НҮД ИРМЭХИЙН ЗУУР ХӨЛДӨХ АЮУЛ


НҮД ИРМЭХИЙН ЗУУР ХӨЛДӨХ АЮУЛ 

Арслан заанууд яагаад 15 минутад амандаа өвстэй үхсэн бэ? Туйлын шилжилт удахгүй болно.

Арслан заанууд халуун зунаар амандаа өвстэй гэнэт үхэцгээснийг судалгаагаар тогтоожээ. Аман дахь өвсөө ч залгиж чадалгүй 15 секундэд арслан заанууд хөлджээ. Хасах 110 0 С – 150 0 С хүйтэнд агаар шингэн болж хувирч, металл шил шиг хэврэг болдог ба ямар ч циклон, цасан шуурга ч ийм температур үүсгэж чадахгүй. Арслан заануудын тухайд цаг уур судлалын хүрээнээс давсан зүйл тохиожээ. Тэдгээр амьтад хооллож байгаад халуун зунаар хормын дотор үхжээ. Тэдний зарим нь босоогоороо үхсэн байна. Тэд үхлээ ухаарах завгүй байж. Үхэл тэнгэрээс тэдэн дээр дууны хурдаар буужээ. Цэцэглэж буй зунаар сансраас яаж ийм их аюултай хүйтэн ирээ вэ? Нэгэн цагт халуун орны диваажин байсан Сибирийг мөсөн там болгож хувиргасан зүйл юу байв? Энэ асуултын хариулт нь энгийн хирнээ бодит зүйл учир үнэн аймшигтай юм. Энэ нь бидний одоод шууд хамаатай. Учир нь арслан заануудыг хөнөөсөн механизм алга болоогүй. Энэ нь зүгээр л цагаа хүлээж байгаа хэрэг. Тэгэхээр бид тоомсорлохгүй орхиж болохгүй нэгэн баримт дээр тогтоцгоое. Өвсөн тэжээлт зааныг ходоодон дахь өвстэй нь хамт өвдгөө ч нугалах зав өгөлгүй мөсөн хөшөө болгохын тулд 100 хэмээс доош хүйтэн байх шаардлагатай. Энэ их хүйтэн хаанаас гарна вэ?

Шинжлэх ухаан циклон болон аажмаар хөрч хөлдөх тухай л бувтнадаг. Тэнгэр өөд харцгаая. Толгой дээр маань юу байдаг вэ? Агаар мандлын давхарга, биднийг сансрын мөсөн амьсгалаас хамгаалдаг нимгэн нүцгэн хөнжил. Бидний мэдэж байгаагаар сансрын температур үнэмлэхүй тэгтэй ойролцоо Цельсийн хасах 273 градус байдаг. Арслан заануудын агшин зуурын үхүүлсэн цор ганц үндэслэлтэй тайлбар бол агаар мандлын цоорхой юм. Зүүгээр цоолсон бөмбөлөг гээд төсөөл дөө. Агаар исгэрэн гарч, даралт буурч, дулаан солилцоо явагдана. Дэлхийн агаар мандал тогтмол биш гэсэн таамаглалыг цаг уурын шинжлэх ухааны тэнхимүүд ч ярихаас айдаг. Тодорхой нөхцөлд, тухайлвал соронзон туйл солигдоход гарагийн хамгаалалтын бөмбөгөр гадаргад хагарал үүссэнээр сансрын хүйтэн нэвтрэх цоорхой үүсдэг. Үүнийг хүйтний цорго гэдэг. Аварга тоос сорогч шиг энэхүү юүлүүрээр сансрын мөсөн вакуум сорогдоно. Энэ нь дэлхийн гадаргууд хүрэхдээ замдаа таарсан бүхнийг хэдхэн секундын дотор хөлдөөнө. Энэ бол салхи биш. Энэ бол гэрлийн хурдаар хэмжигдэх температурын уналт юм. Энэхүү цохилтод өртсөн амьтдад юу болж буйг ойлгох хором ч олдохгүй. Уушгиных нь агаар тэр даруй мөстөж, зүрх нь сүүлчийн цохилт хийх зуур цус судсанд нь мөстөж талсжина. Ийнхүү арслан заанууд амандаа зуусан өвстэйгөө тэр дороо үхэцгээжээ. Үйл явдал ингээд дуусчихгүй. Арслан заануудын хөлдүү цогцос олдсон мөнхийн цэвдэг тундрын орчныг аваад үзье. Одоо тундрт зөвхөн хөвд, одой хус ургаж буй. Биологийн аварга машин гэмээр арслан заанууд өдөрт 300 кг өвсөн тэжээл идэж байжээ. Якутын өвөл ийм хэмжээний тэжээлийг төсөөлөөд үз дээ. Сая сая арслан заан, хирс, бизон зэрэг амьтдын сүргийг тэжээхийн тулд Африкийн саваан-тай харьцуулахуйц хүнсний нөөц байсан байх ёстой. Тэнд нуга, ой мод, жимсний мод байсан байж таарна. Зөвхөн дулаан уур амьсгалд ургадаг ургамлын төрөл зүйлийн ул мөр хөлдсөн амьтдын ходоодноос олдсон. Энэ нь Сибирь гамшгийн өмнө одоогийнх шиг хүйтэн газар байгаагүй, харин таатай дулаан бүс нутаг байсныг харуулж байна. Уур амьсгал олон зууны турш, олон жилийн турш бус ердөө 15 минутын дотор өөрчлөгджээ.

Туйл солигдсон нь гамшгийн үндсэн шалтгаан байжээ. Жанибековын үзэгдэл. Сургуулийн бөмбөрцгөө санаарай. Дэлхий тогтвортой, жигд эргэлддэг гэж сургуульд заадаг. Гэвч Зөвлөлтийн сансрын нисгэгч Владимир Жанибеков биетүүд эргэлддэг тухай физикийн аймшигтай үнэнийг дэлхийд харуулсан. Төмөр боолт жингүйдэж нисэхдээ гадны ямар ч хүчний оролцоогүйгээр гэнэт 180 градусын огцом эргэлт хийж байжээ. Энэ бол механикийн хууль. Манай гараг нь энэхүү боолт шиг хоосон орон зайд нисэж байдаг аж. Дэлхийн литосфер буюу дэлхийн царцдас нь шингэн магма дээр хөвж буй нимгэн бүрхүүл юм. Энэ нь цөмдөө бэхлэгдээгүй, туйлын тагт дээр тодорхой хугацаанд мөсний масс хуримтлагдах юмуу соронзон туйл шилжих үед энэ бүрхүүл гулсдаг. Ердөө жүрж хальслах шиг л юм. Өмнө нь экватор гэж байсан бол цагийн дотор хойт туйл болжээ. Халуун бүс нутаг байсан Сибирь даруй цэвдэг болжээ. Энэ мөчид далай тэнгис болон агаар мандлын инерц хадгалагдан үлдэж, усны түрлэг тивүүдийг хэдэн километр өндөр аварга цунамигаар угааж байж. Энэ бол бүх ард түмний домогт өгүүлдэг тэрхүү аймшигт үер юм. Агаар мандал нь царцдасын эргэлтийг гүйцэж чадалгүй урагдахад тэр цоорхойгоор сансрын хүйтэн эрчим дэлхий рүү цутгаж эхэлжээ. Энэ бол апокалипсис хэмээх гамшгийн загвар юм. Яагаад Канадын орчимд олон зуунд байсаар байсан туйл гинжнээсээ гэнэт салж галзуу хурдаар Сибир рүү довтолгосныг, энэхүү урсгалын хурд сүүлийн 20 жилд хэдэн зуун хувиар нэмэгдсэнийг хар даа. Дэлхийн нисэх буудлууд нислэгийнхээ зурвасын дугаарыг өөрчлөхөөс аргагүй болжээ. Учир нь луужин өмнөхөөсөө өөрөөр зааж эхэлжээ. Шувууд, халимнууд яагаад бөөнөөрөө эрэг бараадаж байна вэ? Тэдний дотоод навигац /удирдлага/ галзуурч байна.

Гарагийн соронзон сүлжээ нурж, соронзон орон суларч байна. Энэ бол зүгээр нэг гажиг биш. Энэ бол хөрвөлтийн бэлтгэл юм. Бид дэлхийн дулаарал, хүлэмжийн хий, агаар мандлыг бохирдуулж буй үхэр сүргийн тухай ярьдаг. Гэвч энэ нь дулааруулагч хийн асуудал огт биш, харин гарагийг маань сүйрүүлэх, зогсоох боломжгүй тэр зүйл юм. Аймшигт тохиол давтагдаж болзошгүй. Кафед тухлаад кофе ууж байна гэж төсөөлье. Нар мандаж байтал гэнэт тэнгэр харанхуйлж, салхи дээвэр хуулж, температур хасах 100 хэм хүртэл буурна. Аягатайгаа ууж дуусгалгүй гартаа кофе барьсаар өвс зууж босоогоороо хөлдсөн аварга том амьтны адил болно. 5000 жилийн дараа шинэ соёл иргэншил таныг ухаж гаргаж ирээд эртний хүн яахаараа халуун зуны хөлддөг байна аа гэж гайхах болно. Түүх бол дан ганц хөгжил дэвшлийн шулуун шугам биш, харин гамшгийн эргүүлэг юм. Бид өөр нэгэн түүхэн мөчлөгийн төгсгөлд ирээд байна. Залуу арслангууд бол зүгээр нэг олдвор биш, анхааруулга юм. Тэд бол хурдалж яваа биднийг зогсоох сануулга юм. Байгаль төөрөгдлийг тэвчихгүй бөгөөд харгис хэрцгий юм. Гариг маань хог хаягдлаас салж цэвэрших, өөрийгөө шинэчлэх гэж байна. Тэрхүү хог хаягдал нь бид байх болтой. Дэлхий маань 15 минутын дотор өөрчлөгдөхөд та бид бэлэн байна уу? Орчуулж, тайлбар хийсэн профессор Гүррагчаагийн Лхагваа



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


НҮД ИРМЭХИЙН ЗУУР ХӨЛДӨХ АЮУЛ НҮД ИРМЭХИЙН ЗУУР ХӨЛДӨХ АЮУЛ
Арслан заанууд яагаад 15 минутад амандаа өвстэй үхсэн бэ? Туйлын шилжилт удахгүй болно.
(20 цагийн өмнө)
ХҮН ТӨРӨЛХТӨНД ХҮРГЭХ ЯАРАЛТАЙ МЭДЭЭ ХҮН ТӨРӨЛХТӨНД ХҮРГЭХ ЯАРАЛТАЙ МЭДЭЭ
2026 он бол аюул нөмрөхөөс өрсөж хувь тавилангаа өөрчлөх сүүлчийн боломж.
(1 өдрийн өмнө)
НАРАН ДЭЭР БОЛЖ БУЙ ҮЗЭГДЭЛ НАРАН ДЭЭР БОЛЖ БУЙ ҮЗЭГДЭЛ
Нарны соронзон орон нурж, плазм гадагшилж буй нь мэргэжилтнүүдийг цочирдуулж байна.
(5 өдрийн өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


КАРМА - УЧИР ШАЛТГААН, ҮЙЛ ҮРИЙН НОМ Ⅳ БОТЬ ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР БИЛГҮҮНИЙ ОХЬ - БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДАВХЦАЛ НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ