ЗУЛ ЦЭЦЭГ


Чамд би сураг ч үгүй

Дурлал надад сураг ч үгүй

Залуу нас золбоондоо гэрэлтэн

Дуун жигүүрээр дэрвэж байна

Хөөрхөн нүд гэж чинийх юмуу

Хөөрхнийг шилж хайгаагүй л юмсан

Насны жаргал гуйхсан гэмээр

Нандин нэгэн совин татна

Аашны хөөрхөн нь чинийх юмуу

Аргагүй ялдмыг хайгаагүй л юмсан

Зүрхний үгийг булааж алдан

Зүүд хугасалж учир ургана

Хорь шүргэх дэгдээхэй чиний

Хорвоог баясгах золбоонд сөхөрч

Хонгор зул хумбан дэлбээгээ

Харуут задлах жавхаанд биширч

Захын одноос тусах гэгээний

Цалманд унах зүрхээ аргадаж

Ижлээ хайсан Сэмбэрүү цэцэгний

Энхэр зулайд хайраа шивнэнэ

Газрын дөл шиг цээж төөнөх

Гал хайрын дуудлага аван

Насны омгоор сэтгэл хөвсөрч

Найргийн бурманд зүрх хайлна

Хөөрхөн нүд гэж чинийх юмуу

Хөөрхнийг шилж хайгаагүй л юмсан

Аашны сайхан нь чинийх юмуу

Аргагүй ялдмыг хайгаагүй л юмсан

 

1979.4.18 Дрезден


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


ӨНДӨР ТӨРИЙН ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЬЕ. ӨНДӨР ТӨРИЙН ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЬЕ.
Буцах нарны хооронд зүгээр л оршиж Бүртийх мөргүй амьдарсан дээдсийн минь эх орон
(15 өдрийн өмнө)
СЕРГЕЙ КАРАГАНОВЫН ЯРИЛЦЛАГА СЕРГЕЙ КАРАГАНОВЫН ЯРИЛЦЛАГА
Норвегийн улс төрч, профессор Глеен Дийсений профессор Сергей Карагановтой хийсэн ярилцлагаас
(19 өдрийн өмнө)
ДЖЕФФРИ САКСЫН ЕВРОПАРЛАМЕНТЭД ХЭЛСЭН ҮГ ДЖЕФФРИ САКСЫН ЕВРОПАРЛАМЕНТЭД ХЭЛСЭН ҮГ
Америкийн эдийн засагч, Колумбын ба Харвардын их сургуулийн профессор
(19 өдрийн өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН ЗАРИМ АСУУДАЛ БОТЬ II БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН ЗАРИМ АСУУДАЛ БОТЬ I ЗЭН ЯРУУ НАЙРАГ КАРМА - УЧИР ШАЛТГААН, ҮЙЛ ҮРИЙН НОМ Ⅳ БОТЬ ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР БИЛГҮҮНИЙ ОХЬ - БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДАВХЦАЛ НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ

Хуанли