МИЛ БОГДЫН ТУХАЙ КИНО


“Мял Богдын гэгээрсэн түүх” номын уялга

“Мялын намтрыг уншихад насны нүгэл ариусдаг” гэх энэхүү намтрын эзэн бол хүн төрөлхтөний түүхэнд Будда Шагжамүни лугаа эн зэрэгцэх суу алдрын эзэн, төгс гэгээрсэн богд багш Мялрайва \1052-1135\ ажгуу.

Алт мөнгөнд умбаж явсан баян айлын танхил хүү тэр бээр урвамтгай орчлонгийн хатуу тоглоомд өртөж, өшөө авалтаас үүдэлтэй зовлонгийн ёроолд унажээ.  Ариун номын эрэлд гарсан түүнд чин зүрхний гэмшил, гэгээрэхүйн цангаа нь жинхэнэ багштайгаа учрах буян заяа хайрлажээ.

Гэвч багш, шавь хоёр нэгдэхийн тулд тэдний хооронд татаастай үүлэн хөшгийг татахын тулд багшийн нь хайр нь дотроо хал нь гаднаа уран арга, шавийн халширч буцашгүй үнэнч сэтгэл хосолсноор тамын ёроолд унагах нүглийг гэгээрлийн оргилд гарах жигүүр болгон хувиргажээ.

“Амьтан бүгд чухамдаа бурханлиг чанартай боловч өөрийгээ танихгүй сохортоо л зовж гасалж, золбирч явдаг нь эмгэнэлтэй. Тэр тусмаа ухаант хүний биеийг олсон атлаа ариун үнэнийг сэхээрч амжилгүй үхэж үрэгдэгсэд олон бий” гэж багш нь сургажээ. Үхлээс өрсөж гэгээрэх чин хүсэлт тэр бээр орчлонгийн хүлээс, төөрөгдлийн гачлан ямархан эмгэнэлтэйг амьдаараа галд орсийм шиг мэдэрсэн болохоор  гадна хуурамч ертөнцийг бүрмөсөн огоорч, дотоод жинхэнэ мөн чанартаа хүрэх хатуу бясалгалын их аялал хийсэн нь үнэндээ дэлхийг мөлхөж тойрохоос ч илүү хатан зориг шалгасан сорилт байсан боловч цаашлах бүрий бурханлигаар согтуурах уйдахын аргагүй билэг ухааныг олжээ.

Атаат дайсан боловч  нулимс алдмаар намтар түүхийн эзэн, үгээгүү дорой даяанчийн зүрхэнд тэнгэр бурхад ч бишрэн бөхийх гэгээрлийн цэцэг тийнхүү цоморлигоо нээжээ.

Саатаж торохын хязгаар үгүй

Эрх чөлөөг эдэлнэм би

Шаналж гутрахын чилээс үгүй

Баяр баясгаланг амснам би

Хор хөнөөл юу ч бай

Йогч миний чимэг болно

Саад тотгор юу ч бай

Саруул оршихуйн гоёл болно

Түүний гэгээрлийн бахдал энэ бөлгөө. Тэрээр: “Эхлээд хар муу явдалтай харанхуй мунхаг хүн байсан ч дараа нь үйлийн үрийг ухаарч, бие сэтгэлээ бясалгалд зориулж чадвал бурхан болох нь санаа саванд багташгүй хэрэг биш. Тэр тусмаа жинхэнэ багштайгаа учирч, дандрын ёсны дөт замаар Дээд Үнэнийг бясалгаж чадвал хүний насанд амжиж гэгээрэх нь эргэлзээгүй үнэн. Энэ бол оршихуйн хаалт хучаас бүхнийг тайлж, Үнэнийг буй нүцгэн дүрээр нь олж харсны гавъяа... Миний хүрсэн өндөрлөгт та нар ч бас хүрч чадна. Өөрсдийгээ гололгүй Үнэн өөд тэмүүлцгээ!” гэж айлджээ.

“Мял Богдтой учирсан хар санаатан ч бай ариун бодь сэтгэлийн сүүнд уусч, харанхуй дотортон ч бай гэгээн билгийн гэрэлд хайлж байлаа” гэж түүний намтарт дурдсан буй.

Тэр цагаас хойш мянга шахам жил өнгөрчээ.

Гэвч илбийн хорвоод төөрч мунгинасан хүмүүний зовлонд эрт өдгөөгийн ялгаа үгүй шиг гэгээрлийн ариун сэрэхүйд орон зай, цаг хугацааны зааг үгүй. Мял Богд гэгээрсэн анхны хүн ч биш, бас сүүлчийнх нь ч биш. Хэзээ нэгтээ таны ч, миний ч гэгээрсэн түүхийг хүүрнэх бус уу...

 Агнистын гэгээ цувралыг эрхлэн гаргагч П.Бадрал

/"Мял богдын гэгээрсэн түүх" номоос/

 

 

 

 



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(10 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(11 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(10 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа.