ОДЕССА


Далайн зөөлөн тунараа дундаа

Далбаат хөлгийн Одесса чи минь

Дөлгөөн харцны талимаа гэлтэй

Дөмөн дууны эгшиг аятай

Оюутан цагаа уясан дурсахуй

Одесса чи минь сэтгэлд тодхон

Далай уулга алдангаа

Давалгаа хаялах наадаатай

Мөнгөлөг долгио угалзраад

Мөлгөр чулуунд хээлээстэй

Оюутан цагаа уясан дурсахуй

Одесса чи минь сэтгэлд тодхон

Шөнийн гийчид уйдаамгүй

Ногоон төглийн Одесса минь

Сэтгэлийн үр хэнзэлсэн

Нялх нахиа төлжөөстэй

Оюутан цагаа уясан дурсахуй

Одесса чи минь сэтгэлд тодхон

 

1973 он


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


ШИНЖЛЭХ УХААНЫ ОНЬСОГО ТААЛЦАХ НЬ: ШИНЖЛЭХ УХААНЫ ОНЬСОГО ТААЛЦАХ НЬ:
Буддизм ба байгалийн шинжлэх ухааны интеграц. Хүн, энерги, гэрэл, хоосон чанар, квант, самади:
(18 өдрийн өмнө)
ШҮЛЭГ ЯРУУ НАЙРГИЙН ЦОМОРЛИГ 2: ШҮЛЭГ ЯРУУ НАЙРГИЙН ЦОМОРЛИГ 2:
Яруу найрагч, /D.Sc.\ Гүррагчаагийн Лхагваа
(18 өдрийн өмнө)
ШҮЛЭГ ЯРУУ НАЙРГИЙН ЦОМОРЛИГ 1: ШҮЛЭГ ЯРУУ НАЙРГИЙН ЦОМОРЛИГ 1:
Яруу найрагч, /D.Sc.\ Гүррагчаагийн Лхагваа
(18 өдрийн өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


КАРМА - УЧИР ШАЛТГААН, ҮЙЛ ҮРИЙН НОМ Ⅳ БОТЬ ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР БИЛГҮҮНИЙ ОХЬ - БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДАВХЦАЛ НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР КВАНТ ЭМЧИЛГЭЭ БЯСАЛГАЛ

Хуанли