НАМУУНАА

Эцгийн өргөө зусландаа бууж байхад

Эрэгзэн ах Бөмбүүлээтэй суух гэж байхад

Эмээлийн мод морины үнэ хүрч байхад

Ээж хуршсан үүц ээзгийнд чанаж байхад

Эрэвгэр алаг нүд тогоотой сүүнд тусаж

Эжий минь надаас түрүүлж уулга алдахад

Эгчмэд жаахан Намуунаа надад ганц үзэгдэх гэж

Эртэлж ургасан яргуй шиг ирж гижигдээд буцлаа

Энэ зун салхи хуйлруулж ирсэн

Эвлэгхэн хэвлүүхэн Намуунаа нар хурааж буцав

Намайг ганхуулж, саяны цас шиг хайлуулж

Намрын салхины үзүүрээс үг шивнэж буцав

Хотны ноход шуугиулж ирсэн Намуунаа

Холдож бүдгэрэх шувуудыг дагуулж одов

Хол ойрын харчуулыг мэгдүүлж ирсэн Намуунаа

Хотол найрын дуунаас сэрүү татуулж буцав

Намрын хонгор салхи үзүүрээсээ гандан

Нартай хамт Намуунтай хамт буцав

Найган ганхах сэтгэл үзүүрээсээ шарлан

Навчтай хамт газартай хамт гундав

Шаазгай шагшуулж ирсэн аль газрын Намуунаа

Салхи гиншүүлж,  зэрэглээ найгуулж буцав

Саалийн зэл, жалга эзгүйрч, эрчүүд дуугаа хураан

Саран тамгат хээрийн нүд нуухтаж хоцров

 

1986.9.9


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


ӨНДӨР ТӨРИЙН ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЬЕ. ӨНДӨР ТӨРИЙН ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЬЕ.
Буцах нарны хооронд зүгээр л оршиж Бүртийх мөргүй амьдарсан дээдсийн минь эх орон
(15 өдрийн өмнө)
СЕРГЕЙ КАРАГАНОВЫН ЯРИЛЦЛАГА СЕРГЕЙ КАРАГАНОВЫН ЯРИЛЦЛАГА
Норвегийн улс төрч, профессор Глеен Дийсений профессор Сергей Карагановтой хийсэн ярилцлагаас
(19 өдрийн өмнө)
ДЖЕФФРИ САКСЫН ЕВРОПАРЛАМЕНТЭД ХЭЛСЭН ҮГ ДЖЕФФРИ САКСЫН ЕВРОПАРЛАМЕНТЭД ХЭЛСЭН ҮГ
Америкийн эдийн засагч, Колумбын ба Харвардын их сургуулийн профессор
(19 өдрийн өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН ЗАРИМ АСУУДАЛ БОТЬ II БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН ЗАРИМ АСУУДАЛ БОТЬ I ЗЭН ЯРУУ НАЙРАГ КАРМА - УЧИР ШАЛТГААН, ҮЙЛ ҮРИЙН НОМ Ⅳ БОТЬ ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР БИЛГҮҮНИЙ ОХЬ - БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДАВХЦАЛ НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ

Хуанли