ЭЭЖ НИСЭЖ ЯВАА

Ээж нисэж яваа

Эх газраасаа тасарсан яваа

Дээдэлж өссөн дэлхийгээ

Дээрээс нь хайрлаж яваа

Дэргэд нь асааж суудаг хайраа

Дээр нь одоо шатааж яваа

Энхэр үрс нь дэрвэж суугаа

Эгэл орчлон нүдэнд дулаахан

Сүүгээ өргөж сүлдэндээ тахисан

Сүр буурал дэлхий өрөвдөм

Өехий дор хэврэгхэн жирэлзэж

Өөдөөс хайр хүрэм тормолзоно

Өс санасан нэгэн

Өмнөөс нь эгцэлж харамгүй

Өрөвчхөн элбэрэлт газар шороо

Үнэгчлэх үр шиг гэнэхэн зүүрмэглэнэ

Гар далайвал дальдчих

Баян буурал хангайдаа

Ганц ёозгүй үг хэлбэл

Буман алдас байтал

Мэс атгаж өс өвөрлөх

Мэнгэр хүнд яагаад голлов?

Хөлд тэнцрэх цагаас

Хөрвөж өсөх дэлхийд

Хөнтрөх мэх сүйхээлэх

Хөнөөлтөн хэнээс төрөв?

Өөрөөсөө бусдад үхэл оноож

Үндэс нь хөрвөсөн дэлхийг эзэгнэж

Жаргалдаа зоолох давилуун мөрөөсөлд

Зарим нь яагаад замаа алдав?

Үй май айдас

Өлмий дор нь хурсан харагдана

Өгөөмөр жаахан дэлхий

Үе үе цочиж сэрэх шиг

Сэтгэл гонсойж зүрх дэлсэхүй

Сэжиг арилгаж бодол хулжаана

Амьдрал хөнөөх атгаг санаатан

Аюулт бөмбөгтэй мордож гэмээ нь

Аврал эрэх дэлхий ганцаардаж

Атган дотор нь багтам харагдана

Харавсан сум дайран ирэхүй

Харгуй бүр нь үхэлд хөтлөн

Хашгирах дуунаас өөр авралгүй

Хамхуул шиг шатахад бэлэн үзэгдэнэ

Сүүгээ өргөж сүлдэндээ тахьсан

Сүр буурал дэлхийн эх

Ханцуйдаа залбирч аврал бодон

Хан халилаа эргэж явна

Дээдэлж өссөн дэлхийгээ

Дээрээс нь хайрлаж яваа

Дэргэд нь асааж байдаг хайраа

Дээр нь одоо шатааж яваа

 

1987.9.20, Берлин


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


УРАН ЗУРГИЙН ЦОМОГ УРАН ЗУРГИЙН ЦОМОГ
СОНГОДОГ БҮТЭЭЛҮҮД СҮНС БАЯСГАНА.
(3 өдрийн өмнө)
THE MYSTERY OF CHINGIS KHAN AND THE MONGOLS,  THE HUMAN OF CONSCIOUSNESS   THE MYSTERY OF CHINGIS KHAN AND THE MONGOLS, THE HUMAN OF CONSCIOUSNESS
Introduction
(1 сарын өмнө)
ТАЙНА ЧИНГИС-ХАНА И МОНГОЛЫ, ЧЕЛОВЕК СОЗНАНИЯ ТАЙНА ЧИНГИС-ХАНА И МОНГОЛЫ, ЧЕЛОВЕК СОЗНАНИЯ
Введение
(1 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


БИЛГҮҮНИЙ ОХЬ - БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДАВХЦАЛ НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН

Хуанли