан-соронзон бичлэг, түүгээр нөхцөлдсөн энергийн нь долгионы утгаас хамаарч явагдана. Энэ бол энерги буюу ухамсраа зөв удирдсан, хөгжүүлсэн хүний тухайд хамгийн сайн сайхан хувиралтын тухай ойлголт байх ба 4-өөс дээш олон хэмжээст нэтрэн орох болзол болж, энергийн хувирал шилжилт физикийн вакуумын хүрээнд явагдана.

Өөрийгээ ухамсар буюу энерги, бас мөнх гэж ойлголгүй санааны зоргоор “нэг амьдрах нас” гээч программаар ажиллаж амьдарсан хүний тухайд термодинамикийн I хуулийн 3-р заалт, түүнд заасан хувиралтын үр дүн харамсалтай гарах нь ойлгомжтой бөгөөд үүнийг дараа нь засаж залруулах боломж байдаггүйд хамаг гай зовлон оршино. Мэдээлэл нь эсийн удирдлагын программ болдог гэж бид үзэж байгаа юм. Хүмүүний сэтгэл санаа, гаднаас авч буй болон өөрөөс гадагш өгч буй бүх мэдээлэл нь физик биеийн маань 100 триллион эсийн удирдлага, программ болоод зогсохгүй тархины 9.6 сая км хальстай тэнцэхүйц багтаамжид зоогдсон, устаж арилшгүй цахилгаан соронзон бичлэг /энерги/ юм. Энэ бичлэгийг бид бие, хэл, сэтгэлээр өдөр дутам хийж үүрд хадгалдаг байна. “Хүн” хэмээх биологийн системийн энерги нь термодинамикийн 2-р хууль ёсоор хэмжээний хувьд хадгалагдах боловч хэлбэрийн хувьд сөргүү тал нь давамгайлж байгаа нөхцөлд устаж үгүй болшгүй муухан бичлэг хийгдэж  аюул нүүрлэнэ. Энэ нөхцөлд биологийн объект болох хүний хувьд системийн энергийг наанадаж саармагжуулах, цаашлаад эергүү болгох боломж нь зөв мэдээлэл, зөв үзэл, зөв ухамсар бөгөөд хүний хөгжил нь физик ба энерги /ухамсар/ биеийн  хоёр өөр түвшинд яригдаж, өөр өөрийн  хөгжлийн аргаар урагшилна.

Эртний монголчууд хүн байхын учрыг ухамсраа хадгалж үлдэхийн нэр гэж зөв ухааран ойлгож, улмаар ухамсар амтанд /хоол/ уусдаг учрыг олж, амтнаас ухамсартайгаар татгалзсан эртний цорын ганц ард түмэн бөгөөд хүн гэдэг ойлголтын 70 хүртэл хувь нь энерги юм бол түүнийг мах, хиам, талхаар хооллож архиар ундлахгүйг ойлгож, улмаар ухамсар биеийг хэрхэн хооллож хөгжүүлэх аргыг олжээ.

Ухамсар биеийн хоол нь бясалгал, “Би буюу эго”-гоос салсан, бардамнал, хүсэл, шунал, тачаалаас ангижирсан үзэл, энэрэл хайр, өглөг буян, өршөөл нигүүсэл, бие- хэл-сэтгэлийн эергүү үйл, эергүү мэдээлэл болно. Мөн цагаан хоол, мацаг барих, өлсөх зэрэг нь бие махбодийн хийгээд ухамсар биеийн цахилгаан-соронзон талбайг цэвэрлэх үүрэгтэй юм.

             13-р зуунд Монголд айлчилсан Италийн лам П.Карпини, Францийн лам В.Рубрук нарын тэмдэглэж үлдээснээр: “Тэд (монголчууд өвөлд) арвайг няцалж нухаад устай буцалгаж, идэхээр бус шууд залгихаар болгоод өглөөд нэг, хоёр аяга уугаад өдөржин юу ч идэхгүй явснаа орой нь жаахан мах идэж шөл ууна /П.Карпини/, урин цагт ан авлаагүй бол зөвхөн цагаан идээгээр хооллоно /П.Карпини, В.Рубрук/, айхавтар тэвчээртэй бөгөөд ганц хоёр хоног юу ч идэж уугаагүй хирнээ өлсөж цангаж байгаа нь огт мэдэгдэхгүй /П.Карпини/, моторжсон цэргийн хүч хоногт 11 бээр урагшилдаг байхад тэр үеийн морьтон монгол дайчид 70 бээр, шаардлагатай бол  250 бээр урагшилдаг /Timothy Severin, 2008 /, ийм байдлаар хувь хүний туулах чадвар нь 2 хөтөлгөө морины хэмжээнд хүрч хөгжсөн цорын ганц ард түмэн /хувь хүн бол аль ч үед бий/ байсан, 1.1 сая хүн амтай Монгол улс 100 сая орчим хүн амтай хүчирхэг, соёлт гүрнүүдийг  эрхшээлдээ оруулсан буюу өөрөөсөө 3-8 дахин их цэргийн хүчийг ялж дийлсэн чадавхи, XIII зууны монгол эр хүн ойролцоогоор 165 см өндөр, 70 орчим килограмм жинтэй шандаслаг, булчингийн үзүүлэлт их, тухайлбал тэдний хэрэглэдэг нийлмэл хийцтэй нум сумны нумны таталтын жин 75,45кг (орчин үеийн нумных 13,64-18,18 кг, дээд үзүүлэлт нь 22,7 кг) хүрч байсан (Я. Нямдорж, 2006), монголчуудын эрүүл мэндийн үзүүлэлт нь 60 настайдаа цэргийн алба хааж улс дамнан довтолгон байлдах чадавхиар,  25 км орчим зайд мал, амьтныг ялгаж харах нүдний хурц хараа зэрэг олон үзүүлэлтээр эртний монголчууд хүн төрөлхтнөөс өөрсдийгээ олон зуунаар урагш хөгжүүлсний үндэс нь тэдний олсон хүний тухай шинжлэх ухаанч мэдлэгтэй холбоотой байна. Хоногт ганц хооллох программыг хэрэгжүүлсэн энэ ард түмний оюуны хөгжил мөн өндөр түвшинд хүрсэн байжээ.  Хүннү нар 12 сарын эргэлттэй цаг тооны бичиг хэрэглэж, ХII зуунд хамаарах өнгөт одны зураг зохиож, ХYI зуунд од бүрийг монголоор нэрлэж 1400 орчим од багтаасан “Одот тэнгэрийн монгол зураг” зохиож, ХIII зуунд дэлхийг бөөрөнхий хэмээн үзэж (7/10 нь ус, үлдэх 3% нь хуурай газар гэжээ), XYI-XYII зууны эрдэмтэн Гүүш Цорж  дэлхийн үүслийг “эхлээд хов хоосон байж, дараа нь хоосныг агаар дүүргэн 1 600 000 бээр зузаан хийн мандал үүссэн, үүлнээс хур орж 1 120 000 бээр гүн, 1 203 000 бээр өргөн нуур далай үүсч, дээрээс нь давтах салхины эрхэнд хатуу өрмөн хөрс бий болж газар үүссэн” хэмээн тодохойлж, одоо дэлхийн математикчид  1044 –ээс цааш тоонд нэр өгөөгүй байхад Жанжаа хутагт А.Ролбийдорж 1742 онд зохиосон “Мэргэд гарахын орон” толь бичигтээ тооны 1065 оронд нэр өгч байсан зэрэг тоймгүй олон баримт тэмдэглэгджээ /Б.Доржсүрэн, 2006/.

Физик биеийн удирдлага, хөгжил ч өөрөөр төсөөлөгдөж байна. Бидний олсноор бодол санаа нь физик биеийн генератор буюу энергийн үүсгүүр, хангамжийн систем, физик биеийн удирдлагын гол хүчин зүйл юм. Биологийн систем болох хүмүүнд бодол санаа нь эергүү, сөргүү, саармаг утгатай байх ба энэ нь махбодийн энерги- мэдээллийн утгыг илэрхийлнэ.

Дьюи гээч физиологийн сурах бичгээс өлбөрч үхсэн хүний эд, эрхтэн хэрхэн багасдаг тухай, тухайлбал өөх 97%, дэлүү 63%, бөөр 56%, булчин 30%, цус 17% дундарсан байхад тархи 0 % буюу хэвийн байсан тухай сонин мэдээ олж үзжээ (Г.П.Малахов, Н.М.Малахова, 1996). Эндээс тэрээр: “хоол дутагдаж, хоол боловсруулах чадвар муудахтай зэрэг хүний биед нөөцлөгдсөн тэжээлийн зүйлийг тархи ашигладаг” гэсэн алдаатай дүгнэлт хийжээ. Хүн хэдийгээр араг яс болж турсан ч оюуны чадавхиа хадгалж байдаг (Г.П.Малахов, Н.М.Малахова, 1996).

Зүй нь хүний тархи (бодол санаа) энерги үйлдвэрлэгч болохыг олсноор дээрх ажиглалтын нууц тайлагдана гэж үзэж байна. Бидний судалгааны эхний үр дүн нь бодол санааг энерги үйлдвэрлэгч            гэж үзсэнд оршино. Хүний тархи яг амьсгал хураасны дараа 10-42 грамм “турсан” бол нохойн дээр өөрчлөлт гараагүй байна (Баасанжаргал, 1996). Энэ бол энергийг ухамсартайгаар үйлдвэрлэгчийн буюу хүний эрхэм гайхамшиг, давуу чанар юм. Чухамдаа хүний нохойноос, амьтнаас ялгаатай нэг юм нь энэ.

Бодол санааны үйлдвэрлэж буй энерги  сүүлчийн амьсгалыг хүртэл хэвийн байдаг гэсэн дүгнэлтийг дээр өгүүлсэн туршилтаас хийж  болохоор байна.

Өөр нэг зүйл бол тархины чөлөөт байдлыг 9,6 сая км бичлэгийн хальстай дүйцүүлээд, энэхүү олон тэрбум чөлөөт сонголтоос тухайн нөхцөлд давамгайлах ганц сонголтыг тархи хийдэг учраас махбодид эмх замбраагүй байдал бий болдоггүй гэсэн дүгнэлтийг П.К. Анохин хийжээ (Анохин, 1985).

Уураг тархи нь бодол санаа буюу энерги үйлдвэрлэгч юм гэвэл тархины асар их чөлөөт боломж нь төчнөөн их энерги үйлдвэрлэх боломжтой тохирч байна.

Тэгэхээр тархинд Анохиных шиг хэдэн тэрбум сонголт байхгүй байна.

Тархинд бодол санааны хүчээр энергийг хязгааргүй үйлдвэрлэх /үүсгэх/ ганц боломж бий учраас махбодид зохицуулалтгүй, эмх замбраагүй үйлдэл хийгдэх боломжгүй юм. Гагцхүү сэтгэл санааны тухайн үеийн өгөгдлөөс хамаарч махбодийн энерги нь эергүү буюу сөргүү утгатай байх бөгөөд сөргүү нь сөрөг үр дагавартай гэж үзэж болно.

Тархи биеийн жингийн 2 хувийг эзлэх мөртөө нийт зарцуулах энергийн 20 хувь нь тархинд ногддог (Г.П.Малахов, Н.М.Малахова, 1996) гэснээс үзсэн ч энерги үйлдвэрлэгчийн мөн чанар оюун санаанд хамааралтай байна. Уураг тархинд бодисын солилцооны 25% нь явагддаг, харин тэнд энерги нөөцлөгдөх боломж байдаггүй болтой, тиймээс үйл ажиллагаа нь цусан дахь глюкозын түвшнээс хамаардаг /Л.Ф.Щелкунов, 2000/. Үүнийг бас алдаатай дүгнэлт гэж үзэхээр байна. Уураг тархинд энерги байнга үүсч байдаг болохоор түүнийг нөөцлөх шаардлага биед байхгүй юм. Голландид хэвлэгдсэн  “Би” зохиогчийн номонд: “Сэтгэл зүйчид болохоор ухамсар гэж огт байхгүй тухай Фрейдийн онолын дэргэд зүүрмэглэцгээж буй” (Баасанжаргал, 2000) гэж зөв дүгнээд: “Материаллиг тархи хэрхэн яаж биет бус бодол, үзэл санаа, төсөөлөл зэргийг төрүүлж байна вэ? Үүний бүр эсрэгээр материаллиг бус сэтгэхүй хэрхэн материаллиг бие махбодийг удирдаад байна вэ? Эр зориг үйлдэл болон хувирахад ямар нэг эрчим хүч шаардагддаг юм бол сэтгэхүйд энэ нь огт байхгүй учир эрдэмтдийг гайхашралд хүргэдэг” (Баасанжаргал, 2000) гэжээ.

Энд одоо гайхаад байх юм үгүй боллоо. Сэтгэхүй маань материаллиг зүйл болох энергийн үйлдвэрлэгч болж таарч байна. Иймээс материаллиг биеийг удирддаг байна. Үүгээр ямар нэгэн материаллиг зүйлийн эрэл хайгуул дууслаа. Нөгөө нь сэтгэхүй өөрөө эрчим хүчний үүсгүүр болж таарч байна. Ингээд сэтгэхүйгээс эрчим хүч хайсан эрэл ч бас шувтарлаа. Азтай нь сайн тал уруугаа.

Оросын физикч Валерий Лобанковынхоор: “торсион буюу мушгиа орон зай гэж байдаг ба бодит ертөнцид үүний илрэл нь энерци  бол нарийн ертөнц дахь илрэл нь сэтгэл санаа юм. Сэтгэл санаа гэдэг нь эргэлдсэн орон зай хэлбэрийн энергийн бөөгнөрөлүүд юм. Энэ мушгиа орон зай дотор хүний биеийн үйл ажиллагааны /астрал бие/ талаарх болон сэтгэн бодох чадвар /ментал бие/-ын талаарх  мэдээлэл оршиж байдаг. Сэтгэн бодох үйл явц нь уг орон зайг эргүүлдэг бөгөөд сайн бодол санаа нь нэг тийшээ эргүүлдэг байхад муу бодол санаа нь нөгөө чиглэлд эргүүлдэг” /Э.Мулдашев, 2003/.

Ийнхүү физик биеийн удирдлагын 2 гол хүчин зүйлийн нэг нь сэтгэл санаа, удаах нь мэдээлэл гэж бид үзэж байгаа ба махбодь дахь энергийн төлөв нь авсан мэдээлэлтэйгээ шууд пропорционал хамааралтай байна.

                  Өвчнийг ч, эмчилгээг ч, хүмүүний амьдралын аливаа илрэлийг мэдээллийн үр дүн мөн гэж үзсэн бидний тулгуур ойлголт нь махбодид шууд нөлөөлж буй мэдээллийн агуулгыг тодорхойлохыг чухалчилж байгаа юм.

                  Байгалийн болон техник, технологийн шинжлэх ухаанд мэдээлэл гэдэг ойлголтыг нэг талаас долгион /Альберт Эйнштейн/, нөгөө талаас импульс /Нильс Бор/ гэж үздэг. Мэдээллийг долгион гэж үзсэнээр түүнийг долгионы тодорхой урт, энергитэйг, мэдээлэл өөр хоорондоо долгионы урт, энергээрээ ялгагддагийг, харин мэдээллийг импульс гэж үзсэнээр түүнийг импульс, энерги бүхий эгэл хэсгүүдээс бүрддэг ба импульс, энергээрээ ялгагддагийг хэлж байна. Аль аль нь “мэдээлэл бол тодорхой нэг багц энерги” гэдгийг зааж байна. Үүний цаана квант механик дахь “аливаа зүйл нэг талаас ширхэглэг, нөгөө талаас долгионлиг байдаг” гэсэн Гейзинбергийн тодохойгүйн зарчим бас дээрхийг тодотгож байна. Нийгэм, хүмүүнлэгийн ухаанд мэдээллийг нэг талаас санаа буюу ухаан, нөгөө талаас биежсэн санаа буюу ухаан гэж үздэг. Мэдээллийг санаа буюу ухаан гэж үзсэнээр цаана нь долгион байгааг, мэдээллийг биежсэн санаа буюу ухаан гэж үзсэнээр цаана нь импульс байгааг тодорхойлж байна /Б.Жадамбаа, 2005/.

            Биднийхээр махбодийн олон живаа эсийг удирдаж буй программ нь мэдээлэл,   мэдээлэл өөрөө энерги бөгөөд биологийн систем болох хүмүүнд энэхүү энерги нь эергүү, сөргүү, саармаг утгад харгалзана. Өвчин, зовлон, гамшиг, бүтэлгүйтэл бүхэн сөргүү мэдээллийн, илааршил, аз завшаан, урагштай бүхэн эергүү мэдээллийн утгыг илэрхийлнэ.

            Нөгөө талаас таван мэдрэхүйгээр хүлээн авч буй бүх мэдээлэл нь хүмүүний 100 триллион эсийн удирдлага болдог гэж үзсэнээр эсийн удирдлагын талаар шинэ таамаглал бий болж байгаа юм.

Өнөөгийн мэдээлэл нь махбодийн тухайд болохоор ихэнхдээ таагүй сөргүү шинжтэйгээс эсийн ариншинг эвддэг байна. Мэдэгдэхгүй өвчнүүд, өвчин “залуужих” үзэгдэл ч үүнтэй холбоотой. Мэдээллийн эдгээр нөлөөг дараах жишээнүүдээс харж болно. Өндөр хөгжилтэй орнуудад 1000 хүн тутамд ногдох байдлаар шезофрени өвчин 4 дахин, өтлөлтийн солиорол 7 дахин, оюуны хомсдол 13 дахин, архинд дондох өвчин 25 дахин, невроз 29 дахин нэмэгдсэн байна (Яременко К.В., 2001). “Сүүлийн 20 жилд зүрхний шигдээс өвчин эрс залуужив. 45-50 нас хүрч байж шигдээсээр өвчилдөг байсан бол миний өвчтнүүдийн дотор 20-25 насны залуус олон байна” гэж академич Е.И.Чазов 1999 онд хэлжээ.

Ийнхүү Ж.Саундерсийн “Бичиг үсэггүй бүдүүлэг ард түмэн тэр үеийн соёлт гүрнүүдийг мөхөөсний учрыг тайлж чадаагүй байна” гэж халагласан шиг бичиг үсэгтэй бол соёлтой сайн, үгүй бол бүдүүлэг харанхуй гэсэн “ахуй”-гаас хэтэрч чадаагүй өнөөгийн хүн төвтэй шинжлэх ухааны нэн балчир ойлголтын цаана ухамсар болон физик  биеийг хөгжүүлэх асуудлыг дорно дахины ард түмэн, түүний дотор монголчууд тус тусад нь авч үзэж, эрхэмлэж байсныг олж харснаар хүний хөгжлийн асуудлыг мухардлаас гаргаж, өөрөөр төсөөлөх боломжтой болох юм.

 

Ном зүй

1.  Анохин П.К. Философский мысл проблемы естественного и искуственного и интеллекта, Изд. Амрита-Русь, Москва, 2003

2.  Баасанжаргал Д. "Би " гэж хэн бэ ( орчуулга ) Өнөөдөр № 20 ( 1996 )

  1. Батнайрамдал Ч. Үр хөврөлийн хөгжлийн үе шат, түүний дорнын болон өрнийн       анагаах ухааны харьцуулсан судалгаа           Илтгэл, өгүүлэлийн эмхэтгэл, 2005,УБ

4.  Бүдээхүү Архи, тамхи хэрэглэдэг хүмүүс хавдраар өвчлөх магадлал өндөр

       Өнөөдөр 213, 2000

  1. С.Даваахүү Биоэнерги 1, УБ, 2006

Б.Доржсүрэн Эртний монголчуудын тоо, физик, техникийн мэдлэг, өв уламжлал Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулсан ШУТИС-ийн  Эрдмийн их чуулганы эмхэтгэл, УБ, 2006

6.  Жадамбаа Б. Нийгэм ба инфодинамик УБ, 2005

  1. Карпини П. Монголчуудын түүх  УБ, 1988
  2. Малахов Г.П., Малахова Н.М. Очищение организма и правильное питание

АО "Комплект" СПБ, 1996

  1. Мулдашев Э.Р.  Хүн мичнээс үүсээгүй  Улаанбаатар, 2003
  2. Нямдорж  Я. Чингисийн монголын бие, сэтгэлзүйн гайхамшиг

Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулсан ШУТИС-ийн  Эрдмийн их чуулганы эмхэтгэл, УБ, 2006

  1. Рубрук В.Дорнод этгээдэд зорчсон минь, УБ, 1988
  2. Саундерс Ж. Монголын байлдан дагуулал УБ, 1992
  3. The Supreme Master Ching Hai  The Noble Wilds

Love Ocean Creative International Company, Ltd. Taipei city, Taivan, 2008

  1. Сүхбаатар Х. Гэр бүлийн математик загвар ба төөргийн хүрд, 2006,            www.khsukhbaatar.blodspot.com
  2. Timothy Severin “Чингис хаан”, ш/у танин мэдэхүйн орчуулгын баримтат кино,           TV 25, 2008
  3. Щелкунов Л.Ф. Пища, здоровье, знаки зодиака Типогр. “Моряк”, Одесса, 2000
  4. Яременко К.В. Природные средства против Рака Изд. Фолиант Санкт-Петербург,    2001

 



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(11 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(12 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(10 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа.