ХҮНИИ НУТГИИН БУУРАЛ ДАЛАЙ

Хүүгийн нь яваа энэ газар

Хөл дор далай тургилж байдгийм

Таны сэтгэл шиг цэнхэр далай буцлан

Давалгаандаа хөөс цахран байдгийм

Эцэг эхийн сэтгэлийг урж тасдах гэж төрөөд

Эрлийн замд танаасаа алслан зугтаж яваа

Эр хүний төлөө нялхын хайр өвөрлөн

Энэ л далай шиг сэтгэл тань давалгаалж суугаа

Сэрвэнгийн эхний өвөлжөө хөрзөнгийн дулаан бууцандаа

Шинэхэн буцалсан цайны дээжийг хүүдээ өргөөд

Нүүгээд буухдаа саначихсан зургий нь гаргаж өхөөрдөн

Нулимстай нүдээр инээмсэглэж үнсэж ярьж суугаа

Хоосон зурагтай ярилаа гэж дүү нар баахан шоолж

Хорвоогийн эхийн хайраар тохуу хийж байгаа

Хоолноосоо тасалж хонуулсан миний хувийг гоочлон

Хонгор эхийн сэтгэлээр наргиа хийж байгаа

Айлын жаахан Сүндэръяад халамцуу амласан

Амрагийн сэжигтэй үгнээс ясаа хөлөртөл айж

Зам харуулдсан нүдний нь сормуус бүрээс дальдчин

Захиа бичүүлэх гэж ижий минь надад залбирч суугаа

Хатуухан барилж элдүүр хангаагүй хүү нь

Хайр даалгүй нялхарсан урийн цэнхэр яргуй

Уургаар цатгаж уйлуулахыг цээрлэсэн хүү нь

Ухаанд тань бүдэрсэн урмын ганцхан цучил

Зүрхнээсээ унагасан мэндийн тоймтой үг тань

Зүйргүй уйтай сэтгэлд үүрийн цагаан хяраа

Зүүднээсээ учиглаж биеэсээ аргамжсан хайр тань

Цөмөрч мэдэх хорвоод тэнцэрч гишгих ухаан

Таван ханатаасаа тал цалгим халгих

Таныхаа сайхан инээдээс баран баран

Хөөрхий эхийгээ зовоож жаргасан дөчин жилд

Хүүгийх нь ухаан гүйцэлдээгүй л явнаа

1989  он, Берлин-Шарнхорст

"Миний ачит эх Санжийн Өлзийбадрах монгол яруу найрагт нэгэн содон дуу хоолой, өнгө аяс болж мөнхөрсөн цаглашгүй буянтан билээ".

"Эх" хэмээх хайллаас,1992 он

 


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(11 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(1 жилийн өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(10 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа.

Хуанли