ХҮН ТӨРӨЛХТӨНД ХҮРГЭХ ЯАРАЛТАЙ МЭДЭЭ
ХҮН ТӨРӨЛХТӨНД ХҮРГЭХ ЯАРАЛТАЙ МЭДЭЭ. 2026 он бол аюул нөмрөхөөс өрсөж хувь тавилангаа өөрчлөх сүүлчийн боломж.
Эх сурвалж: СРОЧНОЕ ПОСЛАНИЕ ЧЕЛОВЕЧЕСТВУ. 2026 год - последний шанс изменить свою судьбу до удара стихии.
Зөгнөлч Абхигия Анант, Энэтхэг
2026 он. Цэнхэр гарагийг маань цаазын ял хүлээж байна. Зуны эхэнд болох уур амьсгалын өөрчлөлтүүд үнэндээ хүүхдийн тоглоом гэхээр харагдаж байна. Дэлхийн энергийн талбай маш их эвдэрсэн нь байдлыг улам хүндрүүлнэ. А.Анантын таамаглал 98% таардаг гэцгээдэг. Түүний 2019 оны 8-р сард таамагласан томоохон халдварт өвчин цар тахал байсан. Тэрээр сансрын тооцоололд итгэдэг ба эртний Ведийн зурхайг ашигладаг. Тэрээр сүүлийн жилүүдийн дайныг урьдчилан таамаглаж Туркт болсон газар хөдлөлтийг цаг хугацаатай нь хэлсэн. Одоо тэр ведийн цаглабар ашиглан тооцоод үнэхээр аймшигтай зүйл хэллээ.
Дэлхийн уур хилэн. Бид бүх түүхийнхээ турш далай тэнгисийг хордуулж, нөөцийг нь шавхаж, тэнцвэрийг нь алдуулсан. Энэ мэт нүгэл хилэнц маань цаашид барьж дийлэх аргагүй их хүч болж хуримтлагджээ. Хамгийн аймшигт зүйл 2026 онд эхэлнэ. Энэ бол манай эриний эргэлт буцалтгүй цэг бөгөөд энэхүү доройтлын үеийг Кали эрин гэдэг. Тэнгэрт илэрч хүн бүрд харагдах нэгэн тэмдгийн тухай тэрээр ярьсан. Энэ тэмдэг илэрсний дараа аврагдах боломж байхгүй болно. Энэ нь оддын хамааралтай бөгөөд Санчир ба Раху гарагийн ойртолт нь одон орон судлаачдын хувьд түгшүүр юм. Санчир буюу Шани нь өршөөл гэж мэдэхгүй хэрцгий шүүгч. Энэ нь шийтгэл, сорилт, хүндхэн хичээлүүдийн гараг юм. Тэрээр хийсэн бүх муу үйл, нүглийнхээ хариуцлагыг хүлээхийг биднээс шаардана. Яг одоо Санчир гараг дэлхийг нэвт тольдон ширтэж байх бөгөөд энэ удаагийн шалгалт сорилт нь олон зуунд тохиогоогүй хамгийн хэцүү нь байхыг сануулж байна. Хийсэн муу бүхнийхээ төлөө бүрэн хэмжээний төлбөр төлөх ёстой болно. Тэнгэрт ямар тэмдэг илрэх вэ? Аль хэдийн бүжиглээд эхэлчихсэн гарагуудын хөдөлгөөнд хариулт нь бий. Раху бол сүүдэртэй гараг. Нарыг залгих гэж шүлэнгэтдэг чөтгөр шиг юм. Энэ бол худал хуурмаг, шунал, гэнэтийн өөрчлөлт, эмх замбраагүйн энерги юм. Раху нь яг манан, үл захирагдах хүч. Санчир хэмээгч хууль ба үйлийн үрийн хатуу хамгаалагчтай Раху уулзахад айхтар тулаан эхэлдэг. Энэ бол дэг журам ба эмх замбараагүйн мөргөлдөөн байна. Ийнхүү дэлхий тогтворгүй болж, үлгэн салган зууралдаж буй юмс хамгийн их хохирно. Энерги болон таталцлын хүчний хувьд 2026 онд нарны аймагт асар эмх замбараагүй байдал үүсэх ба дэлхийн соронзон орны хамгаалалт хэлэхийн аргагүй суларна. Энэ мэт нь дэлхийн цөмд нөлөөлснөөр дэлхий өөрөөр эргэж эхэлнэ. Дэлхийн гүнд улайссан магмын бужигнаан болно. Түүхээс харахад үүнтэй төстэй үйл явдлууд болж, цар тахал, цаг агаарын сүйрлээс шалтгаалан томхон улс орнууд доройтсон зэрэг үс өрвийж босмоор зүйл таарч байсан ч энэ удаагийнх огт өөр. Одоо биднийг, дэлхийг отож буй хэтийдсэн гамшигт үйл явдал бол өмнө нь хэзээ ч тохиолдож байсангүй. Энэ удаагийнх бүрэн хэмжээний эмх замбараагүйтэл юм. Бидний дасч дадсан бүх зүйл, уул, банк зүгээр л алга болж магадгүй. 2026 оны 6-р сар онцгой. Сансрын бүх хүч нэг дор цугларч гарагийг маань довтолно. “Тэнгэр нурна” гэдэг үг бодит байдал болно. Дэлхийн суларсан хамгаалалт, бүх бузар булай бүхэн сансрынханд нээлттэй болно. Аймшиг гэж юу болохыг бид харна. Харамсалтай нь энэ бол жаргах нар юм уу хойд туйлын туяа биш. Тэнгэрт аймшгийн цусан өнгө татаж, хүчирхэг лугшилт мэт зүйл амьд бүхнийг айлгана. (Эрдэмтэд үүнийг нарны эрчимтэй идэвхжлээр тайлбарлаж байна. Дэлбэрэлтүүд болж, бөөмс манай сул соронзон орноор дамжин нисэлдэх болно). Улаан тэнгэр нь биднийг цочролын шоконд орохын өмнөх сэрэмжлүүлэг байна. Анантын хэлснээр нударганы чинээ юмуу бөмбөгний хэмжээтэй чулуун бороо орно. Энэ нь температурын гамшигт уналттай холбоотой. Газрын дулаан, сансрын хүйтний зарүүгээс температурын галзуу гэмээр уналт болно. Мөсний хэлтэрхийнүүд сум шиг нисэж ирнэ. Гэхдээ энэ нь дараагийн явдлуудтай харьцуулахад цэцэг л гэсэн үг. Хамгийн айхтар гамшиг далайгаас ирнэ. Тэнд нойрсож буй эрт цагийн бүх хүч өндийж босч ирээд ажиллаж эхэлнэ. Тэнгэр нурж унах хэмээх эртний ойлголт бодит байдал болно. Мөс дээвэр нэвтэлж, газар талбайг сүйдэлж, машинуудыг төмөр овоолго болгон хувиргаж, хоргодох газаргүй бүхнийг тонилгоно. Тэнгэрээс унаж буй чулуу нь эмх замбараагүйдлийн тэмдэг юм. 2026 онд туйлын мөс өмнөхөөсөө эрчимтэй хайлна. Далай руу цутгах энэ их уснаас болж дэлхийн бүх дулаан солилцооны систем гажуудна. Энэ нь шуурга, хар салхи үүсгэснээр үхлийн аюултай мөндөр бууна. Чухамдаа тэнгэр нурж унах гэдэг үг уур амьсгалын галзуурлыг хэлсэн байна. Цаг тооны бичиг хүртэл будилчихлаа гэж Анант хэлсэн. Халуун зун цас орж, тэсгим өвөл шатам халуун болно. Үнэндээ шимэгч хорхой мэт болсон биднээс байгаль эх маань салахын түүс болж байна. Улаан тэнгэр бол байгалийн өөрийн SOS юм. Байж болох бүх хамгаалалт дууссан бололтой. Тэрхүү мөсөн сумны дайралт ч зөвхөн эхлэл төдий. Хамгийн их аюул газрын дор болно. Ийм юм болоход газар дэлхий доргино. Тэнгэрийн хар дарсан зүүд нь газрын гүнд нуугдаж байгаа бүхнийг сэрээх болно. Хохирогч нэгэнт тодорхой болсон, зугтах арга байхгүй. Дэлхийн царцдасын аль хэсэг нь тэсвэр муутай вэ? Анантын ярьсан Номхон далайн лууг эрдэмтэд Номхон далайн галын цагираг гэдэг. (Энэ бол Номхон далайн эргэн тойрныг хамарсан 40,000 км урт асар том нум юм. 10 газар хөдлөлтийн 9 нь тэнд болдог бөгөөд дэлхийн галт уулын 3/4 нь тэнд байршдаг. Өмнө нь энэ аварга том гараг хааяа нэг сэрэхэд жижиг сажигхан асуудал гардаг байв). Одоо Санчир ба Рахугийн нөлөөгөөр Луу далавчаа дэлгэж байгааг Анант дэлхийн доороос энерги гарч ирэх дохио гэж байна. (Анант тектоник хавтангуудын шилжилтийн явцад удаан хуримтлагдсан асар их энергийг хэлж байна). Ганц хоёрхон газар хөдлөлтөөр зогсохгүй. Лууны сэрэлтээр олон зуун чимээгүй байсан эртний бүх галт уулс сэрж, үнс нарыг хааж, лаав хотуудыг газрын хөрснөөс арчиж хаях үе юм. Гэхдээ хамгийн аймшигтай зүйл бол Луу сүүлээ шарвах цаг. Далайн ёроолын хөдөлгөөн асар их цунами үүсгэнэ. Хүмүүсийг тэжээж байсан далай одоо тэдний алуурчин болж хувирна. Камчаткаас Шинэ Зеланд, Чилиэс Япон хүртэл сая сая хүн аюулд өртөнө. 2026 онд гамшигт мэдээнүүд өдөр алгасахаа болино. Энэ бүхэн нийлээд сүйрлийн архиралт болж хувирна. Анантынхаар энэ бол бидний бардам зангийн төлөөс юм. Бид бетон болон технологид дулдуйдан хагарлын шугамууд дээр хотуудаа барьсан. Харамсалтай нь байгалийн хүчний өмнө тэдгээр нь хөзрөөр барьсан байшингууд юм. Хамгийн түрүүний хохирогч нь дэлхийн газар хөдлөлттэй хамгийн сайн тэмцдэг улс байх болно. Хамгийн дэвшилтэт технологитой гэгдэх Япон улс байгалийн хүчний эсрэг хүчин мөхөсдөнө. Эргийг нь ус булаан авч буйг харсан зөнч маань нулимс унагав. Япон улс аюултай арлууд дээр байрладаг тул үргэлж гамшгийн орчинд амьдарч ирсэн. Тэд үүнд бэлтгэлгүй байна. 2026 он орчин үеийн хамгаалалтыг шүдэнз шиг бут цохино. Өмнө нь чичирхийлээд өнгөрдөг байсан газрууд дэлхийн зургаас арчигдана. Хүчтэй дэлбэрэлтүүд бүхэл бүтэн бүс нутгийг сүйрүүлэхийг оддын зураг хэлж байна. Тэрээр далайн гүний Нанкайг хуруугаараа заав. (Энэ бол далайн ёроол дахь асар том ан цав бөгөөд нэг хавтан нөгөөгийнхөө доогуур гулсдаг тэр хэсэг. Тэндээс удаан хуримтлагдсан энерги тэсэрч гардгийг эрдэмтэд хэлдэг). Цаг нь ирсэн болтой. Энэ бол ид шидийн нэгдэл гэмээр цаг юм. Санчир гараг энэ бүс нутагт Пандорагийн хайрцгийг нээх түлхүүр болох болно. (Энэ нь дэлхийг доргиох ямар нэгэн тектоник шилжилтийн тухай асуудал юм). Далайн эрэг танигдахын аргагүй өөрчлөгдөнө. Бүх аварга том боомтууд, үйлдвэрүүд, цөмийн цахилгаан станцууд аюулд орно. Анант газар хөдлөлтийг жимсний хөөсөрсөн ундаа шиг аймшигтайгаар зурж дүрсэлжээ. Дээрх бүх зүйл сийрэгжсэн хөрсөнд унаж, тээврийн хэрэгсэл, барилгууд намагт живэх мэт алга болно. Хүн бүрийн бахархдаг гайхалтай дэд бүтэц бүхэлдээ хүмүүст өөрсдөд нь тавьсан урхи болж хувирна. Галт тэрэгнүүд хонгилд гацаж, гүүрнүүд хөзрийн байшин шиг нурна. Гэхдээ хамгийн айхтар гамшиг далайгаас ирнэ. Нанкай хавийн шилжилт давалгаа үүсгэж, хүн ам ихтэй өмнөд эргийг дайрснаар 2011 оныхоос илүү эмгэнэлт явдал үүсгэнэ. Японы хувьд 2026 он хар усны жил болно. Анант аврагдах хугацаа хэдхэн минут шүү гэж анхааруулж байна. Дохиоллын дуу хүлээж амьдрахаа больж, дотоод зөн совин, байгалийн дуу хоолойг сонссон хүмүүс л аврагдана. Японы эдийн засаг сүйрч дэлхийн бүх зах зээлийг араасаа дагуулна. Гэвч байгалийн гамшиг бөгөөс санхүүгийн иймэрхүү тоглоомуудад санаа зовохгүй бөгөөд Японы эрэгт эхэлсэн давалгаа зогсохгүй. Энэ нь улс төрийн бүх төрлийн маргааны төвд байдаг арал руу урагшилна. Тайваний бат бөх үндэс суурь гээчээс байгаль залхсан байвал яах вэ? (Тайвань бол чипс, технологи гээд түмэн асуудал юм). Анант хэлж байна. Генералуудыг харж суух цаг дууссан, үүний оронд хөл дорхийгоо хараарай. Газар дор зэвсэг юм байхгүй ч дэлбэрэхэд бэлэн байна гэв. 2024 оны газар хөдлөлт бол 2026 оны жинхэнэ гамшгийн өмнөх эвдрэл төдий юм. Тайвань хоёр хавтангийн хооронд хавчуулагдсийм шиг шахагдсан байна. Анант бүтэн үлдсэн бүхнийг хэрхэн яайруулж сүйтгэж буйг харж байна. Энэ бол үнэнхүү аймшигт явдал. Ор нь өдөржин шөнөжин чичирч, хананд нь ан цав гаран доргиж байхад хүмүүс унтах аргагүй. Тэндхийн уулс маш эгц тул хөрсний гулсалт үүснэ. Хэрэв энэ бүхэн тайфунтай хавсарвал бүрэн сүйрэл болно. Арал дэлхийгээс таслагдана. Боомтууд угаагдаж, нисэх буудлууд нуран унана. Анантын хэлснээр бүх юм буцлах цэгт хүрнэ. Газар дэлхий 2026 онд хүчээ барна. Тайпейн тэнгэр баганадсан савладаг дүүжин мэт барилгууд амгалан амьдралынхаа сүүлийн мөчийг харах болно. Эдгээр үзэсгэлэнт халуун орны бүс нутагт 1000 арал сэрж, диваажин гэгдэх тэр газрууд даруй үхлийн занга болж хувирна. (Филиппин, Индонези, далайн эргийн наран шарлагын газар үнэндээ Номхон далайн галын цагираг дээрх хамгийн сул цэг юм. Тэндхийн газар маш нимгэн тул доор нь бүх зүйл буцалж байгааг мэдрэх боломжтой).
Анантын хэлснээр олон зуун унтаж ханасан галт уулс дэлбэрч эхлэх бөгөөд 2026 он энэ бүс нутгийг ертөнцөд урьд хожид харж байгаагүй галын там болгож хувиргана. Анантынхаар тэнд хэд хэдэн галт уул нэгэн зэрэг дэлбэрч, лаав урсаж, үнс нурам тэнгэрийг хэдэн долоо хоногоор халхалж, халуун орон амьгүй саарал цөл болно. Үнс нурам хөдөлгүүрийг эвдлэх учир онгоц нисч чадахгүй. Арал дээрх хүмүүс мянга мянгаараа найдваргүй болж, холбоо барих боломжгүй гацна. Гэвч энэ бүхэн ердөө эхлэл. Анантын хэлснээр шуурга гэж чухам юу болохыг үзнэ. Галт уул дэлбэрч, далай буцалж, энэ бүхэн аймшигтайгаар хутгалдаж холилдоно. Халуун орны аадар бороо үнс нурамтай холилдон цементэн шавар үүсгэж, уулнаас урсах энэ шавар замдаа таарсан хотууд, амралтын газрууд, замыг сүйтгэж байна гэж төсөөлөөд үз дээ. Индонез, Филиппин нарны гэрэлгүй, цэвэр усгүй болох эрсдэлтэй. Газар хөдлөлтүүд далайн цунами үүсгэснээр тэдгээр нь эртний балгасыг угааж цэвэрлэх болно. Амьдрал бэлэглэсэн далай маань одоо цаазаар аваачигч болно. Энэ бүх галзуурлаас холхон шиг сэрүүн өргөрөг рүү зугтах, өмнө зүг рүү явъя гэвч байдал хаа сайгүй адилхан. (Тектоник хавтангуудын гулсалт далайн эргийн тохилог газруудыг авч одно. Эдгээр арлуудыг газрын дорх их хүч доргиож сандаргана. Шинэ Зеланд тектоникийн хоёр хавтангийн уулзвар дээр байрладаг. Альпийн хагарал нь шахсан пүрш шиг хагарахад аль хэдийн бэлэн болсон бөгөөд тэнд 2026 онд уулсыг нураахад хүргэх газар хөдлөлт болно гэж судлаачид таамаглаж байна). Гол мөрөн чиглэлээ өөрчилж, нуурууд үүсч, дараа нь хагарч, эргэн тойрон үерт автна. Тиймээс зөнч бээр тэнгэрт аймшигтай юм болно гэжээ. (Өмнө зүгт ойрхон озоны давхарга цоорсноос аймшигтай юм болж байна. Шинэ Зеланд бүрэн хамгаалалтгүй болно. Хэрэв соронзон орон суларвал тэнгэр ер бусаар гэрэлтэж эхэлнэ. Шөнө бүлээн бороо орно. Аюулгүй гэсэн газар хулганы хавх болж хувирна. Арлуудын алслалт нь нэгэн цагт давуу талд тооцогдож байсан ч одоо хараал болж хувирна. Тэнд гамшиг тохиоход тусламж ирэхгүй. Далай нь хөлөг онгоцны хувьд хамгийн үймээн самуунтай газар болж, нисэх онгоцны буудлууд сүйрнэ. Сэрүүн бункерт хоргодлоо ч тэнгэрийн шийтгэлээс нуугдаж чадахгүй гэж Анант санууллаа. Байгаль хүн бүрд хүрэх бөгөөд хамгийн хүчирхэг хоргодох байрууд ч газар хөдлөлтийг тэсвэрлэхгүй. Зөгнөгч зөвхөн арлууд бус бүхэл бүтэн тивүүд гамшигт автахыг хэлж байна. Америк руу ирж буй зүйл дэлхийг бүхэлд нь чичрүүлэх болно. Чили, Перу, Мексик дэх газар хөдлөлт бол тэдний амьдралын нэг хэсэг юм. Гэхдээ Анант 2026 оны оддын байршлаас ер бусын зүйл олж харсан. Тэрээр аянга цахилгаан ниргэнэ гэсэн. Газар хөдлөлт ихэвчлэн нэг газарт болдог. Анант Санчир болон Раху гаригуудын тэнгэрийн байрлалаас шалтгаалан Өмнөд Америкийн доор орших аварга том хавтан нь өргөн уудам газар нутгаар огцом шилжинэ гэж үзэж байна. Хэдэн мянган километрийн хагарлын шугам бараг нэгэн зэрэг хөдөлж эхэлнэ. Энэ нь зүгээр нэг нүогэлээн биш, харин бүхэл бүтэн тивийн ёолох гиншээ байх болно. Хөдөлгөөнгүй мэт санагдах Андын нуруунууд сууринаасаа оргилоо хүртэл чичирнэ. Түрүү үеийн бүх хотууд бүрэн нурна. Лима, Сантьяго зэрэг сая сая оршин суугчтай томоохон хотууд газар хөдлөлтийн төвд байх болно. Хуучин барилгууд тоос шороо болж хувирна. Орчин үеийн тэнгэр баганадсан барилгууд нэлээд тэснэ. Латин Америкийн хувьд хамгийн муу зүйл бол Андын нурууны бүх галт уулс сэрж, хавтангийн шилжилт нь аварга том поршень шиг ажиллаж, магмыг гадагш түлхнэ. Өмнөд Америкийн тэнгэрийг үнс харанхуйлж, ус хордож, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл олон жилийн сүйрэл амсана. Энэхүү аюултай бүсийн хойд хэсэгт орших Мексик улс ч хохирлоос зугтах аргагүй. Дэлхий үхлийн бүжиг бүжиж, хүмүүс сандарч, сая сая хүн хилийн хойд хэсэг рүү зугатна. Гэхдээ хамгийн айхтар гамшиг ядуу орнуудад биш, дэлхийн хамгийн баян улс болох АНУ-д хамаатай. 300 жил чимээгүй байсан тодорхой геологийн хагарлын тухай Анант ярьж байна. Энэ мангас Америкт нуугдаж байгаа аж. Газрын зураг нь үүрд өөрчлөгдөж, эдийн засаг нь нэг цагийн дотор нуран унахад Америк бэлэн үү? (Калифорни, Орегон, Вашингтоны баруун эрэг, мөн олон киноны гол сэдэв болсон Сан Андреасын хагарлаас удаан хугацаанд айж байсан. Гэвч эрдэмтдийн хувьд жинхэнэ хар дарсан зүүд бол Каскад юм. Энэ бол нэг хавтан нөгөөгийнхөө дээгүүр гулсаж, хойд мужуудаас Канадын Ванкувер хүртэл 1000 гаруй километр үргэлжилдэг бүс юм). Анант 2026 онд гарагууд гигантын нурууг хугалж сүйрүүлнэ гэв. (Каскадия 1700 оноос хойш чимээгүй байсан бөгөөд 326 жилийн турш асар их энерги хуримтлуулж байна). Анант цаг хугацаа дууссан. Гарагууд зохистой байрлалаа эзэлсэн, тэднийг зогсоох боломжгүй гэв. Хэрэв Каскадууд хөдөлж эхэлбэл энэ нь Сиэтл дэх томоохон компаниудын оффисоос эхлээд Лос Анжелесийн боомтууд хүртэл бүх зүйлд нөлөөлнө. Энэ бол бүрэн сүйрэл. 9 ба түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт. Энэ нь хэдхэн секунд биш 35 минут үргэлжилж, бетон элс болж хувирна. Арван давхар байшин шиг усан хана босч бүхнийг нураана. Далай тэнгис тэр даруй эргийн хотуудыг угааж, байшин, гүүр, зам, мянга мянган хүний амийг арчиж хаяна. Дэлхий даяар хүмүүнлэгийн болон санхүүгийн сүйрэл болно. Эдгээрийн эсрэг юу ч хийж чадахгүй. Зам, гэрэл юм бүхэн байхгүй болно. Газар хөдлөлт ба цунами, үүгээр юм дуусчихгүй. Анантынхаар ус зөвхөн далайгаас төдийгүй олон зуунд хуримталсан мөсөн бүрхүүлт уулсаас гарна. Бид мөсөн бүрхүүлүүд хайлж байгааг ирээдүйн гамшиг гэж бодож дассан. Анант энэ үйл явц 2026 онд хурдасна гэж таамаглаж байна. Тэрээр энэ үйл явц хэрхэн явагдахыг ид шидийн болон шинжлэх ухааныг хослуулан дүрсэлжээ. Мөс бол зүгээр л хөлдсөн ус биш, харин асар их ачаа юм. (Олон тэрбум тонн мөс дэлхийн царцдас дээр аюулгүйн хавхлага шиг дарж оршдог. Мөсөн голууд хурдан хайлахыг геологийн шинжлэх ухаанд изостатик сэргэлт гэж нэрлэдэг). Мөсний асар их даралтаас чөлөөлөгдсөн дэлхийн царцдас шахагдсан пүрш шиг тэнийнэ. Анант эдгээр царцдасын хөдөлгөөнүүд Исланд, Аляска, тэр ч байтугай Антарктидад галт уулыг сэрээнэ гэдэгт итгэлтэй байна. Нөхцөл байдал 2026 онд улам дордоно. Хайлсан ус нь галт уулын түлшний нэг төрөл болно. Мөс, гал хоёр нэгдэж маш аюултай холимог үүсгэх хачин бөгөөд аймшигтай дүр зургийг харах болно. Нэг талаас, гол мөрний оргилсон цутгал бүхий аймшигтай үер болж, далан, цахилгаан станц зэрэг замдаа таарсан бүх зүйлийг урсгана. Анант энэ их ус томоохон хотуудын нүглийг угаана гэв. Европ, Ази тивүүд үерийн шавар лагаар дүүрнэ. Дэлхийн бусад хэсэгт нарны эрчимтэй идэвхжил, агаар мандлын хөнөөлт өөрчлөлтүүд нь хэдэн мянган жилдүзэгдээгүй аймшигт ган гачгийг өдөөнө. Ой мод хатаж, дарь шиг болж, өчүүхэн оч үсрэхэд гал авалцахад бэлэн болно. Гал, ус хүн төрөлхтөн дээр хамт бууна. 2026 оны зун утаа ихтэй байх бөгөөд цэвэр агаар цэвэр ус шиг тансаг хэрэглээ болно. Энэ нь байгаль болон бидний тав тухтай амьдралын хоорондох жинхэнэ дайн болно. Цахилгаан сүлжээ халууныг тэсвэрлэх чадваргүй болж, инженерийн байгууламжууд үерийн өмнө хэрэггүй болно. Бидний аюулгүй байдал хэр эмзэг болохыг байгаль эх харуулах болно. Анант эдгээр гамшиг санамсаргүй биш гэдэгт итгэлтэй байна. Тэр бүхэнд үндэс шалтгаан бий бөгөөд шалтгаан нь сансар огторгуй юмуу газар дэлхий биш, харин хүмүүс бид өөрсдөө. Бясалгал хийх үеэрээ тэрээр бидний сонсохыг хүсдэггүй зүйлсийг хэлсэн. Үйлийн үр болон хүн нэг бүрийн үүрэх хариуцлагын асуудал. Бид ёс суртахууны зарчим бүрэн нурж унасан хууль гэж үгүй мэт эрин үеийн төгсгөлд ирлээ. Шунал хүмүүсийн амьдралын хамгийн чухал тодорхойлолт мэт болжээ. Бид хязгааргүй хэрэглэж, маш их үзэн ядалт үүсгэсэн учраас дэлхийг тойрон муу энергийн бөөгнөрөл үүсгэсэн. Дэлхий бол зүгээр нэг чулуу биш, харин амьд организм. Энэ асар том амьд организм одоо хүнд өвдчихсөн байна. Дэлхийн өвчний үндсэн вирус нь хүн бид юм. Дайн, улс төр дэх ов мэх, гэм зэмгүй хүмүүсийн зовлон шаналал, мөнгөний төлөө байгалийг бохирдуулж сүйтгэх нь бүгд ноцтой вирус юм. 2026 оны гамшиг бол Бурханы шийтгэл биш, харин гарагийн өөрийнх нь хариу үйлдэл. Шуурга, газар хөдлөлт, температурын хэлбэлзэл нь түрэмгий вирусыг устгаж, тэнцвэрийг сэргээх гэсэн дэлхийн оролдлого юм. Бид байгальтай байгуулсан гэрээгээ зөрчиж, бүгдийг хайр найргүй хаман цөлмөж аваад хог новш л үлдээсэн гэж Анант хэлэв. Бид зөвхөн шунахай авагч, хэрэглэгч болсон. Одоо энэ төлөөсийг төлөх цаг ирээд байна. Ямар ч техник, технологи биднийг аврахгүй. Цорын ганц гарц бол хүний дотоод өөрчлөлт юм гэж Ананд хэлэв. Бид маш зөрүүд гөжүүд учраас орчлон ертөнц биднийг сэрээхийн тулд хамгийн хатуу аргуудыг ашигладаг. Өвдөлт бол бидэнд хүрэх хамгийн сүүлийн арга зам. 2026 он хүн бүрийн хувьд сорилт байх болно. Бусдын зовлон дээр амьдралаа босгосон хүмүүс бүх зүйлээ алдана. Харин дэлхий ертөнцтэй зохицон амьдрахыг хичээсэн хүмүүс энэ хямралыг даван туулж чадна. Бид материализмын эрин үе дуусч, шинэ эхлэлийг харж байна. Гэхдээ үүр цайхаас өмнө маш харанхуй нөмөрнө. Жил бүхэлдээ маш хэцүү, түгшүүр, тодорхойгүй байдлаар дүүрэн байх болно. Гэхдээ бүх муу зүйл нэг дор бөөгнөрч, гарагийн хамгаалалт нуран унах хүртэл нэг сар бий. Энэ цаг үеийг санаарай. Магадгүй энэ мэдлэг танд амьд үлдэхэд туслах байх. (Бүх зурхайч, зөнчид 2026 оныг дэлхийн өөрчлөлтийн цаг үе гэж санал нэгтэй мэдэгдэж байгааг анзаараарай). Энэ бүх урьдчилсан мэдээн дотор биднийг хамгийн их айлгаж буй нэг сар бий нь Анантынхаар 6-р сар юм. 2026 оны 6-р сард тэнгэрийн эрхэсүүд бидэнд мэдэгдэхүйц шууд нөлөө үзүүлнэ. Энэ нь гарагуудын нөлөөллийн оргил үе байх болно. Нар дэлхийн хойд хагас бөмбөрцгийн агаарыг байж болох хамгийн ихээр халаана. Энэ үед Санчир, Раху хоёр Дэлхийд хамгийн их даралтын хүчээр үйлчилнэ. Үл үзэгдэх их хүч бүх талаас маань шахаж байна гэж төсөөл дөө. Хүмүүс тайлбарлахын аргагүй дарамт мэдэрч, толгой өвдөх, айдсаасаа зовж шанална. Энэ нь үл үзэгдэх ертөнцийн сэтгэцийн эмгэгтэй төстэй юм. Гэхдээ эдгээр бүх зовлон бэрхшээл гээч зүйл бидний эргэн тойронд юу болохтой харьцуулахад цэцэг гэсэн үг юм. Зургадугаар сард тэнгэр час улаан болж, мөндөр солиорсийм шиг орно. Энэ сар дэлхийн эдийн засаг, тээврийн системийн хувьд эргэлтийн цэг болно. Худалдааны хөлөг онгоцууд шуурган далайд гацаж, галт тэрэг зогсож, хотууд гэрэлгүй харанхуй болно. Тамын халуун, хар салхи хоёул нэг дор зэрэг гарч ирнэ. Одоо ч бэрхшээлтэй байгаа эрчим хүчний системүүд цаг уурын өөрчлөлтийг тэсвэрлэхгүй. Зургадугаар сар бол гэрийн тань хананаас эхлээд итгэл үнэмшлийг тань хүртэлх бүх зүйлийн бат бөхийг шалгах жинхэнэ сорилт байх болно. Хүнсний зүйл, хоргодох газар хайхад хэтэрхий оройтсон байна. Үйл явдлууд гайхалтай хурдан өрнөнө. Өмнө нь ойлгоход олон жил шаардаж байсан зүйлс өдөр бүр нүдэнд ил гарч ирнэ. Энэ бүхэн үнэндээ цаазын ял шиг сонсогдох байх. Найдвар байхгүй болсон бидний төгсгөл. Мэдэж байгаачлан залуу суут ухаантан Анант эртний Ведийн бичвэрүүдийг судалдаг нэгэн. Үүр цайхын өмнөхөн хамгийн харанхуй үе болдог гэдэг. Дэлхийн төгсгөл мэт санагдаж байгаа зүйл бол үнэндээ шинэ зүйл төрөх, маш зовиур шаналгаатай ч зайлшгүй үйл явц юм. Энэхүү аймшигт 6-р сарыг даван гарч 2026 оныг туулах хүмүүсийг юу хүлээж байна вэ? Анант олон хүн сандарч тэвдсэнээс мартдаг чухал зүйлийг онцолж байна. Тэрээр бүх амьдрал мөхнө гээгүй, дэлхий хэдэн хэсэг хуваагдаж дуусна, хүн төрөлхтөн бүрэн сөнөнө гээгүй. Тэрээр хуучин ертөнцийн төгсгөлд бидний цорын ганц үнэн гэгдэгч үзэл ойлголт нуран унана гэсэн. 2026 оны сүйрэл нь хуучирсан бүх зүйлийг устгана. Өрөнд суурилсан эдийн засаг, санхүүгийн пирамидууд болон худал хуурмагаар холбогдсон улс төрийн холбоотнууд агшин зуур нуран унана гэсэн. Байгаль муу муухай бүхнийг үндсээр нь арчиж хаяна. Цахилгаан, ус үгүй бол мөнгө утгаа алдана. Алт, хувьцаа, криптовалют байгалийн хүчин зүйлийн өмнө үнэ цэнгүй болно. Цэвэр ус, үр ургамал, хүмүүс хоорондох итгэлцэл нь шинэ мөнгөн тэмдэгтийг орлоно. Энэ бол бидний аминч би үзэл, хэрэглээг үгүй хийх зорилготой хатуу харгис ажиллагаа байх болно. Анант амьд үлдэгсдийг огт өөр өнцгөөс хардаг. Үндэсний хил хязгаар өөрчлөгдөх нь дайн дажнаас ч юмуу генералуудын тушаалаар болох юм биш, харин гол мөрөн шинэ гольдрилоор урсаж, далай тэнгисүүд эргээсээ хальснаас болж өөрчлөгдөнө. Ард түмнээ хамгаалж чадаагүй улс төрчид өнгөрсөнд үлдэнэ. Тэдний оронд дэмий яригчид биш, хэрхэн бүтээхийг мэддэг шинэ удирдагчид гарч ирнэ. Хүмүүс үндэс язгуураа түшнэ. Ургамлаар хооллож, ундалж, эмчилж, амьжиргаагаа тэтгэнэ. Аюулын өмнө хүн бүр тэгш эрхтэйг мэдэрсэн учраас хүмүүсийг шашнаар нь, дэлхийг улс орнуудаар хуваахаа болино. Нийтлэг золгүй явдал хүмүүсийг нэгтгэнэ. Хуучин ертөнцийн балгас дээр баригдсан шинэ ертөнц ямар байх вэ? Анант үүнийг нэгэн зэрэг айдас, итгэл найдвар төрүүлдэг үг гэж нэрлэдэг. Энэ бүх гамшгийн дараа сайн цаг үе ирэх үү, тэр цаг ямар үнээр олдох бол? Тэрээр Алтан эрин буюу Асатиа Юга эхэлнэ гээд түүнд хүрэх зам үнэнхүү хэцүү байх болно. 2026 он бол ирээдүй рүү хөтлөх хаалгатай адил юм. Үүнийг туулах нь өвдөлттэй, аймшигтай байх тул олон хүн үүнийг даван туулж чадахгүй. Гэхдээ амьд үлдэгсэд гараг маань бүх бузар буртгаас цэвэрлэгдсэнийг харна. Анант гамшгийн дараа бүх зүйл нам гүм, амгалан болох цаг ирнэ гэсэн. Хүмүүс сайжирч ухаажина гэсэн. Дэлхий ертөнц нуран унахыг харсан хэн ч шинэ утас, загварлаг хувцас гэж бодох аргагүй. Бүх зүйл өөр байна. Гэр бүл, найз нөхөд, бие биедээ туслах, байгалийг хайрлах нь юунаас ч илүү чухал болно. Анант анагаах ухаан нь эм тарианд бус энергид суурилна гэж таамаглаж байна. Байгальд хор хөнөөл учруулахгүй энерги үйлдвэрлэх шинэ аргууд олдоно. Яажыг дэлхий өөрөө хэлж өгнө. Байгаль эхэд биднийг устгах хандлага байхгүй. Харин зааж сургахыг хүсдэг гэж Анант хэлэв. Шийтгэлийн дараа сургамж байдаг, хичээлийн дараа шагнал байдаг. Бид хотуудыг дахин барихдаа өөрсдийн мугуйд шийдлээр байгалийн эсрэг бус, харин түүнтэй хамжиж босгоно. Бид өвөг дээдэс шигээ салхийг сонсож, оддыг ойлгоход суралцана. Алтан үе бол хүмүүст, гарагт хор хөнөөл учруулахаа больж, түүнийг хамгаалагч болох үе юм. Анант биднээс дотроосоо өөрчлөгдөхөд бэлэн үү гэж асуудаг. Нүдээ нээхэд тань заавал гамшиг хэрэгтэй гэж үү гэж сануулдаг. 2026 оны үйл явдлуудыг гарагууд аль хэдийн урьдчилан тодорхойлсон байдаг. Бид энэ цаг үеийг айдастай хэдий ч бас өөрчлөгдөх хүсэл эрмэлзэлтэйгээр угтвал ямар вэ? Орчуулж, тайлбар хийсэн профессор Гүррагчаагийн Лхагваа