ЭНЭ НАМРЫН ГУРВАН САР


Ээж минь эргэж ирнэ гэж хэлж явсан юм шиг

Энгэрийн ногоон тойруулганд мөөг цавцайна

Эх үрийн сэтгэлд нуурын шувууд дайвалзан

Эргэнэг хөх уулс нулимсанд бөхөлзөнө

Үсний минь мөнгөн хяруунд зун нэгэнтээ цантаж

Үдийн жин халуун нохой гаслааж барсангүй

Үглээ цагаан ботго зүүд хуваалцан уярахуй

Үлгэр өөртөө шивнээд дуусгалгүй жаргаж чадсангүй

Учир таньсан эхийн сэтгэл шиг дулаахан

Уулс минь намайг тойрч хоноход алзсангүй

Уулга алдах эхийн дэврэх цай шиг шуранхайлж

Улаан хадны цуурай намаржаа доргиоход сэрсэнгүй

Хүний сэтгэл гээч хөвсөрсөн их манан

Хүлхэж таашаах чихэр шиг амттай болоод уйдсангүй

Хүний сэтгэл гээч хөөсөрсөн их далай

Хөөцөлдөөд гүйцэмгүй инээд шиг жаргалтай болоод уйлсангүй

Их цармын салхийг гол шиг урсган

Ээжийн дуулдаг дуу жалга жалгаас тодхон

"Бор борын бялзуухай"  жиргэхгүй газар алга

Бодлоо өөртөө үлдээсэн хойно эхээсээ би өнчирсөнгүй

Ээж минь эргэж ирнэ гэж хэлж явсан юм шиг

Энэ намрын шувууд буцах янзгүй

Ээж минь гуйж хайраар далласийм шиг налгар

Энэ намрын гурван сар дуусах янзгүй

 

1995.11.10 Берлин-Франкфурт Майн-Бээжин


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ. ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.
Бүх эмэгтэйчүүддээ Мартын 8-ны баярын мэндийг өргөн дэвшүүлье. Сайхан баярлаарай.
(9 өдрийн өмнө)
ГАЛ МОРИН ЖИЛИЙН САР ШИНИЙН МЭНД ХҮРГЭЕ! ГАЛ МОРИН ЖИЛИЙН САР ШИНИЙН МЭНД ХҮРГЭЕ!
Төр түвшин Түмэн олноороо амгалан сайхан шинэлээрэй.
(29 өдрийн өмнө)
ДЭЛХИЙ БА 3I/AТЛАСЫН ДУНДУУР СҮҮЛГҮЙ ХАРАНХУЙ ОБЪЕКТ ГАРЧ ИРЭВ. ДЭЛХИЙ БА 3I/AТЛАСЫН ДУНДУУР СҮҮЛГҮЙ ХАРАНХУЙ ОБЪЕКТ ГАРЧ ИРЭВ.
2026.1.22-нд гараг ертөнцийн физикийн хуулиуд зүгээр нэг зөрчигдсөнгүй, бүр хэрэггүй боллоо.
(1 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


КАРМА - УЧИР ШАЛТГААН, ҮЙЛ ҮРИЙН НОМ Ⅳ БОТЬ ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР БИЛГҮҮНИЙ ОХЬ - БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДАВХЦАЛ НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР КВАНТ ЭМЧИЛГЭЭ БЯСАЛГАЛ

Хуанли