АМЬДРАЛ ХЭМЭЭХ ИХ ХӨЛГӨН

 

АМЬДРАЛ ХЭМЭЭХ ИХ ХӨЛГӨН

Нохой нь хүртэл

                   ясаар гулгидаг эрдүү

Монголдоо би

                   цагаан сүүдэртэй ирсийм

Морин төвөргөөн

                   арван нуруу дамнан сонсдож

Миний элэнц найман зуун

                   дамнуулж хардгийм

Амьдрал гээч атгахан үрлийг

                   хувааж хүртэхэд

Амраг минь надад

                   Гоолингоог аялдгийм

Ардын минь дуу цийлэн тэнгэрийг

                   хавж уусахад

Аргалын утаа шиг цэнхэр уянга

                   гогцоорч үлдэдгийм

Амьдрал нэртэй 

                  Их Хөлгөнийг задлалгүй

Ахиад хоёул нэгийг

                   шинээр зохиов

Бүх хэлээр уянгалсан

                   найраг юм гэв

Бүх өнгөөр таталсан

                   зураг юм гэв

Бүтэн хөгөөр эгшиглэсэн

                   хөгжим юм гэв

Бөмбөрцгийг улайстал дүрэлзсэн

                   хайр юм гэв

Бүгээнтэй адуу, нурманд нь

                   манасан гал юм гэв

Бүрхээрт цамнах нэрмэл, тогорууны

                   доголон нулимс юм гэв

Амьдралын Их Хөлгөн сударт

                    равнай өргөж

Амжиж хоёул шинээр зохиож

                   баринтиглав

Сүүмэн төдий ч сүүдэргүй

                   гэрэлтэйхэн

Сүүлчийн цэгийг амьдрал танд

                   хатгалаа

Үхлийн хар мэнгэн дээр

                   сүүн тэмдэг тавьж

Үйтэн хуарын чинь хээг

                   тосоор мялааж  өмсгөлөө.

Дуугаа аялдаа хань минь

                   бүү зогс оо

Дундуур бүхэн дүүрэг

                   бүү цалгиа аа

Хөдөлсөн чулуу байраа

                   олдоггүй  орчлонд

Хөтөлгөө морьтой

                   Монгол гэж байдаг аа.

Ясан дээр минь

                   хойч үе бүжээрэй

Ямартаа ч чөмөг нь

                   бүлээн юм шүү

Номонд минь нүнжигтэй

                   бор мөрүүд бий

Монголын хийморь гудайвал

                   шүлгээр минь  сэлбээрэй.

 

1998.12.26


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


ЦӨВҮҮН ЦАГ ЦӨВҮҮН ЦАГ
Сансар нирваан бүгд сэтгэлийн чанараас үл давна.
(20 цагийн өмнө)
ДЖОН МИРШАЙМЕРИЙН ОНОЛ БА ВОЛЬФ МЕССИНГИЙН ЗӨГНӨЛ ДЖОН МИРШАЙМЕРИЙН ОНОЛ БА ВОЛЬФ МЕССИНГИЙН ЗӨГНӨЛ
Дж. Миршаймерын судалгааг В. Мессингийн зөгнөлтэй харьцуулвал сонирхолтой давхцал харагдаж байна.
(7 өдрийн өмнө)
БУДДА БУРХАНТАЙ ХӨӨРӨЛДӨХҮЙ БУДДА БУРХАНТАЙ ХӨӨРӨЛДӨХҮЙ
Ухамсартайгаа ижилсвэл цаглашгүй болно.
(10 өдрийн өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


ЦЭЦЭГ ТОССОН БҮСГҮЙ КАРМА - УЧИР ШАЛТГААН, ҮЙЛ ҮРИЙН НОМ Ⅳ БОТЬ ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР БИЛГҮҮНИЙ ОХЬ - БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДАВХЦАЛ НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР

Хуанли