ДУРЛАЛЫН ВАЛЬС

Үсэргээ морьдын тоостой солонго хөлөглөн бууж

Үдшийн од дайвтал бүжиж цас унаж байхад

Үүлс уулс талцуулан найргийн хурим хийж

Үлгэр шиг жаргал эрхлүүлэн сэтгэлийн дарс залгилж байхад

Үзэг бийр шиг гоо биесээр амьдралыг таталган бичиж

Үүр өглөөг булаалдан хоёул тоглож байхад

Хөл хүнд хань минь зэрэглээнд хөвөх мэт

Хөг яруу айзамд жингүйдэн бүжихэд

Уулга томоогүй сэтгэл борооны дусалтай найрч

Уран зургийн бүх өнгөөр сүлэлдэнхэн байдаг аа

Сүүмэн зэрэглээ хөхөж цадсан хавар

Сүрэглэн ирэх шувуудын дуун бүүвэйнд зайлагдан

Хөлчүү хөлчүү уулсыг дайвуулан зүүдлэх мэт

Хөл нийлж навчис товшлохуй тогоруу цам харайдаг аа

Дурлалын вальс зохиож цуурай нөмрөн бүжихэд

Дуниар мөнгөн сар үүл зайчилж шохоорхдог оо

Догонцож гүйх салхин уулс сэлгэн бүжиж

Дорнын цэнхэр аялгуу уулс сандайлан сонсдог оо

 

1999.1.4

 


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


ШИНЖЛЭХ УХААНЫ ОНЬСОГО ТААЛЦАХ НЬ: ШИНЖЛЭХ УХААНЫ ОНЬСОГО ТААЛЦАХ НЬ:
Буддизм ба байгалийн шинжлэх ухааны интеграц. Хүн, энерги, гэрэл, хоосон чанар, квант, самади:
(8 өдрийн өмнө)
ШҮЛЭГ ЯРУУ НАЙРГИЙН ЦОМОРЛИГ 2: ШҮЛЭГ ЯРУУ НАЙРГИЙН ЦОМОРЛИГ 2:
Яруу найрагч, /D.Sc.\ Гүррагчаагийн Лхагваа
(8 өдрийн өмнө)
ШҮЛЭГ ЯРУУ НАЙРГИЙН ЦОМОРЛИГ 1: ШҮЛЭГ ЯРУУ НАЙРГИЙН ЦОМОРЛИГ 1:
Яруу найрагч, /D.Sc.\ Гүррагчаагийн Лхагваа
(8 өдрийн өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


КАРМА - УЧИР ШАЛТГААН, ҮЙЛ ҮРИЙН НОМ Ⅳ БОТЬ ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР БИЛГҮҮНИЙ ОХЬ - БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДАВХЦАЛ НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР КВАНТ ЭМЧИЛГЭЭ БЯСАЛГАЛ

Хуанли