ХӨШӨӨ

Тэр жил амьсгал хураасан эр цэрэг нойрсож байна

Тэр хавар амь тасарсан эцэг энд нойрсож байна

Сүйт бүсгүйнхээ гараас аягатай сүү амтлангаа

Сүүлчийн харцаа бэлэглэсэн арван наймт нойрсож байна

Эх хүн л болсон хойно элэг нь бүтэн эмтэрч

Эрлэгийн дайны шувтаргыг совингоороо мэдэрч

Эргэж уулзахын бэлэг баруун хацрыг ч үлдээлгүй

Ээлжилж үнсээд багтарсан ээжийн хүү нойрсож байна

Тэд хөрс шороондоо шингэжээ

Түмэн цэцэг болон хөрснөөсөө дэлгэрчээ

Тэд хөх тэнгэртээ шингэжээ

Түмэн гэрэл болон огторгуйд манджээ

Дээр нь тэнгэр гашуудна

Дэргэд нь цэцэг аргадангуй торойно

Дээр нь үүл бараалан зангирна

Дэргэд нь ногоо гандаж гудайна

Үхлийг ганц байгаль аргадаж

Үнэнийг харин хүн гуйвуулна

Тэр жил амьсгал хураасан эр цэрэг нойрсож байна

Тэр хавар амь тасарсан

Эцэг энд нойрсож байна

Сүйт бүсгүйнхээ гараас аягатай сүү амтлангаа

Сүүлчийн харцаа бэлэглэсэн арван наймт нойрсож байна!

 

1980.2.2  Дрезден-Көтен


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


АХМАДЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ. АХМАДЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.
Үе үеийн ахмадууд энэ эх орныг авч үлдсэнийг, авч явсныг, авч явааг мартах аргагүй.
(25 өдрийн өмнө)
ЗЭН БА КВАНТ ФИЗИКИЙН ҮНДСЭН АСУУДАЛ: ХООСОН ЧАНАР БА УХАМСАР ЗЭН БА КВАНТ ФИЗИКИЙН ҮНДСЭН АСУУДАЛ: ХООСОН ЧАНАР БА УХАМСАР
Зэн буддизм бол сонголт үгүй ухамсар юм.
(1 сарын өмнө)
ДЭЛХИЙД ДУУЛДАХААР ҮГЭЭ ХЭЛСЭН МОНГОЛ ЭРДЭМТЭН ДЭЛХИЙД ДУУЛДАХААР ҮГЭЭ ХЭЛСЭН МОНГОЛ ЭРДЭМТЭН
“Зууны мэдээ” сонин 2020.10.19 № 201 Ярилцсан сэтгүүлч Д.Оюунсүрэн
(3 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


ЗЭН БА КВАНТ ФИЗИКИЙН ҮНДСЭН АСУУДАЛ: ХООСОН ЧАНАР БА УХАМСАР БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН ЗАРИМ АСУУДАЛ БОТЬ II БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН ЗАРИМ АСУУДАЛ БОТЬ I ЗЭН ЯРУУ НАЙРАГ КАРМА - УЧИР ШАЛТГААН, ҮЙЛ ҮРИЙН НОМ Ⅳ БОТЬ ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР БИЛГҮҮНИЙ ОХЬ - БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДАВХЦАЛ НУУЦЫН НУУЦ

Хуанли