АМЬДРАЛ

Фронтын захиа шиг ихэмсэг цасан шуургатай хаврын

Босон суун хөөцөлдсөн хаан хатан өдруүд

Амьдралыг нуруу ачсандаа амьсгаа давхцуу

Ааг чинэсэн зуны болзоондоо адгуу

Хаврын ааштай тэнгэр цас шороо бусаргаж

Хасаг тэрэг шиг чихарган амьдрал ийм л байдаг даа

Халгай зүлэг хоёуланг элбэж таалсан дэлхий

Хайр хал хоёртой ижилхэн нөхцсөн байдаг даа

Гавъяаны ихэмсэг одон эсвэл суга таяг шиг

Гарзанд гаргасан амь халцарч гашуудсан хөрс шиг

Гадаад далайн хаялга хөх ногооны униар шиг

Галбын цэнхэр манантай амьдрал ийм л байдаг даа

Гандирсын үүлэн орд бас диваажинтай

Галзуугийн додьгор байшин хүүр хүндлэх газартай

Гал ус хоёул биесээ үзэж бишүүрхсэн

Гавьжийн дугуй, амтат дарстай амьдрал ийм л байдаг даа

Эзнээ таньж шарвалзсан эрх шар гөлөг

Эхнэрээ залхааж шарлаасан эр хар зориг

Маргааш хүргэлгүй шатаж яваа мансуу хос

Мал муулж, хүн төрж амьдрал ийм л байдаг даа

Хун, тас зөрөлдсөн гэрэл сүүдэртэй тавилан

Худал үнэн хоёр зөрж тогтох эгшин

Цэцдийн шүүхээр яллуулсан гунигт хөөрхий үнэн

Чөтгөрт хөшөө босгосон амьдрал ийм л байдаг даа

 

1993.9.5

"Амьдрал бол бүх өнгөөр зурсан зураг, бүтэн хөгөөр дуугарсан хөгжим юм".

"Дүүриймаа " номоос, 1997 он

 


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ ТӨГСӨГЧДӨД БАЯР ХҮРГЬЕ. ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ ТӨГСӨГЧДӨД БАЯР ХҮРГЬЕ.
Эх орны маань бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэл та нараар дутаж буй тэр орон зайг эзэгнэгтүн.
(17 өдрийн өмнө)
ЭХ ҮРСИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЬЕ. ЭХ ҮРСИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЬЕ.
Бурханд ивээгдэж, буян тань дэлгэрч явах болтугай.
(1 сарын өмнө)
ДИВААЖИН ДИВААЖИН
Бурханыг таних эрх чөлөө хайрласан алтанхан эрин үе мину!
(1 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


БИЛГҮҮНИЙ ОХЬ - БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДАВХЦАЛ НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН

Хуанли