ДЭЛХИЙН СОРОНЗОН ТУЙЛУУД СОЛИГДОЖ БАЙНА.
ДЭЛХИЙН ТУЙЛУУД ЯГ ОДОО СОЛИГДОЖ БАЙНА. БИД ЯАХ БОЛ.
Эх сурвалж: Полюса Земли меняются местами прямо сейчас. Вот что произойдет с нами. Аномалии Земли 2026.1.23
Дэлхийн соронзон туйлууд солигдох гэж байна. Хойд туйл Сибирийн зүг жилд 55 км хурдаар урагшилж байна. Сүүлийн 200 жилд соронзон орон 10% болж уналаа. Энэ үйл явдал 780000 жилийн өмнө болсон бөгөөд тэр үед хүн төрөлхтөн гэж байгаагүй.Дэлхий туйл солигдох үзэгдэлтэй олонтаа учирсан ч тэсээд гарч байсан. Соронзон туйлууд солигдох хурд түргэсч геосоронзон шуурга нэмэгдсэнээс шалтгаалан эрчим хүчний системийн доголдол, хиймэл дагуул, GPS систем, нислэгийн навигацийн эвдрэл, дэлхийн гадарга дахь сансрын цацрагийн хэмжээ ихсэх, дэлхийг нарны шуурганаас хамгаалдаг соронзон орон сулрах, соронзон орноор баримжаа хийдэг шувуудын нислэг зүгээ олохоо болих компас буруу заах, хойд туйлын туяа экваторын өргөрөгт ажиглагдах зэрэг үзэгдэл явагдах ч энэ нь дэлхийг сөнөөх хүчин зүйл биш. Бодоод үз дээ. Сэрээд босоход тань туйл солигдож, хойд туйл урд туйл, урд туйл хойд туйл болсон байвал яах вэ? Энэ үйл явдал өмнө нь болж байсан, ахиад ч дурын агшинд болохыг байг гэх газаргүй. За яавал гэж. Туйлуудыг эсрэг нь харуулаад л дахиад зурчихна биз гэх нь ч бий. Энэ нь зөвхөн хиймэл дагуулуудын холбооны систем буруу заагаад дуусчих асуудал биш. Энэ бол бүрэн өөрчлөлт. Дэлхийн хамгаалалтын өнөөгийнхөө хүч чадал 10 % болж унах юм. 90 % нь зүгээр л ууршаад алга болчихно. Хамгийн аймшигтай нь юу гээч. Энэхүү гамшгаас бид ойролцоогоор 750 000 жилээр хоцорчихлоо. Ийм үйл явдал дунджаар 400 – 500 мянган жилд болдог. Сүүлчийн удаа дэлхийн туйлууд солигдсон хугацаа нь хүн төрөлхтний элэнц дээдэс өнөөгийн төрхөө олохоос өмнө болжээ. Одоо бид орбитын хиймэл дагуул, цахилгаан холбоо, ухаалаг гар утасны үед амьдарч байна. Гэвч энэ бүхэн сансрын цацраг идэвхид тун ч дургүй юм. Энэ аймшигт гамшгийг төсөөлөхийн тулд эхнээс авч үзье. Соронзон орон гэж юу болох, заримдаа биднийг гэнэтийн аюулд хүргэдэг юм бол? Хөл дор маань газрын гүнд хэдэн мянган киломерт халуун төмөр хайлшин цөм байдаг. Энэ нь зүгээр нэг халуун төмрийн эмтэрхий төдий зүйл биш, энэ бол аварга том машин бөгөөд байгалийн бүтээсэн генератор юм. Манай дэлхийн гаднах цөм нь 6000 0 С хүртэл халсан шингэн төмөр, никелийн далай бөгөөд харьцуулвал энэхүү температур нь нарны гадаргуугийн температур гэсэн үг юм. Таныг энэ тухай сонсож суух зуур яг хөл дор тань металл далай хилэгнэж, температурын хувьд од эрхэстэй өрсөлдөж байна гэж бод доо. Энэхүү хайлмал металл байнга хөдөлж байдаг ба халуун урсгал дотоод хатуу цөмөөс дээшилж хөрөөд доошилж байдаг. Ингэснээр конвекц үүсч, шингэн төмрийн аварга урсгал бий болдог. Энэ зуур физикийн ид шид эхэлдэг. Хөдөлгөөнт, цахилгаан дамжуулагч материал нь соронзон оронг үүсгэдэг. Үүнийг динамо эффект гэдэг. Энэ генераторын зарчмаар унадаг дугуйны тань гэрэл асч байдаг. Хэмжээний хувьд л өөр юм. Дэлхийн хэмжээнд болж буй үйл явдал. Яагаад эдгээр урсгал нь дээрээс хойд зүг, доороо өмнө зүгтэй эмхэрч журамлагдсан ганц оронг бий болгож байна вэ? Олон жижиг соронзон туйлуудын эмх цэгцтэй байдлыг яаж бий болгож байна вэ? Логикоор авч үзвэл хэрэв тэр дор 1 сая тооны олон тусдаа урсгалууд буцалж байхад дэлхийн гадаргууг бүрхсэн олон туйлууд баймаарсан. Энд нэг хүч гаднааас орж ирдгийг бид өдөр дутмынхаа амьдралдаа түүртээд мэдэрдэггүй. Энэ бол дэлхийн эргэлт юм. Кариолисын нөлөө буюу ороомоглон эргэлдэж, усыг эргүүлж, хар салхи дэгдээж, халуун хайлшин цөмд ажилладаг. Тэнд л дээш өргөж, доош бууж байдаг төмрийн урсгалын тэрхүү гайхамшигт хүч ажиллаж байдаг. Төмрийн урсгал дээрээс доош, доороос дээш шууд хөдөлдөггүй, эхлээд тэдгээр урсгалууд хуйларч аварга ороомог үүсгэх ба нэг ёсны дэлхийн доторх пүрш шиг юм. Эдгээр ороомог нь зохион байгуулалттай соронзон оронг бий болгодог. Ийм ороомог дотор дээрээс доош, доороос дээш чиглэлтэй хүчний шугамуудыг үүсгэхдээ хойд туйлыг бий болгодог ба гадна талд орон буцаж эргэхдээ тойргийг хааж өмнөд туйлыг үүсгэдэг.
Хойд Соронзон Туйл Канад, Сибирь рүү чиглэн хөдөлж, Өмнөд Атлантын аномали жилээс жилд өргөжиж, нийт соронзон орны хүч аажмаар буурч байна. Үүнд манай соёл иргэншил, бид өөрсдөө бэлэн байна уу? Эрт орой хэзээ нэгэн цагт, 100 жил, 1000 жил, магадгүй 10000 жилийн дараа соронзон туйлууд дахин эргэх болно. Энэ бол зайлшгүй зүйл. Энэ бол гаригийн амьдралын мөчлөгийн нэг хэсэг. Бид цаг агаарын өөрчлөлт, нэмэгдсээр байгаа сансрын цацраг идэвхтэй тулгарахад бэлэн байна уу? Эсвэл нарны эхний шуурганд буугаад өгчих үү? Дэлхийн соронзон орон бидннээс зөвшөөрөл хүсэхгүй, сая сая жил хийж ирсэн зүйлээ л хийж байгаа. Энэ нь хэлбэлзэж, суларч, эргэж, сэргэж байдаг. Гараг маань туйлтай, туйлгүй алин боловч оршсоор байх болно. Асуулт нь бид үүнд зохицон амьдарч чадах эсэх явдал. Магадгүй энэ бүх түүхийн гол сургамж нь энэ байх. Гараг дэлхий маань амьд юм. Байнга өөрчлөгдөж байдаг динамик систем. Соронзон орон бол энэхүү динамик системийн зөвхөн нэг илрэл юм. Үүнээс гадна мөлхөж, мөргөлдөж, сүрлэг уулсыг далайгаас дээш түрэн босгож, газар хөдлөлтийг үүсгэдэг тектоник хавтангууд байдаг. Хэдэн арав, зуун мянган жилийн мөчлөгөөр өөрчлөгддөг уур амьсгал байдаг. Олон зуун унтаад сэрэхдээ бүхэл бүтэн бүс нутгийг өөрчилж чадах галт уулс бий. Бид харьцангуй тайван үед амьдарч байна. Сүүлийн удаа туйл солигдоход хүн төрөлхтөн орчин үеийн хэлбэрээрээ олоогүй байж. Гэхдээ тайван үе үүрд үргэлжлэхгүй. Эрт орой хэзээ нэгэн цагт гараг дэлхий өөрийн оршин буйг мэдрүүлэх болно. Ийм зүйл тохиолдоход бид нэг бол бэлэн байх, нөгөө нь бэлэн биш байдал. Дундах зам гэж байхгүй. Тийм ээ. Соронзон туйлууд байраа солино. Магадгүй маргааш биш, нэг жилийн дараа ч биш, зуун жилийн дараа ч биш байж мэднэ. Гэхдээ ийм юм тохиолдох нь сандрах шалтгаан биш. Энэ бол бэлтгэл хийх, шинжлэх ухаанд хөрөнгө оруулах, илүү тогтвортой ертөнцийг бүтээх шалтгаан юм. 42000 жилийн өмнө өвөг дээдэс маань зөвхөн чулуун зэвсэгтэй байхдаа сансрын гамшгийг даван туулж, урлаг бүтээж чадсан бол бид бүх технологи, мэдлэг, нөөц бололцоогоо ашиглан мөн адил зүйлийг хийж чадна. Хамгийн чухал нь тэнгэр рүү харахаа санаарай. Магадгүй нэг л өдөр туйлаас туйл руу туйлын туяа дахин гэрэлтэж болох юм. Энэ нь дэлхийн төгсгөлийн тэмдэг биш, харин бидний гайхалтай, урьдчилан таамаглах аргагүй, амьд гарагийн амьдралд дахин нэг өөрчлөлт гарч байгаагийн шинж тэмдэг юм.
Жич: “Олон улсын бүтээлч нийгэмлэг” нэртэй дэлхийн эрдэмтдийн “Ертөнцийн
хямрал” олон улсын эрдэм шинжилгээний онлайн хурал (2022.11.12)-ын илтгэлээс
o Дэлхийн магма газрын гадаргуу руу хурдтай дээшилж байна. Үүнийг барьж зогсоох далайн хүч барагдаж байна.
o Газар хөдлөлтүүд ихэсч байна. Үхлийн аюул газрын гүнээс хурдтай наашилж байна.
o Манай гараг хурдассаар байгаа ба 2016 оноос дэлхийн хурд улам эрчимжсэн.
o Соронзон орон ба дэлхийн цөмийн эргэлтэд өөрчлөлт гарч, дэлхийн хурд ихэсч байгаа нь гамшиг дагуулах зайлшгүй шалтгаан болж байна.
Хойд соронзон туйлын шилжилт сүүлийн 20 жилд 3,5 дахин хурдасжээ. Хойд соронзон туйлын онцгой хурдаслаас болж сансраас ирэх нарны болон сансрын хорт туяанаас биднийг хамгаалах дэлхийн соронзон орны хамгаалах чадвар буурч байна. Дэлхийн соронзон орон сүүлийн 200 жилд 9 % буурчээ. Үүнээс болж Африк тив, өмнөд америкийн хооронд соронзон орны сул бүс үүссэн. Сүүлийн 5 жилд баруун өмнөд Африкт бас нэг бүс шинээр үүссэн ба ийм үүсэлт жилээс жилд үргэлжилж байна. Цахилгаан соронзон орон нь дэлхийн цөмийн динамик механизмын үр дүнд үүсдэг бөгөөд цахилгаан соронзоны өөрчлөлт нь дэлхийн цөмийн өөрчлөлттэй холбоотой. Орчуулж, тайлбар хийсэн профессор Гүррагчаагийн Лхагваа
“Ертөнцийн хямрал” нийтлэлийг энд дарж үзнэ үү.