ХАЙРЫН ХАНАСАН УУСМАЛ

Мэргэдийн судар шившиж ардын дуу шивнэхэд

Мөрийтэй тоглоом шиг амьдралаас амжиж шүүрсэн Аз минь

Мэнгэний чинь өнгө Долоон бурханд тодроход

Миний чацуут Од уулга алдан дайвалзсаан

Тэнгэр газар хямрааж учирсан хойно хоёул

Тэрхийнхээ голын рашаанаас тэнхээгээрээ залгилъя

Тив ертөнц товлож зуун алгасч учирсан хойно

Тэсийнхээ голын долгистой гүйхээрээ хөөцөлдье

Амь тэнссэн нарны цөм шиг дурлалд

Алсын одод жороолж сар туйвна

Далай аятай мэлтэлзэх хайрын ханасан уусмалд

Дэлхий шал согтуу тэнгэр халамцуу дайвна

Жаргалтай хайрын дуулианд уулс талцан шүргэлцэж

Замбуулингийн унага тоосоороо зэрэг тоглоно

Жалга жалгын усны гижиг хүрэн цовхчиж

Жаран хэлийн шувуухай найрал дуулж цэнгэнэ

Хайрын түймэр тавилаа гэж тамд асуугдаж

Хамаг бурууг тохоход сэтгэл уужирна

Хайрын өмнө гэмтэн байх шиг жаргал гэж үгүй ээ

Хажуугаас диваажин өөгшүүлж бидэн хоёрыг чангаана

Хайр солир мэт жин дарж дэлхий хотолзоно

Хамаг сэтгэл жингүйдэж үүлс дайвалзана

Хүнд хөнгөний тэнцвэр зүүний үзүүр мэт ээ

Хөөрхий зүрх зүүний үзүүр тэмтчих дусал мэт ээ

Далай шиг мэлтэлзэх хайрын ханасан уусмал

Даанчиг их дурлалаас нэрсэн болоод дундрамгүй

Даргилах цай,өрдөх гал шиг хайрын ханасан уусмал

Даанчиг дэврүү сэтгэлээс тогтсон болоод зөөгтөмгүй...

Мэргэдийн судар шившиж ардын дуу шивнэхэд

Мөрийтэй тоглоом шиг амьдралаас амжиж шүүрсэн Аз минь

Мэнгэний чинь өнгө Долоон бурханд тодроход

Миний чацуут Од уулга алдан дайвалзсаан.

 

 

 

 

 

 

1995.11.21 Улаанбаатар


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


ӨНДӨР ТӨРИЙН ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЬЕ. ӨНДӨР ТӨРИЙН ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЬЕ.
Буцах нарны хооронд зүгээр л оршиж Бүртийх мөргүй амьдарсан дээдсийн минь эх орон
(2 өдрийн өмнө)
СЕРГЕЙ КАРАГАНОВЫН ЯРИЛЦЛАГА СЕРГЕЙ КАРАГАНОВЫН ЯРИЛЦЛАГА
Норвегийн улс төрч, профессор Глеен Дийсений профессор Сергей Карагановтой хийсэн ярилцлагаас
(6 өдрийн өмнө)
ДЖЕФФРИ САКСЫН ЕВРОПАРЛАМЕНТЭД ХЭЛСЭН ҮГ ДЖЕФФРИ САКСЫН ЕВРОПАРЛАМЕНТЭД ХЭЛСЭН ҮГ
Америкийн эдийн засагч, Колумбын ба Харвардын их сургуулийн профессор
(6 өдрийн өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН ЗАРИМ АСУУДАЛ БОТЬ II БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН ЗАРИМ АСУУДАЛ БОТЬ I ЗЭН ЯРУУ НАЙРАГ КАРМА - УЧИР ШАЛТГААН, ҮЙЛ ҮРИЙН НОМ Ⅳ БОТЬ ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР БИЛГҮҮНИЙ ОХЬ - БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДАВХЦАЛ НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ

Хуанли