ВЕНЕСУЕЛ. ТРАМП БУУЖ ӨГӨВ! ТҮҮНИЙ ХУВЬД ГАЗРЫН ТОС ДУУСЛАА!
Венесуэл. Трамп бууж өгөв! Түүний хувьд газрын тос дууслаа! — Трамп зөвхөн Путин бүхнийг авч байгааг л харж байна.
Венесуэл. Трамп сдаётся! У него закончилась нефть! — Трампу остаётся только наблюдать, как Путин всё отбирает.
Миршаймер АНУ-ын Чикагогийн их сургуулийн олон улсын харилцаа, улс төр судлалын профессор
АНУ-ыг дэлхийн эрчим хүчний зах зээлд ноёлогч болгохоо цуглаан бүр дээр тунхаглаж, дэлхийн хамгийн том нөөц болох Венесуэлийн нефть америкийн компануудынх болно гэж олон жил сүрдүүлж, хориг арга хэмжээгээр туйлдуулж, Венесуэлийн хар алтыг авч л байвал яахаас ч буцахгүй хүн Трамп нефтьгүй хоцорлоо. Одоо зөвхөн Цагаан ордны цонхоор тэр зүг ууртай харахаас өөр хүчгүй боллоо. Түүний тэгтэл шунаж хүссэн зүйлийг Владимир Путин булаагаад авчихлаа. Америкийн хатуухан хориг арга хэмжээний жилүүд Венесуэлийн хүмүүсийн амьдралыг сүйрүүлж, дипломат хүч хэрэглэсэн жилүүд Венесуэлийг барууны ертөнцөөс тусгаарлаж, цэрэг зэвсгээр далайлган сүрдүүлсэн он жилүүд бүхэл бүтэн тусгаар тогтносон улс орныг байнгын дарамт, хар зүүд болгож, боомлихоор сайтар бодож боловсруулсан эдийн засгийн хоригийн жилүүд Венесуэлийг нефтээ ОХУ-д найдахад хүргэлээ. Энэ бүх бэрхшээл, нефтийн тэр их гарз хохирол, санаатайгаар сүйтгэсэн эдийн засгаа аврахын тулд Венесуэл ОХУ-тай хийсэн нефтийн гэрээгээ 15 жилээр сунгалаа. Одоо Вашингтоны ууртай шаардлагыг үл харгалзан Венесуэлийн нефтэд нэг ч хөлөг хүрч чадахгүй, ганц баррель ч хууль бусаар зөөгдөхгүй боллоо. Трамп хоногт сая сая доллар зарцуулан байж Карибын тэнгист агаарын хүч хуримтлуулж, олон улсын усанд танкеруудыг саатуулахын тулд эргийн харуул илгээж, ОХУ-ын хөлгийг булаан авч, ер нь адал явдалт олон ангит кино шиг үйлдлүүд хийж, тэр бүүхэл Николас Мадурог баривчлан Нью-Йоркийн шоронд хорьж, нэг үгээр ерөнхийлөгчийнхөө хугацаанд болчимгүй үйлдлүүдийн хамгийн муу цомгийг бүтээлээ. Тэрээр улс орон болон түүний баялгийг эзлэн авахын тулд эзэн хааны сурах бичигт заасан бүх зүйлийг хийсэн боловч энэ бүхний дараа Венесуэлийн газрын тос тодорхой хууль ёсны эзэмшигчтэй хэвээр үлдсэн бөгөөд энэ эзэмшигч нь АНУ биш, энэ эзэмшигч нь ОХУ юм. Путин Венесуэлд танк, цэрэг оруулсангүй, нэг ч хүнийг буудаж хороосонгүй, Венесуэлийн газар нутагт оросуудын амийг гарзанд гаргах эрсдэл хийсэнгүй, бүр ганц цэрэг ч тэнд байлгасангүй. Бусад нь даам тоглож байх зуур Путин шатарчны хувиар хүний хамгийн сайн чанар болох тайван, тэсвэртэй зангаараа тэвчиж хүлээсэн хэрэг. Америкийн хориг Венесуэлийг Путины тэвэрт аяндаа оруулсан. Трамп сүрдүүлж далайлгаж байх зуур Путинд ашигтай гэрээ хийх л чухал байлаа. Трамп жанжлагч гүрний итгэл үнэмшлээрээ холбоотноо устгаж суух зуур Путинд бат сайн хамтрагч болох л хэрэгтэй байлаа. Одоо Трампад түүний тэгтэл шунаж хүссэн зүйлийг Путин яаж авч буйг л гунигтай харж суух үлдлээ. Вашингтоны цэрэг зэвсгийн бүх хүч чадлыг үл харгалзан, төсөөллийн ялалтыг ч үл тоон Венесуэлийн нефть гэгч стратегийн нэгэнт ялагдаж хоцорсон өмч эзнээ оллоо. Хоригийн бодлого нь явж явж эцэстээ өрсөлдөгчдөө бэлдсэн бэлэг боллоо. Тавтай морилогтун. Өнөөдөр би та нарт Трамп хэрхэн Венесуэлийн нефтьгүй хоосон хоцорсныг нэг бүрчлэн тайлбарлах болно. Путин түүнийг ганц сумны гарзгүй яаж олж авсныг, яагаад энэхүү эрчим хүчний ялагдал нь магадгүй эрин зууны хамгийн том геополитикийн ичгүүр болох тухай ярина. 2026 оны 1-р сарын 14-нд Трамп Цагаан ордонд америкийн нефтийн компануудад Венесуэлийн нефтийг амлаж баяраа тэмдэглэж байх зуур ОХУ-ын тараасан нэг ийм мэдээ тэдний баярыг баллаж орхилоо. Венесуэлд үйл ажиллагаа явуулдаг Оросын газрын тосны компани болох РАСАР БЕЗНЕФТИ мэдэгдэл хийснээр Вашингтоны улс төрчдийн хүйтэн хөлс гарав. Венесуэл дэх РАСАР БЕЗНЕФТИ –ийн бүх хөрөнгө нь ОХУ-ын өмч болохыг зарлаад Венесуэлийн хуулийн дагуу, олон улсын эрхзүйн хэм хэмжээг баримтлан хоёр улсын хооронд байгуулсан гэрээгээр авсан үүргээ цаашид ОХУ ёсчлон биелүүлэхээ олон улсын хамтрагчиддаа амлав. ОХУ-ын энэхүү хөрөнгө бөгөөс олон улсын хууль зүйд ягштал нийцэж байгааг дурдсан нь учиртай. Өөрөөр хэлвэл, энэ бол биднийх, бид үүнийг хууль ёсоор эзэмшиж байгаа, нэг ч баррелийн төлөө буулт хийхгүй гэсэн үг. Нөхцөл байдлыг сүйрүүлсэн ёжлолыг харж байгаа биз. Мадурог шийтгэх гэж Трамп Венесуэлийн эсрэг олон жилийн хориг тулгасан нь тус орны эдийн засгийг сүйрүүлж, барууны бүх компанийг энэ улсаас зайлуулсан юм. Энэ хориг нь Венесуэлд Вашингтоны харцнаас дальдчихгүй тийм хамтрагч хайхаас өөр сонголт үлдээгээгүй. Түүнийг алгаа тосоод тэвэрч авсан хамтрагч бол ОХУ, Путин юм. Энэ улс америкийн хоригоос айхгүй. Учир нь тэрхүү хоригт хэдийн дасчихсан. Бусдын эрсдэл гэдэг зүйлийг боломж гэж харсан ганц улс. Америкийн нефтийн аваргууд сандралдан гүйлдэж байх зуур гэрээ хийж аварсан улс. 2020 онд Вашингтон Роснефть компаний эсрэг Венесуэлийн нефтийн асуудлаар сүйрлийн хориг тавьсан цагаас хойш ОХУ хаяад алга болчхоогүй. АНУ юу гэж бодож байгаагаас үл хамааран Венесуэлд үргэлжлүүлэн ажиллах зорилгоор төрийн өмчит шинэ компанийг тусгайлан байгуулж, үйл ажиллагааг нь Орос руу газрын тосгүйгээр шилжүүлсэн байна. Трамп хоригоо ялалт гэж баярлаж суух зуур Орос улс удаан хугацааны гэрээг баталгаажуулж байв. Вашингтон өөрийн дарамтаар сайрхаж байх зуур Москва дэд бүтцийг бий болгож байв. АНУ Венесуэлийг барууны эдийн засгаас шахан зайлуулж байх зуур Орос улс түүний найдвартай түнш болж чадав. 2025 оны 11-р сард Трамп Мадурог барьж авахаас хоёрхон сарын өмнө Венесуэлийн Үндэсний ансембль Педвес ба Россорубизнефть компануудын хооронд хийсэн гэрээг 15 жилээр сунгав. Ийнхүү тус улсын нефтийг ахиад 15 жил хамгаалж чадлаа. Ахиад 15 жил Венесуэлийн нефть Орос руу урсах боллоо. Трамп өөрийнх нь хориг дайсанд нь хэрхэн бэлэг болж очиж буйг хажуугаас нь ахиад 15 жил харжий суух боллоо. Путин хэмээх их мастерийн нүүдлийг харж байгаа биз. Тэрээр хоригтой тэмцсэнгүй, харин хоригийг улс орныхоо эрх ашигт тустайгаар хэрэглэв. Тэрээр барууны бүх өрсөлдөгчийг өөрөөсөө түлхэхийг АНУ-д зөвшөөрсөнгүй. Чөлөөлөгдсөн сул орон зайг л эзлэн авлаа. Венесуэлийн эдийн засгийг сүйрүүлэх эрхийг АНУ-д өгчхөөд дараа нь орь ганц аврагч нь болж гарч ирэв. Одоо Америк Венесуэлийг хэрхэн сүйрүүлсэн тухай тоо баримтыг авч үзье. Венесуэл нь дэлхийн хамгийн их нефтийн нөөцтэй орон. Түүний нөөц нь олон арван жил дэлхийн нефтийн том үйлдвэрлэгч гэгдэж буй Саудын Арабаас, асар нөөцтэй Иранаас, нефтээс нь болж түлхэн унагасан Иракаас ч их юм. 304 тэрбум баррель нефть Венесуэлийн газар дор байгаа билээ. Эрчим хүчний энэ эрдэнэс дэлхийн эдийн засгийг олон жил тэжээх нөөц юм. Тиймээс л үүний төлөө зарим улс цус асгаруулахаас буцахгүй болчхоод байгаа хэрэг. Трамп засгийн эрхэнд анх 2017 онд очуутаа л энэ нефть америкийнх байх ёстой гэж нийтэд зарласан. Ингээд л түүхэн дэх хамгийн харгис хоригийг Венесуэлийн эсрэг тавьсан. Тэрээр Хуан Гуайдо гээчийг албан ёсны ерөнхийлөгч болгох гэж зүтгэсэн. Тэр хүн Венесуэлийн ганц метр газрыг ч хянаж байгаагүй юм. Тэр нэгэн бээр цэргийн хүчээр засгийн эрхийг авах гэж олон удаа оролдоод чадаагүй. Дипломатуудыг огцруулж, хөрөнгийг царцааж, Мадурог огцруулж нефтийг нь эзэгнэх гэж чадах бүхнээ хийсэн. Ийм стратегийн эцэст 2025 оны 5-р сард Путин ОХУ ба Венесуэлийн хоорондын бараа эргэлт ганц жилийн дотор 64 % нэмэгдсэнийг бахархалтай зарласан. Венесуэлийн Хятад руу экспортлох хэмжээ 119 % өслөө. АНУ хориг тавьж, хааж хамхиж, айлган сүрдүүлж байх зуур Орос, Хятад хоёр Венесуэлтэй худалдаа хийж, байгуулж, өөрсдийн байр суурийг тэнд бэхжүүлсээр байв. Тоглоомд мөн Энэттхэг улс оролцож эхэллээ. Турк худалдааны гарц нээв. Олон орон америкийн хориг ажиллахгүйг харав. Бүх дэлхий Вашингтоноос айхаа болив. Мадурог баривчилсан цэргийн ажиллагааны дараа ч, нефтийн 5 танкерийг барьж саатуулснаас хойш, тэр бүүхэл америкийн талаас 100 тэрбум долларын хөрөнгө оруулалт амласнаас хойш 1 сарын дараа гэхэд Трамп хүндхэн, өөрчлөгдөшгүй бодит байдалтай нүүр тулаад байна. Хамгийн үнэтэй хөрөнгийн хууль ёсны эзэн тодорхой болсон. Энэхүү эзэмшигч нь ОХУ бөгөөд эзэмшлийн эрх нь хоёр орны гэрээ болон олон улсын хууль эрх зүйгээр хамгаалагдсан, АНУ-ын цэргийн хүч ч өөрчилж чадахааргүй баталгаажсан. Рассарубезнефть одоо Венесуэлийн хойд хэсэгт хоёр уурхайг олоод байгаа бөгөөд бэлэн дэд бүтэцтэй, сургаж бэлдсэн хүмүүстэй, олборлолт хийдэг компани юм. Трамп энд задгай тэнгист л саатуулах ажиллагаа явуулахаас биш олон жилийн өмнөх гэрээ хэлэлцээрийг устгаад хаячхаж чадахгүй. Мадурог л баривчлахаас биш олон жилээр бий болгосон стратегийн холбоог тасалж хүчрэхгүй. 2026 оны 1-р сарын 9-ний Баасан гарагт Трамп Цагаан ордонд нефтийн 17 компаний удирдлагатай уулзлаа. Тэрээр Венесуэлд хөрөнгө оруулвал тэдэнд бүрэн хэмжээний аюулгүй байдал гээчийг амласан байна. Тэдгээр компанууд Венесуэлийн эрчим хүчний дэд бүтцийг сайжруулахад туслахаа андгайлсан боловч нефтийн компанууд итгэлгүй, болгоомжлол, эргэлзээтэй байна. Учир нь тэд Трамп олон нийтэд мэдээлээгүй ч тэндэхийн хөрөнгө эзэнтэй болсныг, хамгийн ашигтай хөрөнгө оруулалт Оросын эзэмшилд очсоныг сайн мэдэж байгаа. Тэнд одоо үлдсэн яс төдий зүйлийг Путин тоож авч үзэхгүй. Трамп Хятад биднээс хичнээн л бол хэчнээн нефть худалдаж авна, Орос ч ихээр авах боломжтой гэж тайвшруулахыг хичээв. Эрчим хүчний орон АНУ одоо Хятад, Орост нефть нийлүүлж зуучлах тухай ярьж сууна. Эзлэн түрэмгийлэгч нэгэн ийн худалдаачин болон хувирч байна. АНУ-ын доромжлол амссан 3 зүйлийг тайлбарлая. Нэг дэх нь, Америкийн нефтийн компануудын Хьюстен дэх хурлын танхимд удирдагч Төрийн нарийн бичгийн дарга нарын газраас ирүүлсэн нэгэн баримт бичгийг судалж байна. Энэнь тус салбарт 40 жилээс дээш ажилласан туршлагатай хүмүүсийг Венесуэлд ажиллуулах боломжийн тухай юм. Гэтэл Венесуэлийн нефтийн гэрээ 15 жилээр хуульчлагдан баталгаажсан байгаа. Тэдэнд шаардлагатай бүх юм бий. Манай ерөнхийлөгчийг хар даа. Амлахаас хэтрэхгүй нь. Бид хэдийн хожимдсон. Хоёр дахь зүйл, Москвагийн эрчим хүчний яаманд Венесуэлийн тайланг авч үзэж байна. АНУ-ын хориг барууны бүх компануудыг зайлуулж бидэнд бэлэг барилаа. Одоо өрсөлдөөн үгүй зах зээлийг ганц бидэнд үлдээлээ гэцгээж байна. Трамп Мадурог барьж аваад нефттэй болчихно гэж бодсон. Гурав дахь зүйл, Цагаан ордны зууван ширээ. Трамп дөнгөж сая зөвлөхүүдтэйгээ яриад дуусав. Зөвлөхүүд түүнд америкийн нефтийнхэн яагаад ерөнхийлөгчийн бодож байгаа шиг даруй хөрөнгө оруулахгүй хойш суугаад байгааг тайлбарлажээ. ОХУ-ын гэрээ хүчинтэй байхад тэд хөрөнгө оруулах эрсдэлтэй гэжээ. Трамп тэдний төлөө юу эсийг хийснээ, хориг хэвээрээ, хөлгүүдийг барьцаалчихсан, Мадурог бариад авчихсан, одоо яах ёстой юм хэмээхэд хуулийн зөвлөх нь Орос, Венесуэлийн гэрээ тухайн улсын хуулийн дагуу хуульчлагдсан, үүнийг зөвхөн тэдний хууль л өөрчилж чадна. Түр засгийн газар олон улсын хуулиар хуульчлагдсан гэрээг өөрчилж чадахгүй гэжээ. Хориг бол АНУ-ын гадаад харилцааны олон арван жил хэрэглэж ирсэн дуртай зэвсэг. Тэд хүссэн цагтаа, дуртай хугацаагаар, ямар ч хамаагүй шалтгаар хоригийг зэвсэг болгон ашиглаж ирсэн. Тэр үед бүх дэлхий АНУ-д захирагдаж байв. Учир нь дэлхийн эдийн засгийн системд өөр хувилбар байсангүй. Америк доллар дэлхийд бүрэн ноёрхож байв. Америк хориг тавьсан л бол чи эдийн засгийн хувьд үхсэн гэсэн үг, өөр арга байсангүй. Харин сүүлийн жилүүдэд Вашингтоныг өөр зүг рүү харж байх хооронд их өөр юм болж байна. Дэлхий цаашид сохроор дагахаа больж байна. ОХУ 2014 оноос хойш хоригт байхдаа зэрэгцээ системийг бий болгож, Хятад долларыг, америкийг тойрч гарах худалдаа ба төлбөрийн өөр хувилбарыг хөгжүүлж, Венесуэл, Иран, Куба, Хойд Солонгос эдийн засгийн солилцооны системд хамрагдсанаар Америкийн бус систем хэрэгжиж эхэлсэн. Венесуэлийн эсрэг хориг Вашингтоны хүссэн шиг Мадурог хөнөөж чадаагүй, харин түүнд Путинийг тэвэрч авах боломж өгсөн. АНУ Венесуэлийг дэлхийгээс салгаж чадсангүй, харин дэлхийтэй өмнөхөөсөө ч илүү ойртоход хүргэсэн. Америкийн эсрэг эвсэл жилээс жилд өргөжиж байна. Трамп дэндүү хожуу ойлгож, юу ч хийж чадахгүйгээ мэдэрч байх ёстой. Ерөнхийлөгчийг барьж хорих нь нефтийн бүхэл бүтэн салбарыг барьж хорьсон хэрэг биш. Хөлөг онгоцыг барьцаалах нь жилийн өмнө албан ёсны болгочихсон хууль ёсны гэрээнүүдийг үгүй хийж чадна гэсэн үг биш. Цэргийн бүдүүлэг хүч холбоотнуудын хамтын ажиллагаанд түшиглэсэн, он жилээр барьж босгосон эдийн засгийн холбоог бутаргаж дөнгөхгүй. Энэ хооронд Трамп түргэн ялалтын хойноос хөөцөлдөж, түүнийгээ бушуухан интернетээр цацаж гайхуулах гэж байх зуур Путин их шатарчийн нүүдлийг удаан бодож нүүсэн. Фокс Ньюс том гарчигтай нийтлэлдээ “Вашингтон их гүрний хуучин сэтгэлгээгээр хатуухан шийтгэж, даруйхан буулгаж авахаар тэмцэж байх хооронд Путин хаалгыг нь сэмхэн тогшиж ороод удаан хугацааны боломжийг санал болгож, тэвчээртэй, тогтвортой харилцааг аргазүйчээр бий болгож байна. 2030 он гэхэд миний үзэж буйгаар ОХУ Венесуэлд өөрийн байр суурийг иймэрхүү янзаар бэхжүүлэх биз. Энэхүү процессийг эргээж буцаах боломжгүй бөгөөд гэрээнүүдийг байнгын дэд бүтэц болгоно. Венесуэлийн ажилчид оросын компаниас цалинжина. Олборлох технологи оросынх байна. Нефть гадны зах зээлд чөлөөтэй гарах ба АНУ хянах боломжгүй. Тэр үед байгаа ерөнхийлөгч асар нөөц хэрхэн дэлхийг тэжээхийг харж суух болно. Энэ нь ганц Венесуэлийн нефтийн асуудал биш. Энэ бол америкаас урьдынх шигээ эмээхээ больсон үеийн түүх, түүний засаг захиргааны бодит хязгаарын түүх юм. Дарамт шахалтын тактик, сүйрүүлэгч хориг ба эдийн засгийн бүслэлт нь дэлхийд өөр хувилбарууд бий болсон өнөөгийн нөхцөлд чанх эсрэг үр дүнтэйг ухаарах учиртай. Энэ түүх бол Владимир Путин Вашингтоны түрэмгийлэл бүрийг яаж Москвагийн стратегийн боломж болгохыг сурч авсан. Трамп яагаад нефтьгүй хоцорвоо гэвэл Путин цэрэг дайны хувьд хүчтэйдээ биш, АНУ-д дэлхийн хамгийн том арми байгаа. Трамп нефтьгүй хоцорсон нь Путин стратегийн хувьд хязгааргүй тэвчээртэй. Трамп хоригоор удаан туйлдуулахыг сонгодог бол Путин удаан хугацааны найдвартай гэрээг чухалчилдэг. Вашингтон холбоотнуудаа заналхийлэл, хориг, тулган шаардалтаар өөрөөсөө хөндийрүүлсэн бол Москва тэднийг ажил хэрэгч хамтын ажиллагаа, тусгаар тогтнолыг нь хүндэтгэсэн нөхөрлөлөөр өөртөө татсан. Өрсөлдөгч чинь тэвчээртэй, бас урьдчилан харах чадвартай бол амжилт ойрхон байна. Путинд энэ хоёулаа бий. Трампад аль аль нь байхгүй. Америкийн хөрөнгө оруулагчид яагаад хойш сууж байна вэ гэхээр Венесуэлийн хамгийн сайн ордууд эзэнтэй болчихсон. Венесуэлийн одоогийн хуулийн дагуу олон жилийн өмнө байгуулсан гэрээнүүд Карибын тэнгист төвлөрсөн бүх цэргийн хүчийг нь тохуурхаж байгааг хараарай. Эх орондоо, цус сэлбэгчиддээ амласан Трампын нефть түүний хянаж дийлэхгүй зүгт урсаж байна. Томхоохон флоттой, хамгийн сайн технологитой армитай, хүн төрөлхтөн өөр хаа ч түүхэндээ хараагүй нүсэр цэргийн зардалтай дэлхийн хамгийн том гүрэн одоо юу ч үгүй хоцорч арчаагүйхэн харагдаж байна. Харин Путин буу дуугаргалгүй бүгдийг авчихлаа. 21-р зууны шинэ геополитик бодит байдал дээр ийм байна. Энэ бол Трампын өөрийн болгохыг хүсэхгүй байгаа тэр хичээл юм. Учир нь чингэвээс түүний ялалтын хийгээд ялагчийн сэтгэлгээ төгсгөл болно.
Орчуулсан: Гүррагчаагийн Лхагваа, техникийн шинжлэх ухааны доктор, профессор
Эрдэнийн Сувд, ОХУ-ын Санкт Петербург хотын Улсын их сургуулийн докторант