ХАДАМ ЭХ

Миний ерөөлт Эх Агааны Номин таныхаа дурсгалд

Хүн үүссэн цагаас биесээ хайсан эрэлд

Хэдэн галвыг мөхөөж ханьтайгаа учрахуй

Хэлтгий тогтсон сарны зовлон сая дуусч

Хээр хонож бэтгэрсэн шаналан нэг амрав

Эс анх бүрэлдэхэд заяаны зураг тэнийж

Эх үрийн ерөөл тэмтрэгдсэн байж таараа

Тэр жилийн хавар дэлхийд намайг ирэхэд

Тэнэж төрсөн хүүгээ зүүдэлсэн байж таараа

Тэрхийн хаан гол боргиондоо хахахад

Тэсийн хатан ус цалгисан байж таараа

Хан Бүргэдэйн дуулганд нар сар дальдрахад

Хархираа, Түргэний их уулс навтасхийж таараа

Хаа холын уулс цуурайлан доргиход

Хадам Эцэг дөрөө чангалсан байж таараа

Хавь ойрын шаазгай цуглаж суугаад шулганахад

Хадам Эх уулга алдсан байж таараа

Замбуулингийн бөөрөнд дөрөө харших газар

Заяаны ханийн харц уул нэвт гэрэлтэхэд

Цаана нь Хадам Эх совингоороо жаргаж

Жаргалын найман морьтой дүүлэх мэт болоо доо

Хөтөлгөө морь бахардуулж айсуй ирэх хүүгээ

Хавирган сар өедүүлж хүлээсэн байж таараа

Хүүхнийхээ тал биеийг хүслээсээ ургуулсаар

Хөх уулсыг намстал харуулдсан байж таараа

Эх үрийн зураг зурхайн толь баярлуулж

Эсгий үүдний сиймхийгээр нар шагайн хэлмэрчлэхэд

Тооно манасан хадаг гал намиран хурайлж

Толгой шидлэх ажнай гурав шившиж баясаа даа

Тэр жилийн хавар дэлхийд намайг ирэхэд

Тэнэж төрсөн хүүгээ зүүдэлсэн байж таараа

Тэрхийн хаан гол боргиондоо хахахад

Тэсийн хатан ус цалгисан байж таараа

 

1996.8.25, Улаанбаатар


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


3I/АТЛАС ХЭМЭЭХ ӨӨР ЕРТӨНЦИЙН НИСДЭГ БИЕТ 89 ХИЙМЭЛ ДАГУУЛЫГ 11 МИНУТЫН ДОТОР УСТГАЖЭЭ. 3I/АТЛАС ХЭМЭЭХ ӨӨР ЕРТӨНЦИЙН НИСДЭГ БИЕТ 89 ХИЙМЭЛ ДАГУУЛЫГ 11 МИНУТЫН ДОТОР УСТГАЖЭЭ.
3I/Атлас гэх сансрын биетийн тухайд судлаачид урьд өмнө үзэгдээгүй олон асуудалтай тулгараад байна.
(2 өдрийн өмнө)
ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ТЕКТОНИК ХАВТАНГИЙН ШИЛЖИЛТ ЯВАГДАЖ БАЙНА ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ТЕКТОНИК ХАВТАНГИЙН ШИЛЖИЛТ ЯВАГДАЖ БАЙНА
Хэдэн мянган километр үргэлжилсэн тектоник хавтанд хуримтлагдсан даралтыг гэнэт суллахад юу болох вэ
(3 өдрийн өмнө)
БЕРМУДЫН ГУРВАЛЖИНГИЙН ҮНЭН ТӨРХ БЕРМУДЫН ГУРВАЛЖИНГИЙН ҮНЭН ТӨРХ
Бермудын гурвалжингийн ёроолоос олсон зүйл эрдэмтдийг хэлэх үггүй болгов.
(4 өдрийн өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


КАРМА - УЧИР ШАЛТГААН, ҮЙЛ ҮРИЙН НОМ Ⅳ БОТЬ ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР БИЛГҮҮНИЙ ОХЬ - БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДАВХЦАЛ НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ

Хуанли