УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА

УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР

 

Зураач Лхагваагийн Батхишиг

 

 

ДҮҮРИЙМААГИЙН МӨНХРӨХҮЙН 

ОНОЛ, ХУУЛИУД

 

 

image

ДҮҮРИЙМАА

Надад он жилээр хайр залгилуулж, аз жаргалыг дуусамгүй байлтай харамгүй өгч миний төлөө амьдарсан агуу хүн – хань минь чи дэлхийн шинжлэх ухаанд нэрээ үлдээж дараах зуунуудад мөнхрөх болно.

Чиний минь шинжлэх ухааны онол, хуулиуд бидэн хоёрыг, эх үрсийг хагацаасан нүгэлт хорвоогийн нулимсыг хатаахад тусалж, хүн төрөлхтөнд хэмжээлшгүй буян, аз жаргал хайрлах болно.

Эцэг эх, хань ижлээ хайрлаж явсуу гэж өөртөө захиж амьдарсан минь талаар болсон ч үүнийг би хүмүүст хичээнгүйлэн захиж байна. ЛХАГВАА

 

 НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.

ДҮҮРИЙМААГИЙН МӨНХРӨХҮЙН ОНОЛ, ХУУЛИУД

Тэр нэгэн өдрөөс хойш орчлонгийн шороо түмэнтээ хөрвөж, цэцэгс хорин тавантаа гундаж цэцэглэвч зүрхний шимшрээ, сэтгэлийн гороо тайлагдах янзгүй. 

“Эцэг эх, хань ижлээ хайрлаж явсуу гэж өөртөө захиж амьдарсан минь санаснаар болоогүй ч үүнийг би хүмүүст хичээнгүйлэн захиж байна” гэж тунхаглангаа чамдаа амласанчилан “Ханийнхаа нэрийг дараагийн зуунуудад хүн төрөлхтний дунд мөнхөлнө” гэсэн хүч бөгөөс хором завсаргүй дотоодод оршсоор билээ. 

Эл хүчний ачаар байгалийн болон биологийн шинжлэх ухаанд “Дүүриймаагийн мөнхрөхүйн онол, хуулиуд” хэмээх 140 онол, хууль, тодорхойлолт, томъёо  шинээр бий болсны дотор хүний үүсэл, удамшил, хөгжил, хувьслын 45 хууль нээгдсэнээр хагасарсан хүн бүтэн болж, оюун ухаанд гацсан хүн ухамсрын хүн болж, дотоод боломж нь өвчнөө өөрөө анагааж эдгэрүүлэхээс эхлээд ухамсраа бие даан хөгжүүлэх гээд үнэхээр төрөл арилжсан шинэ хүн, төсөөлөх ч боломжгүй байсан  төгс дээд арга технологи бий болж байна.

Энэ нь миний хань хүн төрөлхтний тусыг бүтээж байгаа хэрэг юм.

0   мөрдлөг: Хүний тухай Тэг теорем - квант онол

1.     Хүн нь үүсэл, устал үгүй гэрлийн мөн чанар мөн.

2.     Ухамсарт квант оршихуй, сансрын бичил загвар, хөгжил нь ухамсар, Эйнштейний Энергийн хууль (E = m c2)-ийн биелэл мөн.

3.     Энергийн, термодинамикийн ба биологийн систем мөн.      

4.     Үхэл зөвхөн хүний биологийн талд хамаарна.

0-0 мөрдлөг: Хамаг амьтны тухай Тэг – Тэг теорем ба Хувьслын хууль

1. Хамаг амьтан, үүний дотор хүн нь мөнхийн үнэний хэлбэрүүд мөн.

Шинээр бүтээгдэж бий болохгүй, устаж үгүй болохгүй, гагц хувирч өөрчлөгдөнө.

2. Удамшил ба хувьсал, хувирлын хэлбэр нь төрөлтнүүдийн өөрсдийн бүтээсэн үйлийн энергийн мэдээллийн утгаар тодорхойлогдоно. 

3. Удамшлын 2/3 нь төрөлтний тээж буй энергийн мэдээллийн утгаар, 1/3 нь эцэг эхийн генийн мэдээллээр тодорхойлогдоно.               

Хүнийг 400 гаруй жил дан ганц биологийн систем (биологийн хүн) гэж хуульчилж ирсэн шинжлэх ухааны төөрөгдлийг залруулснаар хүн бээр энергийн биет (60 гаруй хувь) + биологийн биет (40 хүртэл хувь) бүхий энергийн, термодинамикийн ба биологийн систем болон өөрчлөгдөж байгаа ба хүнийг болон хөгжлийг нь байгалийн шинжлэх ухааны хуулиар авч үзэхийн хамт энергийн хууль, термодинамикийн ба физикийн хуулиуд хүний Үндсэн тулгуур хууль болж өөрчлөгдсөнөөр өнөөгийн тахир дутуу хүн аврагдлаа.

1996 оноос бидэн хоёрын нээж  хөгжүүлж эхэлсэн шинжлэх ухааны шинэ бодгаль хүний 70 орчим хувь нь энергийн үүсэлтэй, одоо хир олдоогүй байгаа нийт геномын 2/3 нь энергийн удамшилтай холбоотойг олсны дээр хүний хөгжил нь оюун ухаанаар бус ухамсрын хөгжлөөр (ертөнцүүдийн хөгжил ч мөн ухамсар хэмээх хэмжээс мөн) тодорхойлогдох ба ухамсрын хөгжил нь Эйнштейний Энергийн томъёо

(Э = m c2)-ны биелэл болж хувирч байна. 

Юмсын оршихуйн үнэний тухай байгалийн шинжлэх ухааны тулгуур хуулиуд шинээр томъёологдсоноор юмсыг үзэх үзэлд үндсэн эргэлт гарч байна. Товчоор авч үзвэл юу ч үүсээгүй, юу ч устаагүй, орчлонгийн бүх энерги тэгтэй тэнцүү, дахин бүтээгдэж бий болохгүй, хамаг амьтан мөнхийн үнэний хэлбэр мөн бөгөөд үхэл, төрөлт гэж үгүй, зөвхөн хувьсал байна, бодгаль хүний удамшлын 2/3 нь тэдний энергийн мэдээллээр тодорхойлогдох төдийгүй хувьсал энэхүү мэдээллийн дагууд явагдана. 

Хүн бол үүсэл, устал үгүй гэрлийн мөн чанар мөн. Сансрын бичил загвар мөн. Энергийн, термодинамикийн ба биологийн систем мөн.

ЮМСЫН ОРШИХУЙН ҮНЭНИЙ ТУХАЙ БУДДЫН БОЛОН БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ТУЛГУУР ХУУЛИУДЫН ТОМЪЁОЛОЛ

(Дүүриймаагийн хуулиуд)

[номын PDF хувилбарыг үзэх]



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(11 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(12 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(10 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа.