ГЭГЭЭВЧЭЭР СЭВЭЛЗЭХ САЛХИ


Сууц байрны гэгээвчээр

Харь хэл тодрон

Сураг дуулгаж ирэх

Нутгийн хүн шиг наашилна

Баримжаа авах завдалгүй

Тэр хэл бүдгэрэн

Барагшин зам товшлох

Хөлийн чимээтэй цаашилна

Гэгээвчээр урсах зуны салхи

Гэнэтийн зочин шиг сэм айлсаж

Миний мэдэхгүй нөгөө хэлээр

Мэнд мэдэх шиг сэрүү татна

Нэвтрүүлэгч бүсгүй надад

Нэгэн хөгжим зориулахад

Ойлгож мэдэх тэр хэл

Ойрын садан шиг дотно байна

 

1977.7.5 Дрезден


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


АХМАДЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ. АХМАДЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.
Үе үеийн ахмадууд энэ эх орныг авч үлдсэнийг, авч явсныг, авч явааг мартах аргагүй.
(7 өдрийн өмнө)
ЗЭН БА КВАНТ ФИЗИКИЙН ҮНДСЭН АСУУДАЛ: ХООСОН ЧАНАР БА УХАМСАР ЗЭН БА КВАНТ ФИЗИКИЙН ҮНДСЭН АСУУДАЛ: ХООСОН ЧАНАР БА УХАМСАР
Зэн буддизм бол сонголт үгүй ухамсар юм.
(19 өдрийн өмнө)
ДЭЛХИЙД ДУУЛДАХААР ҮГЭЭ ХЭЛСЭН МОНГОЛ ЭРДЭМТЭН ДЭЛХИЙД ДУУЛДАХААР ҮГЭЭ ХЭЛСЭН МОНГОЛ ЭРДЭМТЭН
“Зууны мэдээ” сонин 2020.10.19 № 201 Ярилцсан сэтгүүлч Д.Оюунсүрэн
(2 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


ЗЭН БА КВАНТ ФИЗИКИЙН ҮНДСЭН АСУУДАЛ: ХООСОН ЧАНАР БА УХАМСАР БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН ЗАРИМ АСУУДАЛ БОТЬ II БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН ЗАРИМ АСУУДАЛ БОТЬ I ЗЭН ЯРУУ НАЙРАГ КАРМА - УЧИР ШАЛТГААН, ҮЙЛ ҮРИЙН НОМ Ⅳ БОТЬ ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР БИЛГҮҮНИЙ ОХЬ - БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДАВХЦАЛ НУУЦЫН НУУЦ

Хуанли