БОЛЗОО

Мэнгэтийн хөх түмбэнд оч улалзана

Миний нэрээр дуудах мэт галаар даллана

Минжигийн сөөсгөрт би хичнээн хэллээ

Түмбэнг хуйхалж түймэр тавихаас нааш

Чиний араншин засрахгүй

Түр цэрэгт явахаа юу гэж бодоо бол ...

Дөл авалцсан зүрх

Дөрвөн нүдний харц

Хөх түмбэнгийн элгэнд

Хүжлэн хүжлэн олон орой уулзлаа

Бүрэнхийг залгисан хөх уул

Багтран горойж, ганц улаан очоо

Бас үмхчихсэн мэт нүгдийнэ

Галаа өвөртлөөд явжээ

Гарч хайх бүр хаалга гаслан чихарна

Ганц орой очсон ч болоосой

Галын дөл гартаа атгасан

Ганц хүн чамайг үгүйлнэ

1986.3.23 Берлин


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


ШИНЖЛЭХ УХААНЫ ОНЬСОГО ТААЛЦАХ НЬ: ШИНЖЛЭХ УХААНЫ ОНЬСОГО ТААЛЦАХ НЬ:
Буддизм ба байгалийн шинжлэх ухааны интеграц. Хүн, энерги, гэрэл, хоосон чанар, квант, самади:
(18 өдрийн өмнө)
ШҮЛЭГ ЯРУУ НАЙРГИЙН ЦОМОРЛИГ 2: ШҮЛЭГ ЯРУУ НАЙРГИЙН ЦОМОРЛИГ 2:
Яруу найрагч, /D.Sc.\ Гүррагчаагийн Лхагваа
(18 өдрийн өмнө)
ШҮЛЭГ ЯРУУ НАЙРГИЙН ЦОМОРЛИГ 1: ШҮЛЭГ ЯРУУ НАЙРГИЙН ЦОМОРЛИГ 1:
Яруу найрагч, /D.Sc.\ Гүррагчаагийн Лхагваа
(18 өдрийн өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


КАРМА - УЧИР ШАЛТГААН, ҮЙЛ ҮРИЙН НОМ Ⅳ БОТЬ ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР БИЛГҮҮНИЙ ОХЬ - БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДАВХЦАЛ НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР КВАНТ ЭМЧИЛГЭЭ БЯСАЛГАЛ

Хуанли