ХҮНИЙГ ГҮНЗГИЙ СУДАЛСАН ШИНЖЛЭХ УХААН БУДДИЗМААС ӨӨР АЛГА


 

“Үзэгдэхүй бүхэн үл үзэгдэхүйтэй

Сонсогдохуй бүхэн үл сонсогдохуйтай

Хүртэхүй бүхэн үл хүртэхүйтэй

ухагдахуй бүхэн үл ухагдахуйтай

сүлэлдэн нэгдмой”

Новалис Германы гүн ухаантан,

яруу найрагч


ХҮНИЙГ ГҮНЗГИЙ СУДАЛСАН ШИНЖЛЭХ УХААН

БУДДИЗМААС ӨӨР АЛГА


- Хүний нийт геномын олдоогүй байгаа гуравны хоёр нь энергийн

мэдээлэл -

Харвардын их сургууль сургалтын хөтөлбөртөө буддизмаас ихийг

шингээх болсон, барууны их, дээд, дунд сургуулиуд бясалгалыг

тусгайлан зааж эхэлсэн, Эйнштейнээс Хокинг хүртэл суутнуудын

сэтгэлгээ, бүтээлээс буддизм тод харагддаг, барууны элитүүд

буддистуудын эгнээг тэлж буй, тархи судлалынхан буддын ухаанд

нэвтрэгсэдтэй хамтарч эрдэм шинжилгээний хурал зохион

байгуулж, хамтарсан судалгаа хийсээр өнөөг хүрсэн гээд

жагсаавал буддизм ба шинжлэх ухаан гэсэн сэдвээр олон

сонирхолтой баримт дурдаж болно. Буддын шинжлэх ухаан гэж

онцолж ярьдаг, буддын ухаан орчин үеийн шинжлэх ухааны зааг,

холбооноос олж харсан онолууд нь хүлээн зөвшөөрөгдсөн

эрдэмтэн бол техникийн шинжлэх ухааны доктор, профессор

Г.Лхагваа юм.

 

Профессор Г.Лхагваатай энэ сэдвээр ярилцлаа.

БУДДЫН ШИНЖЛЭХ УХААНТАЙ ОЙР АЖ ТӨРСӨН БОЛ ХОКИНГ ОЛОН

ЮМНЫ УЧРЫГ ТАЙЛАХ БАЙЛАА

 

- Саяхан хэвлэгдсэн таны “Карма” дөрвөн боть номыг орчин үеийн

хүний нэвтэрхий толь гэлцэж байна. Надад ч тэгэж санагдлаа.

Шинжлэх ухаан хүний 30 хувийг л хүлээн зөвшөөрч 70 хувийг нь

үгүйсгэсээр яваа гэсэн дүгнэлт сонирхолтой юм аа. Гэхдээ би

ярилцлагаа энэ сэдвээр эхэлмээргүй байна. Өрнөдийн суут

эрдэмтдээс буддизмд ойр нь А.Эйнштейн, К.Гейзенберг, С.Хокинг

гэсэн дүгнэлтээс тань эхлэмээр байна. Та “Карма” номондоо Стивин

Хокингийн асуултуудад хариулсан байна лээ?

-Миний номны гуравдугаар ботийн дөрөвдүгээр бүлгийн эхний гуч, дөчин

хуудсанд Хокингийн асуултуудын хариулт бий. Хариулт нь Буддын

шинжлэх ухаанаас гарсан. Стивен Хокингийн агуу нь юу гээ. “Орчлон

ертөнц яст мэлхийн эцэс төгсгөлгүй цамхаг болох тухй ийм төсөөлөл

бидний ихэнхэд инээдтэй санагдана. Гэхдээ яагаад бид өөрсдийгөө илүү

зөв мэддэг гэж боддог вэ” гэж хэлдэг хүн шүү дээ. Өөрийгөө ч үгүйсгэж

чадна. Мэдсээр байж өөр өнцгөөс харахыг хичээнэ гэдэг гайхамшигтай

сайхан.

                                [ЭНД ДАРЖ БҮРЭН ЭХЭЭР НЬ PDF ХУВИЛБАРААР ҮЗНЭ ҮҮ]



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(11 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(12 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(10 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа.