ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.


ШИНЭ ЖИЛИЙН МЭНДЧИЛГЭЭ - 2026

Дэлгэрхэн хийморьтой Монгол минь

Тэнгэр шигээ жаргалтай

Дээдийн хувьтай түмэн минь

Нутаг шигээ амгалантай

Аз жаргал тэгшхэн 2025 он

Алтран шижиртэн улирч байна.

 

Эрднийн мөнгөн талст шиг

Эх орон минь цавцайж

Ирж айсуй 2026 он

Алтан үсгээр тодорч

Захгүй цэлийх огторгуйн

Энгээр нил туяаран

Замба тивийн шинэ наран

Хүн бүртэй мэндчилж байна.

 

Цас шиг ариухан цагаахан

Захгүй цийлэн тэнгэр шиг тэнүүхэн

Замба тивийн наран шиг өгөөмөр

Заяа тавилан тэгшхэн сайны ерөөл талбъя.

 

Хан хорвоо хайраар

Халгин цалгих болтугай!

Хамаг амьтан Бурханы ивээлд

Умбан цэнгэх болтугай!

Алтан дарс мэлтэлзүүлэн дүүргэж

Аз жаргал бялхаан ерөөе!

Бурханы авралд багтаан залбирч

Болор хундага харшаан өргөе.

 

Дуу хууртаа уяран хайлан

Дуулим хорвоод уусан алдаръя.

Дэлхийн энгээр найган бүжиж

Диваажингийн цэнгүүнд нийлэн уусъя!

Гүррагчаагийн Лхагваа

 

           POWER POINT ХУВИЛБАРААР ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.

/Power Point хувилбарыг компьютэр дээр үзвэл зохимжтой.\

 

БУСАД УРАН ЗУРГИЙН ЦОМГИЙГ ҮЗЭХ БОЛ ЭНД ДАРНА УУ.

 

 

 



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


ЭХ ҮРСИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЬЕ. ЭХ ҮРСИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЬЕ.
Эхийн хайрыг зүйрлэвэл үрдээ хир халдаахгүй гэж нүд цавчилгүй энхрийлэх нь загасны тод мэлмий мэт.
(3 өдрийн өмнө)
БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН ЗАРИМ АСУУДАЛ II БОТЬ БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН ЗАРИМ АСУУДАЛ II БОТЬ
Будда бээр шашингүй шашныг үндэслэн хөгжүүлсэн нь Зэн буддизм буюу /квант механик - физик\ юм.
(4 өдрийн өмнө)
ШИНЖЛЭХ УХААНЫ ОНЬСОГО ТААЛЦАХ НЬ: ШИНЖЛЭХ УХААНЫ ОНЬСОГО ТААЛЦАХ НЬ:
Буддизм ба байгалийн шинжлэх ухааны интеграц. Хүн, энерги, гэрэл, хоосон чанар, квант, самади:
(1 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН ЗАРИМ АСУУДАЛ БОТЬ II БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН ЗАРИМ АСУУДАЛ БОТЬ I ЗЭН ЯРУУ НАЙРАГ КАРМА - УЧИР ШАЛТГААН, ҮЙЛ ҮРИЙН НОМ Ⅳ БОТЬ ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР БИЛГҮҮНИЙ ОХЬ - БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДАВХЦАЛ НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ