ТӨӨРСӨН ЭР


Оронгоо орхисон сайх эр олныг бодох завгүй

Оройтсон хайранд халамцуу хүний тогоонд дасна

Оньсого шиг, олон хэлийн шувуухай шиг амьдрал түүнд таавар таалгаж

Орог хөндийн жавар, хадны нөмөр шиг ац сандайлна

Шинэхэн амрагт жаргал өгөхөөр мэрийн

Шилтэй нүдээ хөштөл харц чулуудаж аргадна

Шидэт эрийн үлгэр зохиохоор шуудран

Сэрэвгэр хадны зэрэглээг үйлээрээ гиншиж жаргана

Харь гаригийн хүн шиг шинэ айл цэрвүү

Ханьсаж ирсэн сүнс шиг хэдэн хүүхэд хөндий

Нойтон хамуу шиг хөөрхийд хүндлэл нэн хомс

Нохой үгүйлэх хашаанд түгшүүр харин намжмал

Ар гэр тал эзгүйрч

Амьдын хагацалд бүтэн өнчирч

Арга мухардан зовлон нүүрлэж

Айлын инээд нүхэнд шургаж...

Үхсэн гэмээ нь үйлээ үүрч

Үнэний тэнгэрийг хялайх юмсанж

Нүгэл хураалгүй нулимс хагсрааж

Нүцгэн хувиа бөөцийлэх юмсанж

Хүмүүний санаа нэг эргэхээрээ

Хүрдэнд хавчуулсан цааснаас дор

Хөлгүй хайранд умбахлаараа

Хүүдэн мананд төөрснөөс дор

 

1984 он


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


ЭХ ҮРСИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЬЕ. ЭХ ҮРСИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЬЕ.
Эхийн хайрыг зүйрлэвэл үрдээ хир халдаахгүй гэж нүд цавчилгүй энхрийлэх нь загасны тод мэлмий мэт.
(5 өдрийн өмнө)
БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН ЗАРИМ АСУУДАЛ II БОТЬ БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН ЗАРИМ АСУУДАЛ II БОТЬ
Будда бээр шашингүй шашныг үндэслэн хөгжүүлсэн нь Зэн буддизм буюу /квант механик - физик\ юм.
(6 өдрийн өмнө)
ШИНЖЛЭХ УХААНЫ ОНЬСОГО ТААЛЦАХ НЬ: ШИНЖЛЭХ УХААНЫ ОНЬСОГО ТААЛЦАХ НЬ:
Буддизм ба байгалийн шинжлэх ухааны интеграц. Хүн, энерги, гэрэл, хоосон чанар, квант, самади:
(1 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН ЗАРИМ АСУУДАЛ БОТЬ II БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН ЗАРИМ АСУУДАЛ БОТЬ I ЗЭН ЯРУУ НАЙРАГ КАРМА - УЧИР ШАЛТГААН, ҮЙЛ ҮРИЙН НОМ Ⅳ БОТЬ ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР БИЛГҮҮНИЙ ОХЬ - БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДАВХЦАЛ НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ

Хуанли