БЕРМУДЫН ГУРВАЛЖИНГИЙН ҮНЭН ТӨРХ


2026 он одон орон судлаачдын түгшүүрээр эхэллээ.

Шинэ он хүн төрөлхтний хувьд хатуухан хичээл хийлгэх жил байх бололтой.

/Маяа үндэстний календарь 2026 оны зун дуусна.\

 

ДЭЛХИЙ ХӨЛДЧИХ ШИГ БОЛЛОО.

Бермудын гурвалжингийн ёроолоос олсон зүйл эрдэмтдийг хэлэх үггүй болгов.

Комментийн хаяг: Мир замер, вот что нашли на дне Бермудского треугольника, учёные потеряли да речи 2026.01.10

Бермудын гурвалжингийн ёроолд тэсрэх бөмбөгийн талбай байх ажээ. Энэ нь метал, дарь биш, харин мөс, хий юм. Сая сая жилийн өмнө байгаль өөрөө тавьсан геологийн удаашруулсан цагтай тэсрэх бөмбөг бөгөөд дэлбэрэхэд бэлэн аж. Таныг уншиж байх зуур Бермудын гурвалжингийн ёроолд шинэ дэлбэрэлт бэлтгэгдэж байна. Даралт нэмэгдэж байна. Одоо түүхийн хамгийн гүн рүү шумбалт хийе. Цагаан усны физикийг судлах гээд үзье. 50 мянган тонн жинтэй хөлөг онгоц далайд хэлтэрхий үлдээлгүй хэрхэн живж болохыг харъя.

Бермудын гурвалжингийн үнэн чухамдаа ид шидийн үзэгдэл биш гамшиг болон хувирч байна. Тэнд болж буй үйл явц нь дэлхийн уур амьсгалд нөлөөтэй учраас хүн бүрд хамаатай юм. Энэхүү нээлт нь хойд хэсэгт гарсан нэгэн гажуудсан явдлаас эхэлжээ. Норвегийн нүүрстөрөгчөөр баялаг эрэг орчмын бүс нутагт бөмбөгдөлтийн дараах сарны гадаргуутай төстэй ёроол илэрлээ. Нэг километр өргөн, 50 метр гүн асар том тогоонууд. Эдгээр нь солирын тогоо биш, геометриний өөр дүрсүүд байв. Ирмэгүүд нь гадагш хэлбэртэй, гүнээс ямар нэгэн зүйл асар хүчээр дэлбэлсэн мэт. Эдгээр нь дотоод дэлбэрэлтийн ул мөр юм. Эрдэмтэд хөрс, усны дээж авч судлаад метан болохыг нь тогтоожээ. Тэд судалгааг Бермудын гурвалжин, Блэйкийн өндөрлөг газар болон Атлантын далайн хамгийн гүн цэг болох Пуэрто Рикогийн шуудуу хүртэл өргөжүүлээд гагцхүү хэмжээ нь өөр нэг ижил зүйлийг олж харж. Том, шинэлэг, зарим нь саявтар бүрэлдэж тогтсон нь ажиглагджээ. Бермудын гурвалжин бол зүгээр л идэвхтэй усан зам биш. Энэ бол хийн гидратууд асар ихээр хуримтлагдсан том бүс юм. Энэ юу гэсэн үг вэ? Шатаж буй мөсийг төсөөлөөд үз дээ. Органик бодисын задралаас үүссэн энгийн нүүрсустөрөгч болох метан нь усны асар их даралт болон далайн ёроолын бага температурын нөлөөгөөр тэндээ гацдаг. Усны молекулуудын эргэн тойронд хийн молекулын тор үүсдэг. Талст тор хэлбэртэй мөс үүсдэг ба тэр нь шүдэнз хавирахад асч шатдаг. Энэхүү мөсний нэг куб метр нь 164 куб метр шахсан хий агуулдаг. Энэ бол энергийн хуримтлал юм. Энэ нь ёроолын лаг шавран давхаргын доор байхдаа тогтвортой, унтаа байдалд байдаг. Гэвч Бермудын гурвалжин бол тайван бус газар юм. Гольфстримын бүлээн урсгал үүгээр дайрч өнгөрдөг. Далайн ёроолын температур хэлбэлзэж болно. Далайн тектоник хавтангууд энд уулздаг. Энэ бүс нутаг нь газар хөдлөлтийн идэвхтэй бүс юм. Багахан хэмжээний газар хөдлөлт, эх газрын хөрсний гулсалт, Гольфстрим урсгалын температурын өөрчлөлт зэрэг нөлөөллөөр тэнцвэр алдагдагдахад мөс шууд хайлж эхэлдэг. Хатуу биет хий болж хувирдаг. Тэсэрч болох фазын шилжилт явагддаг. Эзлэхүүн нь секундын төдийд 160 дахин нэмэгддэг. Далайн ёроол товойж хий цөмтэй мөсөн овоолго үүсдэг. Битүү таглаатай будаа агшаагч мэт даралт нь нэмэгдэж тагаа тийрснээр хийн дэлбэрэлт болдог. Тэрбум куб метр хий ялгардаг. Тэрхүү даралтат хий хадыг буталж, тонн тонн лагийг хутгаж, цохилтын долгион үүсгэж, аварга том бөмбөлөг болон гадаргуу дээр гарахдаа замдаа тааралдсан бүхнийг арчиж хаядаг. Гурвалжны ёроолд олдсон тогоонууд нь зүгээр нэг нүх биш, харин хийн галт уулын ам юм. Тэд дэлбэрэх цагаа хүлээж байна. Ийм дэлбэрэлт болвол хөлөг онгоц яах вэ? Усан санд хийсэн лабораторийн туршилтууд ямархуу аймшигтайг баталсан. Ус хатуулгаа алдаж хөлөг онгоцыг түшиж тогтоох чадваргүй болно. Хөлгийн дор ус байхгүйтэй ижил. Дор нь зөвхөн хөөс л байгаа. Ингээд хөлөг түших юмгүй болж далайд чулуу шиг унана. Энэ үйл явц нүд ирмэх зуурт болно. Хөлөг онгоц усны гадаргуугаас агшин зуур алга болно.

1928 он. АНУ-ын Тэнгисийн цэргийн нүүрс тээвэрлэгч аварга том хөлөг онгоц. Хөлөгт 300 хүн байсан. 165 метр урт хөлөг ул мөргүй алга болсон. Ахмадад SOS дохио илгээх цаг байсангүй. Радио ажиллаж, цаг агаар тогтвортой байсан шүү дээ. Энэ нь зүгээр л хийн цүнхээл рүү унасан хэрэг. Нисэх онгоц яах вэ? 3000 метрийн өндөрт нисч буй бөмбөгдөгч онгоцонд метан хий яаж нөлөөлөх вэ? Үүлэн дээгүүр нисэгч байсан онгоцууд яагаад унасан бэ?

Эрдэмтэд аймшигтай зүйлийг олж илрүүлжээ. Метан нь агаараас хөнгөн. Далайн гадаргуу дээр асар их хэмжээний хий оргилж гарах ба энэ үйл явц зогсолтгүй явагдана, харин агаар мандалд багана хэлбэрээр дээшлэн, концентрациа хадгалдаг. Түүгээр барахгүй үл үзэгдэх метан агаар мандал руу олгойдохдоо конценирацаа хадгалж байдаг. Онгоц энэхүү метан хийн үл үзэгдэх агаар мандалд сүйрлийн 3 аюултай тулгарна.

1. Өндрийн хүч алдагдах. Онгоцны далавч агаарын даралтын зөрүүнд түшиж ажилладаг. Метан нь агаараас бага нягтралтай. Метан хийн үүлэн дотор онгоцыг түших далавчны хүч үгүй болдог. Онгоц аварга том агаарын нүхэнд унана.

2. Хөдөлгүүр гацах. Дотоод шаталтын хөдөлгүүр болон тийрэлтэт хөдөлгүүрүүд хүчилтөрөгчөөр ажилладаг. Агаар дахь метаны агууламж хэвийн хэмжээнээс хэтэрсэн үед шаталтын камер дахь түлш-агаарын хольц өөрчлөгддөг. Хүчилтөрөгч дутсанаар хөдөлгүүр хахаж гацдаг. Үүнээс ч дор юм нь хөдөлгүүрт хийн дэлбэрэлт болж болно.

3. Нислэгийн өндөр хэмжигч нь барометрийн даралтаас хамаардаг. Хий ялгарсан хэсэгт даралт тогтворгүй болж хэлбэлзэж хэмжих багажууд буруу заана.

Одоогоор далай чимээгүй, магадгүй дэлбэрэлтийн өмнөх шиг нам гүм байна. Орчуулсан профессор Гүррагчаагийн Лхагваа



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


БЕРМУДЫН ГУРВАЛЖИНГИЙН ҮНЭН ТӨРХ БЕРМУДЫН ГУРВАЛЖИНГИЙН ҮНЭН ТӨРХ
Бермудын гурвалжингийн ёроолоос олсон зүйл эрдэмтдийг хэлэх үггүй болгов.
(5 цагийн өмнө)
НҮД ИРМЭХИЙН ЗУУР ХӨЛДӨХ АЮУЛ НҮД ИРМЭХИЙН ЗУУР ХӨЛДӨХ АЮУЛ
Арслан заанууд яагаад 15 минутад амандаа өвстэй үхсэн бэ? Туйлын шилжилт удахгүй болно.
(1 өдрийн өмнө)
ХҮН ТӨРӨЛХТӨНД ХҮРГЭХ ЯАРАЛТАЙ МЭДЭЭ ХҮН ТӨРӨЛХТӨНД ХҮРГЭХ ЯАРАЛТАЙ МЭДЭЭ
2026 он бол аюул нөмрөхөөс өрсөж хувь тавилангаа өөрчлөх сүүлчийн боломж.
(2 өдрийн өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


КАРМА - УЧИР ШАЛТГААН, ҮЙЛ ҮРИЙН НОМ Ⅳ БОТЬ ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР БИЛГҮҮНИЙ ОХЬ - БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДАВХЦАЛ НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ