ЗУНЫ БОР ӨДӨР

Аргал сэврэх сэхээгүй бороо шиврэх өдрүүд

Арын цээл хангайн урин бор өдрүүд

Амрагаа дагуулж аавынд ирсэн анхны зуны

Ажин түжин бас цаанаа уянгатай өдрүүд

Айраг шиг хайр амтагдсан, өөртөө л зөв дэвэрсэн

Аав намайг наанаа голж цаанаа тоосон

Авгайнхаа дээл нөмөрч өглөөн наранд томорсон

"Аавынх" гэх аятай цаанаа хүнийрхсэн

Айзам яруу зуны бор өдрүүд

Аавынд бидэнтэй ирсэн жаргалтай өдрүүд

 

 

1993.8.19


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


АХМАДЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ. АХМАДЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.
Үе үеийн ахмадууд энэ эх орныг авч үлдсэнийг, авч явсныг, авч явааг мартах аргагүй.
(1 өдрийн өмнө)
ЗЭН БА КВАНТ ФИЗИКИЙН ҮНДСЭН АСУУДАЛ: ХООСОН ЧАНАР БА УХАМСАР ЗЭН БА КВАНТ ФИЗИКИЙН ҮНДСЭН АСУУДАЛ: ХООСОН ЧАНАР БА УХАМСАР
Зэн буддизм бол сонголт үгүй ухамсар юм.
(14 өдрийн өмнө)
ДЭЛХИЙД ДУУЛДАХААР ҮГЭЭ ХЭЛСЭН МОНГОЛ ЭРДЭМТЭН ДЭЛХИЙД ДУУЛДАХААР ҮГЭЭ ХЭЛСЭН МОНГОЛ ЭРДЭМТЭН
“Зууны мэдээ” сонин 2020.10.19 № 201 Ярилцсан сэтгүүлч Д.Оюунсүрэн
(2 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


ЗЭН БА КВАНТ ФИЗИКИЙН ҮНДСЭН АСУУДАЛ: ХООСОН ЧАНАР БА УХАМСАР БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН ЗАРИМ АСУУДАЛ БОТЬ II БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН ЗАРИМ АСУУДАЛ БОТЬ I ЗЭН ЯРУУ НАЙРАГ КАРМА - УЧИР ШАЛТГААН, ҮЙЛ ҮРИЙН НОМ Ⅳ БОТЬ ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР БИЛГҮҮНИЙ ОХЬ - БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДАВХЦАЛ НУУЦЫН НУУЦ

Хуанли